Хөргөгчөө эмх цэгцтэй болгох 10 арга

Танай гэрийн хөргөгч хаана юу байгаа нь мэдэгдэхгүй эмх замбараагүй байдаг юм биш биз? Гэрийн эзэгтэй нар маань долоо хоног бүр хөргөгчөө цэвэрлэж, цэгцэнд нь оруулах боловч нөхөр, хүүхдүүд тань үүнийг бусинуулдаг гэдэг нь тодорхой. Харин та дор дурдах аргыг хэрэглэж, хөргөгчөө цэвэрлэсэн тохиолдолд бүх зүйлс эмх цэгцтэй байж, эзэгтэй нарын бухимдлыг барахаа болих ажээ. 

Хөргөгчөө эмх цэгцтэй болгох 10 арга

1 Махнуудаа ялгаж саванд хийх

Та хөргөгчинд байгаа махнуудаа төрөл бүрээр нь ялгаж, том саванд хийж нэрийг нь бичиж наагаарай. 

Махнуудаа ялгаж саванд хийх

2 Задгай ууттай зүйлсийг хадгалах

Задгай ууттай зүйлсийг хадгалахдаа хавчаар ашиглаж болох юм. 

Задгай ууттай зүйлсийг хадгалах

3 Өндөгний хайрцгийг ашиглах

Өндөгний хайрцагт савтай амтлагчуудыг хийж болно. Энэ нь зайг хэмнэх давуу талтай. 

Өндөгний хайрцгийг ашиглах

4 Ногоо хадгалах

Та олон төрлийн ногоогоо ялгаж чадахгүй байвал тус бүрт нь савлаж, нэрийг нь бичиж наагаарай. 

Ногоо хадгалах

5 Соронз ашиглах

Жижиг савны ёроолд соронз тогтоож, хөргөгчиндөө наагаарай. Харин энэхүү савандаа ойр зуурт хэрэглэх бүтээгдэхүүнээ хийж болох юм. 

Соронз ашиглах

6 Хөргөгчөө цэвэрлэх

Та хөргөгчөө цэвэрлэхдээ розмарин, нимбэг зэргийг ашиглаж, устай хольж, шүршигч саванд хийгээрэй. Үүнийгээ ашиглаж, хөргөгчөө угааж цэвэрлэснээр хөргөгчний эвгүй үнэр арилж, гялалзах болно. 

Хөргөгчөө цэвэрлэх

7 Түрүүлж идэх ёстой зүйлсээ тэмдэглэх

Та эхлээд идэх ёстой зүйлсээ сонгож, хайрцагт хийнэ. Энэ нь хоол хүнсийг ашиглахгүй байсаар муутгах асуудлаас ангижруулах юм. 

Түрүүлж идэх ёстой зүйлсээ тэмдэглэх

8 Хөргөгчний хаалганы тавиур бүрт тэмдэглэгээ хийх

Хөргөгчний хаалганы тавиур бүрт хийх бүтээгдэхүүний төрлийг бичиж, нааж байгаарай. Ингэснээр хөргөгч тань эмх цэгцтэй болох аж. 

Хөргөгчний хаалганы тавиур бүрт  тэмдэглэгээ хийх

9 Амттан хадгалах

Амттангуудаа ялгаж, жижиг сагсанд хийж байрлуулаарай. 

Амттан хадгалах

10 Хөлдөөгчөө хуваах

Хөлдөөгчнийхөө голд тасалгаа хийж, хадгалах бүтээгдэхүүнээ ялгаж болно. 

Хөлдөөгчөө хуваах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()