1
Стефани дел Валле (Stephanie del Valle) - Пуэрто Рико
Нас: 19
Биеийн өндөр: 178 см
Тэрээр үзэгчдийн таамгийг эвдэж, ийнхүү 66 дахь удаагийн "Дэлхийн Мисс"-ээр тодорч, өнгөрсөн жилийн ялагч болох Испаний гоо бүсгүй Мирэйяа Лалагуна (Mireia Lalaguna)-аас миссийн титмийг бахархалтайгаар гардан авсан юм.
2
Яритца Рейес (Yaritza Reyes) - Доминикан
Нас: 23
Биеийн өндөр: 177 см
Түүний хувьд загвар өмсөгчөөс гадна өөрийн улсдаа багагүй нэр хүндтэй мэргэжлийн дуучин гэнэ. Америк тивд орших Доминикан улсын гоо бүсгүйг ийм өндөр амжилт үзүүлнэ хэмээн таамаглаж байсан хүмүүс тийм ч олон байгаагүй болов уу.
3
Наташа Мануэлла (Natasha Manuella) - Индонез
Нас: 22
Биеийн өндөр: 173 см
Ази тивийн Индонез улсыг төлөөлөн "Дэлхийн Мисс"-т оролцсон гоо бүсгүйн хувьд улсынхаа томоохон их сургуульд суралцаж буй оюутан бөгөөд чөлөөт цагаараа баллетаар хичээллэх дуртай гэнэ.
4
Эвелин Тунгу (Evelyn Thungu) - Кени
Нас: 22
Биеийн өндөр: 178 см
Түүнийг "Шилдэг 5" гоо бүсгүйн нэгээр шалгарч чадсанд дан ганц Кени улс гэлтгүй, Африк тивийн бүх л улс орнууд баярлаж, Африк тивийн бахархал хэмээн өргөмжлөөд байгаа юм.
5
Катриона Грей (Catriona Grey) - Филиппин
Нас: 22
Биеийн өндөр: 180 см
Филиппин улсын томоохон ТВ-д сэтгүүлчээр ажилладаг тэрээр шаггүй дуучин гэнэ шүү.
6
Ленти Франс (Lenty Frans) - Бельги
Нас: 22
Биеийн өндөр: 168 см
Мэдээж хэрэг "Дэлхийн Мисс"-ийн тэмцээнийг Европ тивийн төлөөлөл болсон гоо бүсгүйчээдээр төсөлөөхийн аргагүй юм. Тэгвэл Белгийн загвар өмсөгч Ленти Франс "Шилдэг 10"-т шалгарч чаджээ.
7
Битриз Фонтура (Beatrice Fontoura) - Бразил
Нас: 26
Биеийн өндөр: 179 см
Хуулийн чиглэлээр мэргэжил эзэмшиж, бизнесийн салбарт багагүй амжилт олоод буй Бразилын гоо бүсгүйгийн энэ удаагийн тэмцээнд оролцож буй хамгийн ахмад оролцогчдийн нэг ажээ.
8
Жин Кон (Jing Kong) - БНХАУ
Нас: 21
Биеийн өндөр: 180 см
Манай урд хөрш болох БНХАУ-ын 2016 оны гоо бүсгүйгээр тодорч, "Дэлхийн Мисс"-т оролцох эрхээ авсан түүний хувьд энэ удаагийн тэмцээний "Top Model"-оор шалгарсан юм.
9
Хьюн Ван (Hyung Wang) - Өмнөд Солонгос
Нас: 21
Биеийн өндөр: 177 см
Солонгос улсын гоо бүсгүйн хувьд эрдэм мэдлэг, боловсролыг юу юунаас илүү чухалчилдаг нэгэн бөгөөд чөлөөт цагаараа ном зохиол унших дуртай гэнэ.
10
Аудра Мари (Audra Mari) - АНУ
Нас: 22
Биеийн өндөр: 177 см
Эрх чөлөөний эх орон болох АНУ-аас энэ жилийн дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах тэмцээнд оролцсон тэрээр ямар ч байсан "Шилдэг 10"-т шалгарч чадсан байна.
11
Алтангэрэлийн Баярцэцэг - Монгол
Нас: 25
Биеийн өндөр: 175 см
Жилээс жилд Монголчуудын "Дэлхийн Мисс" тэмцээнд улс, эх орноо төлөөлөн оролцож буй гоо бүсгүйчүүдээсээ хүлээх хүлээлт их байх болсон билээ. Тэгвэл энэ жилийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Баярцэцэг маань итгэмээргүй өндөр амжилтыг үзүүлж, 117 орны гоо бүсгүйчүүдээс "Шилдэг 11"-т шалгарч, "Talent" буюу "Авъяас" номинацийн эзнээр тодорсон юм. Бусадтай харилцах чадвар, хэлний мэдлэг, боловсролын түвшин, авъяас чадвар гээд түүний хувьд үнэхээр өөлөх зүйлгүй байсныг дурьдах хэрэгтэй болов уу.
2016 оны "Дэлхийн Мисс"-ийг тодруулж буй торгон агшин