Та үүнийг мэдэх үү?

Гоё сайхан харагдахын тулд та заавал үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, долоо хоног бүр салон явах шаардлагагүй. Та өдөр тутамдаа ашигладаг бүтээгдэхүүнээ зөв зүйтэй хэрэглэж чадвал цаг зав, мөнгөө хэмнэж, гоо сайхан байдлыг цогцлоох боломжтой билээ. Иймд та бүхэндээ хүн бүрийн мэдээд байдаггүй гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг арчилж, ашиглах хялбар аргуудыг танилцуулья.

Та үүнийг мэдэх үү?

1 Багсаа цэвэрлэх

Та нүүр будгийн багснуудаа тогтмол угааж цэвэрлэж байгаарай. Эдгээр нь нүүр будах тоолонгоор өөртөө нян бактери хуримтуулж байдаг тул тогмтол угааж цэвэрлэхгүй бол арьс гэмтэж, батга гарах гол үндэс болдог байна. Үүнээс гадна бусадтай багсаа сольж хэрэглэж хэрхэвч болохгүй. Ингэвэл арьсны өвчин, халдвар зэргийг өөртөө тээн авчирч, танд халдаах аюултай байдаг аж. Арьс гэдэг маш эмзэг тул та үргэлж анхаарал хандуулж байх хэрэгтэй юм. 

Багсаа цэвэрлэх

2 Нүүрээ давхарлаж будах хэрэггүй

Хэрэв та оройн цагаар гэнэт гэрээсээ гарахаар болж будгаа ахин давхарлах гэж байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Нүүрэнд шингэсэн будгийг давхарлаж будна гэдэг маш аюултай. Энэ нь арьсны нүхийг бөглөж, амьсгалах боломж гаргаж өгөхгүй байснаас батга, толбо зэрэг үүсдэг бөгөөд арьсны тослогийг нэмж орхидог сөрөг талтай юм. Хэрэв та оройн цагаар гадагш гарах болж нүүрээ будахаас өөр аргагүйд хүрвэл давхарлаж будах биш нүүрээ хөнгөн цэвэрлэсний дараа ахин будахыг зөвлөе. 

Нүүрээ давхарлаж будах хэрэггүй

3 Биеийн скраб хийх

Та заавал мөнгө төлж, үнэтэй скраб худалдаж авах шаардлагагүй. Ердөө л гарын доорх материалуудаа ашиглан, гэртээ скраб бэлтгэж, хэрэглээрэй. Ингэхийн тулд танд 4 халбага элсэн чихэр, 3 халбага оливын тос, 3-4 дусал лаванда цэцгийн тос байхад хангалттай. Эдгээр орцуудаа нэгтгэн хутгаад, биедээ жигд түрхэж, сайтар үрнэ. Дараа нь бүлээн усаар биеэ угааж, арьсаа хичнээн зөөлхөн, толигор болсныг нь мэдрээрэй. 

Биеийн скраб хийх

4 Урууландаа анхаарал хандуулах

Бүсгүйчүүд арьс, нүүрэндээ анхаарлаа хандуулдаг боловч уруулаа мартаж орхидог гэмтэй. Уруулын будаг нь уруулыг гэмтээж, хуурайшуулдаг бөгөөд гоё сайхан байдлыг нь гундааж байдаг ажээ. Харин энэ бүхнээс сэргийлэхийн тулд урууландаа анхаарал хандуулж, өнгөлж байх хэрэгтэй юм. Та бор сахар, оливын тос, ваниллын ханд зэргийг нийлүүлээд уруулаа будахаас өмнө түрхэн шингээж зөөлөн бумбагар болгож хувиргаарай. 

Урууландаа анхаарал хандуулах

5 Крем сонгохдоо анхаарах

Арьсныхаа өнгөнд тохирсон кремийг түрхвэл та илүү натурал, өөгүй цэвэрхэн арьстай харагдах болно. Та кремнийхээ өнгийг сонгохдоо нүүрэндээ бус хүзүүндээ тохируулж авч байгаарай. Учир нь нүүр хүзүү бага зэрэг өөр өнгөтэй байдаг тул кремээр адилтгаж өгөх хэрэгтэй юм. Тиймээс хүн хүзүү биш нүүрээ буддаг тул хүзүүнийхээ өнгөнд тохирох кремийг сонговол зохимжтой байдаг билээ.

Крем сонгохдоо анхаарах

6 Хэт их хуурай энгэсэг түрхэж болохгүй

Хэт их энгэсэг түрхэх нь таныг будмал харагдуулах сөрөг талтай төдийгүй арьсыг гэмтээж байдаг. Иймд нүүрээ будаж дууссаны дараа хөнгөн энгэсэг тавих хэрэгтэй бөгөөд энэ нь нүүр хэт гялтайхаас сэргийлдэг ажээ.

Хэт их хуурай энгэсэг түрхэж болохгүй

7 Уруулын будгаа тогтоц сайтай болгох

Та уруулын будгаа удаан тогтоохыг хүсч байвал уруулаа будахаас өмнө цаасан салфетка ашиглаж, хөнгөн энгэсэг тавиарай. Дараа нь уруулаа будаж болно. Ингэснээр будаг тань илүү удаан хугацаанд тогтож, таныг үзэсгэлэнтэй харагдуулах юм. 

Уруулын будгаа тогтоц сайтай болгох

8 Нүдний контур зурах

Нүдийг үзэсгэлэнтэй, тод харагдуулах зүйл бол яахын аргагүй контур билээ. Харин та контур зурахдаа тааруухан нэгэн бол наалддаг туузыг ашиглаад үзээрэй. Туузаа нүдний доод талыг дагуулан нааж, контураа зураад туузаа хуулна. Дараа нь та нүдээ ямар ч өө сэвгүй, гоёмсог будсан болохоо хараад гайхаж магадгүй юм шүү. 

Нүдний контур зурах

9 Сормуусны будгаа зөв ашиглах

Та сормуусаа будахаас өмнө будагныхаа багсыг цаасан салфетканд бага зэрэг дарж арчин, илүүдэл, бөөгнөрсөн хэсгийг нь авч байгаарай. Ийм багсаар сормуусаа будвал таны сормуус бөөгнөрөхгүй, урт үзэсгэлэнтэй харагдах билээ.

Сормуусны будгаа зөв ашиглах

10 Вазелиныг будаг арилгагч болгон ашиглах

Вазелиныг нүүрний будаг арилгагч болгон ашиглах боломжтой гэдгийг та мэдэх үү? Та ердөө л вазелиныг нүүрэндээ түрхэж, хөвөнгөөр арчиж цэвэрлэхэд болох юм. Энэ нь арьсыг чийгшүүлж, өнгөлөг толигор болгодог давхар сайн нөлөөтэй ажээ. 

Вазелиныг будаг арилгагч болгон ашиглах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()