1
Хумсны будаг арилгах
Хумсаа салонд будуулах нь хэтэрхий үнэтэй байдаг тул хүмүүс гэртээ хумсаа буддаг болоод байгаа билээ. Гэхдээ хумсаа будахдаа та алдаа гаргаж, арьсандаа нялж орхивол вазелинийг ашиглан энэ зовлонгоосоо салж болдог ажээ. Будаж эхлэхээсээ өмнө хумсаа тойруулж вазелин түрхээд, дуусмагцаа вазелинаа илүү гарсан будгийн хамт нойтон сальфеткаар арчиж аваарай. Ингэснээр илүүдэл хумсны будаг вазелинтай хамт дорхноо хуулраад ирэх юм.
2
Үнэртэй усны анхилам үнэрийн хугацааг уртасгах
Гэрээсээ гарахдаа түрхсэн үнэртэй ус хэдхэн цагийн дараа ууршиж, үнэрээ алдаж орхидог. Харин үнэртэй ус цацах хэсэгтээ урьдчилан вазелин түрхвэл арьс чийгшиж, үнэртэх хугацаа нь уртасдаг ажээ.
3
Үсний будагнаас арьсаа хамгаалах
Үсний будаг мэдээж арьсанд халтай. Гэхдээ хичнээн болгоомжтой будсан ч, дух, хүзүү, хоолойндоо түрхэж орхих нь бий. Харин та үсээ будахаасаа өмнө дух, хүзүү, чихэн дээрээ вазелин түрхвэл дараа нь будаг наалдсан байлаа ч, хялбархан арилдаг юм.
4
Будаг арилгах
Нүүрээ будах үед санамсаргүй тохиолдлоор хувцсаа будаг болгож орхивол толбон дээрээ вазелин түрхэж, 10 минут байлгаад угаагаарай. Мөн вазелинаар нүүрнийхээ будгийг арилгаж, цэвэрлэж ч болдог ажээ.
5
Арьсан эдлэл өнгөлөх
Савхин цүнх, бээлий, хэтэвч тансаг харагддаг ч, үнэтэй байдаг билээ. Дээрээс нь эдгээр үнэтэй эдлэлээ арчиж тордож байхгүй бол хатуурч, гялалзахаа больдог. Гэхдээ та өнгө алдсан савхиа заавал дэлгүүрт өндөр үнээр зарагддаг арьс өнгөлөгчөөр арчих хэрэггүй ердөө л вазелин түрхээд зөөлөн даавуугаар арчихад болох юм. Ингэснээр савхин эдлэл зөөлөн, уян хатан болж, гялалздаг аж.
6
Тэжээвэр амьтны хоолыг шавьжнаас хамгаалах
Тэжээвэр амьтдын хоолонд шавьжнууд яагаад ч юм дуртай байдаг. Харин нэг л амтыг нь авчихсан бол салахаа байчихдаг ажээ. Тэгвэл тавагтай хоолыг нь тойруулаад вазелин түрчихвэл шавьжнууд үнэртэх аргагүй болохоос гадна гулсамтгай гадаргуунд ойртож чадахгүй болох юм.
7
Хаалганы чахрааг намдаах
Шөнө унтаж байхад чахарч дуугардаг хаалга, цонх хичнээн төвөгтэй байдаг билээ дээ. Тэгвэл хаалга, цонхныхоо нугасанд вазелин түрхчихвэл чихэнд таагүй дуу нам дарагддаг аж. Үүнээс гадна шүршүүрийн хөшигний гол төмрөнд түрхвэл илүү хялбар, хөнгөн гулгадаг гэнэ шүү.
8
Үсэнд наалдсан бохийг салгах
Үсэнд бохь наалдах шиг таагүй зүйл гэж ховор биз ээ. Гэхдээ яаран хайч шүүрэхээсээ өмнө та үсэндээ вазелин түрхээд зөөлөн үрвэл бохь өөрөө хуулардаг гэнэ. Мөн үснээс өөр зүйлд наалдсан бохийг ч дээрх аргаар хуулж болдог ажээ.
9
Хаалганы бариуланд будаг нялахгүйн тулд
Өрөөнийхөө өнгийг өөрчилж байхдаа та хаалганы бариул юм уу, өөр бусад будаг хүргэмээргүй байгаа хэсгүүд дээрээ вазелин түрхээд дараа нь даавуугаар шударвал наалдсан будаг дорхиноо арилдаг гэнэ шүү.
10
Нүд рүү шампунь оруулахгүйн тулд
Хүүхдээ усанд оруулахдаа нүдэнд нь шампунь оруулахгүйн тулд та хөмсгөн дээр нь вазелин түрхээрэй. Гэхдээ нэлээн зузаан түрхэх хэрэгтэй. Ингэснээр дээрээс урсан орж ирэх шампунийн эсрэг бамбай үүсгэж байна гэсэн үг юм.