1
Савласан ногоо
Мэдээж савласан ногоо урьдчилж ариутгасан, жижиглэсэн байдаг тул хэрэглэхэд амар боловч савласан ногоонд агуулагдах хүнсний Ц витаминийн агууламж өвөл цагт 50% хүртэл буурдаг ажээ.
Идэж болох хүнс: Шинэхэн цэцэгт байцаа
Өвлийн цагт шим тэжээлээ нөхөх хамгийн сайн ногоо бол цэцэгт байцаа юм. Тус байцаа нь К витамин, төмөр, А витамин, кальци, кали гээд бүхий л төрлийн биед хэрэгтэй найрлагыг өөртөө агуулдаг гэнэ.
2
Аспарагус
Аспарагусыг жилийн турш хэрэглэж болдог хэдий ч, хаврын цагт хамгийн амттай, хатуу байдаг. Өвлийн аспарагусыг харин Перу эсвэл Хятадаас тээвэрлэдэг тул модорхог болсон байдаг гэнэ.
Идэж болох хүнс: Брюсселийн байцаа
Хүйтний улиралд хорт хавдартай тэмцэх хамгийн сайн арга бол Брюссель байцаа бөгөөд хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй төдийгүй Ц витамин, яс бэхжүүлэгч К витаминаар баялаг хүнс ажээ.
3
Тоор
Зуны цагт тоор шүүслэг, амттай, чихэрлэг боловч 8-р сар болмогц энэ чанараа алдаж орхидог байна.
Идэж болох хүнс: Илжгэн чих
Илжгэн чихийг өвлийн цагийн тоор гэж хэлж болох юм. Тоортой адил чихэрлэг амттайн зэрэгцээ А, Ц витамин, кали зэрэг биед хэрэгтэй амин дэмийг агуулдаг ажээ.
4
Вандуй
Чихэрлэг, зөөлөн вандуй нь хавар цагийн хүнс боловч өвөл цардуулаар дүүрдэг гэнэ. Энэ нь мэдээж хүний бие организмд сөргөөр нөлөөлдөг байна.
Идэж болох хүнс: Хөлдөөсөн эдамамэ
Өвлийн эдамамэ газрын самрын амттай бөгөөд уургаар тун баялаг байдаг ажээ.
5
Эрдэнэ шиш
Эрдэнэ шиш зун л хамгийн амттай байдаг. Харин өвөл тээвэрлэлтийн явцад хатуурч, амт чанараа алддаг аж.
Идэж болох хүнс: Хөлдөөсөн эрдэнэ шиш
Хөлдөөсөн эрдэнэ шиш зуны амт, чанар болон амин дэмүүдээ өвөл ч гэсэн алдалгүй хадгалдаг учраас хэрэглэхэд тохиромжтой байдаг байна.
6
Гүзээлзгэнэ
Өвлийн гүзээлзгэнэ арай өнгө муутай байдгийг та анзаарсан биз ээ. Харин гүзээлзгэнэ хичнээн тод өнгөтэй байна, төдий чинээ амин дэмээр баялаг байдаг гэнэ.
Идэж болох хүнс: Хөлдөөсөн гүзээлзгэнэ
Савлаж, хөлдөөсөн жимс хуучирдаггүй тул шим тэжээлээ огт алддаггүй ажээ. Тиймээс та өвлийн хүйтэнд хөлдөөсөн гүзээлзгэнэ хоол хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй.
7
Улаан лооль
Зуны сүүл үеийн улаан лооль хамгийн шүүслэг, сайн чанарынх байдаг. Гэхдээ өвөл тэр бүх шүүс нь өтгөрч, ямар ч амтгүй болдог ажээ.
Идэж болох хүнс: Дарсан, лаазалсан улаан лооль
Савлаж, лаазалсан улаан лоолинд хорт хавдартай тэмцэгч үл исэлдүүлэгч хамгийн ихээр агуулагддаг юм. Тиймээс таны биед элдэв хор нөлөө үзүүлнэ гэж санаа зовох хэрэггүй.
8
Нэрс
Өвлийн нэрс жимсний витамин, амин дэмүүдгүй болж, хуурай, аргуу болдог байна.
Идэж болох хүнс: Хөлдөөсөн нэрс
Өмнөд Дакота (Dakota)-ийн их сургуулийн багш, эрдэмтдийн хийсэн судалгаагаар хөлдөөсөн нэрс жимсэнд хорт хавдрын эсрэг амин дэм хамгийн ихээр агуулагддаг болохыг тогтоожээ.