Амттай хоол хийхэд туслах шалгарсан аргууд

2016-12-19, 09:20
24,565

Эзэгтэй нар аа, наашаа суугаарай. Зөвхөн сайн хоолны жортой байлаа гээд сайхан хоол хийчихдэггүйг мэдэх биз ээ. Олон зочин ирсэн үед дахиад туслах хүн байсан ч болоосой гэж санаа алдан, сандрах үе гарч байсан бол бид та бүхэнд энэ байдлыг хялбархан зохицуулах 14 хялбар аргыг танилцуулж байна. Та доор дурдсан аргуудыг хэрэгжүүлж үзээд амьдрал хичнээн амар хөнгөн болохыг биеэрээ мэдрэх нь гарцаагүй юм. 

Амттай хоол хийхэд туслах шалгарсан аргууд

1

Хоолоо дөнгөж болгомогцоо таваглах нь буруу гэнэ. Түүний оронд болгочихоод саванд нь жаахан байлгавал сайхан амттай болдог ажээ. 

2

Өндгийг хүйтэн усанд хийгээд үзээрэй. Шинэхэн өндөг доош живж, ёроолд нь наалддаг бол дунд хавьцаа хөвж байгаа нь 2-3 долоо хоног болсон ч хэрэглэж болохуйц байдаг гэнэ. Харин дээр нь хөвж байвал хэдийн муудсан гэсэн үг бөгөөд хэрхэвч хэрэглэж болохгүй юм. 

3

Шарж байгаа хоолондоо хэт их тос хийх хэрэггүй. Өндөр галтай үед утаа уугиж, хоолны амтыг өөрчлөөд зогсохгүй эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

 

4

Хайруулын таваг болон загасныхаа хооронд нимбэг зүсч хийвэл загас тавганд наалдахгүйгээр барахгүй, сайхан амттай болдог.

5

Шарж байгаа махаа хэтэрхий их эргүүлбэл хуурай болж, шүүс нь ширгээд, аргуу болж орхидог ажээ. Гэхдээ махаа эргүүлэх болсныг мэдэх нэг хялбархан арга бий. Та ердөө л хайруулын тавгаа үл ялиг сэгсрэхэд л хангалттай. Мах амархан гулсаж байвал эргүүлэх цаг нь болжээ гэсэн үг юм. 

6

 Цөцгийн тосоо бүр урсгачихалгүй хайлуулахын тулд аяганд ус хийгээд богино долгионы зууханд хийж жаахан халаагаарай. Дараа нь усыг нь асгаад аягаа тосон дээрээ хөмрөөд тавьчих. Ингээд л тос хайлж, хэрэглэхэд амар болох юм. 

7

Хоолны саванд дүүртэл хоол хийж болгох нь хамгийн буруу. Ийм хоол хатуу, аргуу болдог. Харин хоолны сав зайтай бол шүүслэг, зөөлөн, амттай болдог ажээ.

8

Махны модныхоо доор чийгтээ алчуур тавьбал мах хэрчих үед гулсахгүй болох юм.

9

Олон тооны өндөг чанах хэрэгтэй болсон бол шарах шүүгээнд хийгээрэй.

10

Ногоо хэрчихдээ жаахан давс цацчихвал хутганд наалддаггүй ажээ. 

11

Дарсны бөглөөг авснаас хойш ердөө хэдхэн хоног хадгалж болдог гэнэ шүү. 

12

Шарах шүүгээнээс хоолоо гаргахаас 5 минутын өмнө бяслаг хийж орхивол хоол түлэгдэхгүй болж зөөлөрдөг гэнэ. 

13

Төмс нухахдаа зөвхөн бүлээн сүү хийж байгаарай. Хүйтэн сүү төмсийг саарал өнгөтэй болгож орхидог.

14

Та заавал дэлгүүр явж майонез худалдаж авалгүйгээр гэртээ ч мөн бэлтгэх боломжтой. Ингэхдээ 1 ширхэг өндөг, 150 гр оливын тосыг хольж, миксердэн майонез болгож болох юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()