“Forbes” сэтгүүлээс Дэлхийн хамгийн хүчтэй 10 хүнийг тодруулжээ

"Forbes" бол АНУ-ын долоо хоног тутмын эдийн засаг, технологи, шинжлэх ухаан, хуулийн талаар мэдээлэл олон түмэнд хүргэдэг дэлхийн хэмжээнд танигдсан нэр хүнд бүхий сэтгүүл юм. Жил бүр салбар салбарын эрхмүүдийг эд хөрөнгө, нийгэмд эзлэх байр сууриас нь хамааран шалгаруулдаг бөгөөд бид та бүхэндээ энэ жилийн дэлхийн хамгийн хүчирхэг 10 хүнийг тодруулсныг нэмэлт хачиргүйгээр хүргэж байна. 

“Forbes” сэтгүүлээс Дэлхийн хамгийн хүчтэй 10 хүнийг тодруулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Марк Цукерберг (Mark Zuckerberg)

Марк Цукерберг бол хүүхэд залуусын хамгийн өргөн хэрэглээ болсон Фэйсбүүк (Facebook)-ийн үндэслэгч гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Түүний хувьд 1984 онд төрсөн бөгөөд одоо дөнгөж 32 настай тул жагсаалтанд орсон хамгийн залуу хүн болжээ. Нийт хөрөнгө нь 2016 оны 10-р сарын байдлаар 50 тэрбум ам доллар гэж баттай эх сурвалжууд мэдээллээд байгаа юм.

Марк Цукерберг (Mark Zuckerberg)

9 Нарендра Моди (Narendra Modi)

Энэтхэгийн 14 дэх ерөнхий сайдын албаг 2014.05.26-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хашиж байгаа эрхэм болох Нарендра Моди нь 1950 онд Ваднагар хотод төрсөн бөгөөд багадаа аавдаа цай зарахад нь туслаж байгаад хожим нь өөрийн дэлгүүрийг нээн ажиллуулсан түүхтэй нэгэн ажээ. Тэрбээр 2001 оноос төрийн албанд томилогдож, улс төрийн кареераа эхлүүлж байжээ.

Нарендра Моди (Narendra Modi)

8 Ларри Пэйж (Larry Page)

Ларри Пэйж нь АНУ-ын "Google" компанийг анх 1998 онд Сергей Брин (Sergey Brin)-тэй хамтран байгуулсны зэрэгцээ одоо тус компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг билээ. Тэрбээр 1973 онд төрсөн бөгөөд 2016 оны 11-р сард түүнийг дэлхийн 12 дахь баян хүнээр тодруулж, хөрөнгийн хэмжээг нь 36,9 тэрбум ам доллар гэж тодорхойлсон байна. 

Ларри Пэйж (Larry Page)

7 Билл Гэйтс (Bill Gates)

Билл Гэйтс бол АНУ-ын бизнесмен, хөрөнгө оруулагч, зохиолч бөгөөд өдгөө 61 насыг зооглоод байгаа аж. Тэрээр анх 1975 онд "Microsoft" компанийг үүсгэн байгуулсан бөгөөд 1987 оноос эхлэн дэлхийн толгой баячуудын эгнээнд элсэн орсон байна. Түүнээс хойш Билл Гэйтс баячуудын эгнээнээс огт буугаагүй бөгөөд 2016 онд түүнийг дэлхийн хамгийн баян хүнээр шалгаруулснаас гадна 81,7 тэрбум долларын хөрөнгөтэй гэнэ. 

Билл Гэйтс (Bill Gates)

6 Жанет Еэлэн (Janet Yellen)

Жанет Еэлэн бол АНУ-ын эдийн засагч, Холбооны банкны ерөнхийлөгч юм. Ерөнхийлөгч Билл Клинтоны (Bill Clinton) үед тэр цагаан ордонд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсны зэрэгцээ Калифорни (California)-ийн их сургуульд бизнесийн ухааны багш хийдэг байжээ. 1946 онд хорвоод мэндэлсэн Жанет Еэлэн нь 2014 онд Холбооны банкны анхны эмэгтэй ерөнхийлөгч болно гэж олон нийтийн өмнө ам гарч явсан удаатай ажээ.

Жанет Еэлэн (Janet Yellen)

5 Пап лам Францис (Francis)

Пап лам Францис нь дэлхий дахины Католик сүмийн 266 дахь тэргүүн бөгөөд тэрбээр Аргентин улсын нийслэл Бүэнос-Айрис (Buenos Aires) хотод 1936 онд төржээ. Сонирхуулж хэлэхэд түүний хувьд 1969 онд сахил хүртэж байсан юм. Пап лам Францис уг жагсаалтанд орсон хүмүүсээс хамгийн өндөр настай нь билээ. 

Пап лам Францис (Francis)

4 Ши Жинпин (Xi Jinping)

Ши Жинпин бол БНХАУ-ын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын чөлөөлөх армийн командлагч билээ. Тэр 1999-2002 оны хооронд Фүжиан хотын дарга, 2002-2007 онд Жежиан хотын дарга гэх зэрэг албан тушаал хашиж байжээ. Одоо 63 настай гэнэ. 

Ши Жинпин (Xi Jinping)

3 Ангела Меркел (Angela Merkel)

Ангела Меркел бол Герман улсын канцлер юм. Тэр 1954 онд төрсөн бөгөөд хими, физикийн доктор зэрэгтэй эрдмийн мөр хөөсөн хүн байснаа, 1989 оны хувьсгалын үеэр Зүүн Германы засгийн газарт анх томилогдон ажилласнаар улс төрийн гараагаа эхлүүлж байжээ.

Ангела Меркел (Angela Merkel)

2 Дональд Трамп (Donald Trump)

Дональд Трамп бол АНУ-ын бизнесмэн, улстөрч бөгөөд 2016 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоныг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Тэр 1946 онд төрсөн бөгөөд 1968 онд эдийн засагч мэргэжлээр Пенсилвани (Pennsylvania)-ийн их сургуулийг дүүргэжээ. 2000 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан боловч санал хураалт эхлэхээс өмнө нэрээ татаж авсан бөгөөд өдгөө 70 настайдаа хүслээ биелүүлж ерөнхийлөгч болсон түүхтэй. 

Дональд Трамп (Donald Trump)

1 Владимир Путин

Владимир Путин 2012 оноос хойш ОХУ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа юм. Тэрбээр 1952 онд төрсөн ба 1999-2000 оны хооронд ерөнхий сайд, 2000-2008 оны хооронд ОХУ-ын ерөнхийлөгч, 2008-2012 оны хооронд дахин ерөнхий сайд хийж байжээ. Путин Санкт-Петербург хотноо төрсөн бөгөөд дунд сургуульд байхдаа Герман хэл үзэж байсан тул Герман хэлэндээ тун сайн ба 1975 онд Санкт-Петербургийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгсчээ. Өдгөө тэрбээр 64 настай бөгөөд АНУ-ын Форбес сэтгүүлийн дэлхийн хамгийн хүчирхэг хүнээр шалгарчээ. 

Владимир Путин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()