Таны өглөө босоод заавал хийх ёстой 5 зүйл

Өглөөг хэрхэн угтсанаас шалтгаалж тухайн өдрийн ажил үйлс бүтэмжтэй байх эсэх нь ихээхэн хамаардаг билээ. Харин та өглөө бүр дараах 5 зүйлийг мөрдөж, хэрэгжүүлбэл өдрийн турш эрч хүчээр дүүрэн байхаас гадна эерэг энергийг өөртөө хуримтлуулах боломжтой ажээ. Тэгвэл хамтдаа таныг бүхэл өдөржингөө эрч хүчтэй байлгах үр дүнтэй аргуудтай танилцъя. 

Таны өглөө босоод заавал хийх ёстой 5 зүйл

1 Чихэндээ иллэг хийх

Өглөө сэрсэн даруйдаа чихэндээ массаж хийж, тойруулан зөөлөн илэх нь биед хуримтлагдах энергийг нэмэгдүүлж, эрч хүчийг мэдрүүлдэг. Мөн энэхүү арга нь өглөө сэргэг сэрэхэд тусладаг байна. 

Чихэндээ иллэг хийх

2 Нимбэгтэй ус уух

Мэдээж амтат кофетой өглөөг эхлүүлэх сайхан боловч үүнээс илүүтэй нимбэгтэй бүлээн усыг сонгож байгаарай. Учир нь өлөн ходоодтой байхад шууд кофе уух нь ходоодны шархлаа үүсгэх сөрөг талтай байдаг бол нимбэгтэй ус нь эсрэгээрээ биеийг сэргээж, хоол боловсруулах эрхтэний тогтолцоо, бөөр болон гэдэс дотрын үйл ажиллагааг сайжруулж, биенээс хорт бодисуудыг гадагшлуулах тустай байдаг гэнэ. Үүний тулд тал нимбэгний шүүсийг шахах юм уу эсвэл хэрчиж, бүлээн усанд хийж уугаарай. 

Нимбэгтэй ус уух

3 Хэлээ цэвэрлэх

Хүн бүр өдөрт 2 удаа шүдээ угаадаг. Гэвч үнэн хэрэгтээ шүднээс илүүтэй хэлэнд олон тооны бактери нуугдаж байдаг бөгөөд үүнээс үүдэж амнаас эвгүй үнэр гарч эхэлдэг. Иймд та шүднээсээ илүүтэй хэлээ цэвэрлэхдээ анхаарлаа хандуулж байгаарай. Үүний тулд шүдний сойзоор хэлээ үрж угаахад л хангалттай юм. Амны хөндий цэвэрхэн, ямар ч асуудалгүй болсноор та өдрийн турш сэнгэсэн агаараар амьсгалж, эрч хүчээр цэнэглэгдэх болно. 

Хэлээ цэвэрлэх

4 Нэг халбага зөгийн бал идэх

Зөгийн бал таныг эрч хүчээр цэнэглэж, аз жаргал, баяр хөөрийг мэдрүүлдэг үр нөлөөтэй гэдэгийг та мэдэх үү? Өглөө бүр халбага зөгийн балыг бүлээн усанд хийж ууснаар бие тань сэргэх төдийгүй ходоод гэдэсний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх юм. 

Нэг халбага зөгийн бал идэх

5 Ус төрөгчийн хэт ислээр амаа зайлах

Та шүдээ угаахдаа ус төрөгчийн хэт исэл ашиглаж байгаарай. 50мл усанд 5-7 дусал ус төрөгчийн хэт исэл хийж, үүгээрээ шүдээ угаах бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй тул эмээх хэрэггүй. Хамгийн гол нь ус төрөгчийн хэт исэл нь шүдийг цайруулах үйлчилгээтэй төдийгүй амыг сэнгэнүүлж, таатай мэдрэмж төрүүлдэг билээ. Мөн энэ аргыг хэрэглэснийхээ дараа бүлээн усаар амаа зайлахаа хэрхэвч мартаж болохгүй.

Ус төрөгчийн хэт ислээр амаа зайлах

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй

~ Өглөө сэрэнгүүтээ огтхон ч хийж болохгүй 7 зүйл ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()