Хүмүүсийн өөртөө хэлдэг 9 худал үг

Хүн болгонд хэнд ч хэлэлгүй дотроо нууцалж явдаг үгс байдаг. Гэхдээ эдгээр үгс нь ихэвчлэн сөрөг бодлууд байдаг нь харамсалтай. Хүн өөрийгөө хайрлаж сурсан цагт бусдын хайр, хүндэтгэлийг олж, ингэснээр ажил төрөл, гэр бүлийн амьдрал цэцэглэдэг. Харин бид танд хүмүүсийн дотроо хадгалж явдаг хамгийн сэтгэлийн гүний нууц үгсийг дэлгэж байна. Хэрэв та эдгээр үгсийг өөртөө хэлж, нууцхан бодож явдаг бол өөрийгөө үгүйсгэж, амжилтанд хүрэх замаа биеэрээ хааж орхисны илрэл гэнэ шүү. 

Хүмүүсийн өөртөө хэлдэг 9 худал үг

1 Өнгөрсөн минь надад гай болдог

Алдаа гаргаж үзээгүй хүн гэж үгүй. Харин өнгөрсөн үеийн алдаанууд маань надад гай болоод байна гэж та бодож явдаг бол эндүүрчээ. Мэдээж өмнө нь хийж байсан үйлдлүүд хүний хэн болохыг тодорхойлдог. Гэвч урьд хийж байсан буруу бүхнээ зогсолтгүй бодоод байвал ирээдүйд олох бүхнээ алдааж орхидог юм. 

Өнгөрсөн минь  надад гай болдог

2 Би дэндүү хөгшиднө

Нельсон Мандела (Nelson Mandela) ерөнхийлөгч болохдоо 76 настай байсан. Леонардо Да Винчи (Leonardo Da Vinci) алдарт "Мона Лиза"-г 51 насандаа зурсан. Колонел Сандерс (Cоlonel Sanders) 61 настайдаа дэлхийн алдарт түргэн хоолны сүлжээ ресторан болох "KFC"-ийг нээж байсан. Нөхцөл байдал хичнээн тохиромжгүй байсан ч, амжилтанд хүрч чадсан хүмүүс өчнөөн байдаг. Хамгийн гол нь та эргэлзэж, миний цаг дууссан гэж бодох л юм бол өөртөө итгэлгүй болж, хүчин чадлаа бодитоор үнэлж чадахаа больдог ажээ.

Би дэндүү хөгшиднө

3 Би мөнгө олж чаддаггүй

Эхлээ ч үгүй байж чадахгүй дээ гэж бодох хэрэггүй. Би мөнгө олж чаддаггүй гээд хүсэл мөрөөдлөө хаяж хэрхэвч болохгүй. Мөнгө таны хамгийн  нэгдүгээр зорилго байх албагүй шүү дээ. Та сарвайсан бүхнээ авч чадах л болно. Бага зүйлээс эхэлж, явцын дунд сайжруулж яагаад болохгүй гэж?

Би мөнгө олж чаддаггүй

4 Надад байсан ч болоосой...

Хүслээ биелүүллээ гээд жаргалтай болчихдоггүй. Таны баяр бахдал хэсэг зуур л үргэлжилнэ. Тиймээс өөрт шаардлагагүй, хэрэггүй зүйлийг хүсч, биеэ зовоох хэрэггүй. 

Надад байсан ч болоосой...

5 Дараа л болъё...

Магадгүй хүмүүсийн хэрэглэдэг хамгийн түгээмэл худал үг байж магадгүй. Гэвч хэр удаан амьдрахаа хэн ч мэддэггүй. Нэг л өдөр үргэлж хүсч мөрөөдөж ирсэн зүйлээ хийх цаг үгүй болж орхих ч юм билүү... Ирээдүйд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Бүх зүйл баталгаатай болохыг хүлээх юм бол тийм цаг хэзээ ч ирэхгүй байж мэдэх юм гэдгийг та үргэлж санаж яваарай. 

Дараа л болъё...

6 Би бүтэлгүй...

Ийм байх ёстой байсан юм, тийм байх ёстой байсан юм гэсэн бодлоо авч хаяад хийж чадсан зүйлдээ л анхаарлаа хандуул. Таны хүссэнээр болоогүй байлаа гээд танд ямар ч ашиггүй гэсэн үг биш шүү дээ. Хэзээ ч бүү бууж өг. Амжилт нэг дор бөөн бөөнөөрөө бус чимх чимхээр цуглардаг юм. 

Би бүтэлгүй...

7 Хэн ч намайг ойлгодоггүй

Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс ингэж бодож суугаа. Тэгэхээр та ганцаараа биш л байгаа биз дээ. Хүмүүс тантай санал нийлдэггүй байлаа гээд хэн ч намайг ойлгодоггүй гэж бодохоо боль. Бусдаас өөр байх нүгэл биш шүү дээ. Хүмүүсийн санаа бодлыг сонсож, ойлгох гэж оролдох хэрэгтэй. Ингэснээр та өөрийгөө илүү их ойлгодог болох юм.

Хэн ч намайг ойлгодоггүй

8 Би чадахгүй

Хүн болгон ондоо. Бүгд л өөр өөр авьяас чадвар, зан чанартай. Хүмүүс ихэвчлэн өөрсдийгөө амжилтанд хүрсэн хүмүүстэй харьцуулж хардаг ч, тэд ч бас юу ч үгүй хоосноос эхэлсэн гэдгийг мартаж орхидог. Тиймээс "би ямар тэр биш, би чадахгүй" гэж бодохынхоо оронд "тэр чадсан юм чинь би ч бас чадна" гэж бодож эхлээрэй. 

Би чадахгүй

9 Би дутагдлаасаа болоод алддаг

Бусдаас нууцалдаг, өөрийнхөө хамгийн их үзэн яддаг чанарууд тань таныг хорвоод хосгүй болгож, хүмүүсээс ялгарахад тусладаг билээ. Танд хайртай хүний нүдээр өөрийгөө хараад нэг үзээрэй. Тэгвэл та өөрийнхөө ямар онцгой нэгэн болохыг ойлгох болно. Алдаа дутагдалгүй хүн гэж байдаггүй юм шүү дээ. 

Би дутагдлаасаа болоод алддаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()