1
Өвдөг гарах
Өвдөг гарахад маш их загатнаж, өвддөг билээ. Өөхний булчирхай боогдсоноос болж өвдөг гардаг бөгөөд ихэвчлэн хэд хоноод өөрөө алга болдог ч, зарим тохиолдолд арилж өгөхгүй байх нь бий. Тэгвэл энэ нь өөхний булчирхайн хорт хавдар байх магадлалтай тул эдгэхгүй удах юм уу, дахин дахин гараад байвал эмчид үзүүлэх шаардлагатай юм.
2
Хөмсөг шингэрэх
Хөгшрөлт эсвэл стрессээс болж хөмсөг шингэрдэг хэдий ч, энэ нь тун ховор үзэгдэл юм. Харин бамбай булчирхайн шүүрэл багассанаас болж үс унах нь хамгийн түгээмэл хэрнээ аюултай тохиолдол аж. Тиймээс үс, хөмсөг унаж, шингэрч эхэлсэн бол нэн даруй бамбай булчирхайгаа шалгуулаарай.
3
Нүд бүрэлзэх
Компьютерийн ард олон цаг суухаар нүд бүрэлздэг. Ийм тохиолдол өнөө цагт харьцангуй ихэссэн тул "Дижитал нөлөөний нүдний ачаалал", "Нүд хуурайших хам шинж" зэрэг өвчин хүртэл бий болжээ. Тиймээс танд эдгээр шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмчид хандаж, нөхцөл байдалдаа тохирсон зөвлөгөө авах хэрэгтэй юм.
4
Харц бүдгэрэх
Харагдаж байгаа зүйл гэнэт бүдгэрч, зарим зүйлийг сайн харж чадахгүйд хүрдэг. Дүрс бүүдийн сүүтэгнэх төдий үзэгдэж, эсвэл гэрэлт цэг болж харагдах гэх мэт олон янзаар харц бүдгэрдэг бөгөөд үүнээс болж толгой өвддөг байна. Харин ийм тохиолдолд яаралтай эмчид хандах хэрэгтэй гэнэ шүү.
5
Нүдэнд юм торох
Харцанд юм торох үед хүн өөрийн эрхгүй нүдээ ойр ойрхон цавчилж, нухалдаг. Тус шинж тэмдэг байнга илрэх нь бамбай булчирхайн хэт ачааллаас болсон байх өндөр магадлалтай байдаг байна. Нүдээ анихад болон юм харахад хүндрэлтэй ийм нөхцөлд хүн аль болох том харах гэж хичээдэг билээ.
6
Нүдний цөцгий шарлах
Нүүр болон нүдний "цагаан" шарлах нь шар өвчнөөс үүдэлтэй. Эсвэл цөсний хүүдий, цөсний цорготой шууд хамааралтай байж мэдэх юм. Тиймээс нүд шарласан бол эмчид үзүүлэх зайлшгүй шаардлагатай ажээ.
7
Нүд булингартах
Чихрийн шижин өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ онцгой анхаарах ёстой байдаг. Учир нь уг өвчин нүдний торлог бүрхэвчийн гэрэл мэдрэгч эдийн судсыг гэмтээдэг тул нүд булингартахад хүргэдэг. Юмыг яаж мэдэхэв, таны нүд тань булингартдаг бол чихрийн шижин туссан ч юм билүү...
8
Дүрс давхардаж харагдах, нүд харанхуйлах
Хүний нүдний хараа маш хурдан байдаг. Харин гэнэт дүрс давхардаж харагдаад эсвэл булингартаж, хэсэг хугацаанд ч болов нүд харанхуйлж буй шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмчид хандаарай. Учир нь энэ нь саа өвчний анхны шинж тэмдгүүд ажээ.