Төрсөн цагаараа ямар хүн болохоо мэдэж аваарай!

Хүн төрсөн цагаасаа хамаарч зан араншин, байгаа байдал, авьяас чадвар нь өөр өөр байдаг гэнэ. Харин та жил, ордны зурхайг чухалчилж авч үзээд төрсөн цаг хүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдгийг анзааралгүй үлдээчихсэн юм биш биз? Тэгвэл бидний бэлтгэсэн энэхүү мэдээллийг уншаад өөрийнхөө талаар илүү ихийг олж мэдээрэй. 

Төрсөн цагаараа ямар хүн болохоо мэдэж аваарай!

1 00:00-02:00 цаг

Та танил дотно орчинд тав тухтай, илүү итгэлтэй байдаг. Үргэлж тогтвортой, аюулгүй байдал эрэлхийлж явдаг тул хүмүүс таныг тун хянуур хүн гэж дүгнэх нь бий. Та хүмүүсийг үнэ цэнэтэй, өөдрөг амьдрахыг уриалдаг бөгөөд гэр бүлээ хамгаас түрүүнд тавьдаг хүн юм. 

00:00-02:00 цаг

2 02:00-04:00 цаг

Та тун идэвхитэй, сониуч нэгэн бөгөөд үргэлж шинийг илэрхийлдэг. Тун ухаалаг, бусадтай ядах юмгүй хэл амаа ололцдог, итгэлт анд. Аялаж, ном унших, эсвэл бичих дуртай, хатуу ширүүн бус аядуу зөөлөн спортыг илүүд үздэг ажээ. 

02:00-04:00 цаг

3 04:00-06:00 цаг

Та бол бүхий л нээлттэй боломжуудыг эрж хайдаг, ирээдүйгээ боддог хүн юм. Бусадтай хуваалцах дуртай, эргэн тойрныхоо хүмүүсийг зоригжуулж чаддаг, тэднийгээ хайрлаж чаддаг. Тун романтик, гэхдээ нэг гэм нь хааяа жаахан зөрүүд болчихдог гэнэ. 

04:00-06:00 цаг

4 06:00-08:00 цаг

Урлагийн бүхий л төрөлд авьяастай. Та хамгийн чухал хүн байхыг, бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Өөрийгөө ихэд шахдаг. Төрөлхийн удирдагч боловч заримдаа хэтэрхий тушаангуй загнадаг ажээ.

06:00-08:00 цаг

5 08:00-10:00 цаг

Маш мэдрэмтгий хүн тул бясалгал, иог зэргээр хичээллэвэл тайвширч, эрч хүчтэй болдог. Та ганцаараа байх дуртай, нэр төр, алдар нэр хөөцөлддөггүй. Бусдад амар тайван, эв нэгдэл түгээдэг хүн юм. 

08:00-10:00 цаг

6 10:00-12:00 цаг

Та тун нөхөрсөг бөгөөд сонирхол нэгтэй хүмүүстэйгээ хамт байх дуртай. Багийн ажиллагаанд сайн, хүмүүсийг хэрхэн нэгтгэхээ мэддэг. Үргэлж шинэ найз нөхөд, хөгжилтэй адал явдал хайж явдаг хүн ажээ. 

10:00-12:00 цаг

7 12:00-14:00 цаг

Ямар ч бэрхшээл тулгарсан та шийдвэрлэж чадаг, хариуцлагатай, хичээнгүй хүн. Бусдад юу хүсдгээ яг таг мэддэг хүн гэсэн бодол төрүүлэхийг хичээдэг боловч нэг зүйлийг анхаараарай. Та ажил хөдөлмөрөө нэгт тавиад байвал таны хувийн амьдрал орхигдож, ганцааараа үлдэж мэдэх юм шүү. 

12:00-14:00 цаг

8 14:00-16:00 цаг

Та эрч хүчтэй, адал явдалд дуртай хүн. Нэг хэвийн байж тэвчдэггүй бөгөөд үргэлж шинэ зүйл эрж хайдгаас гадна хамгийн хүнд хэцүү гүн ухааны асуултуудын хариуг хайж явдаг нэгэн юм. 

14:00-16:00 цаг

9 16:00-18:00 цаг

Амьдралын нууцлаг бүхнийг тайлах хүсэлтэй, эерэг бодолтой хүн. Гэвч дотоод сэтгэлээ илэрхийлж, хайр, итгэл зэрэг нарийн нандин нууцаа бусадтай хуваалцах дургүй ажээ. 

16:00-18:00 цаг

10 18:00-20:00 цаг

Та бусдын юу хүсч байгааг мэдрэх онцгой авьяастай бөгөөд хүмүүсийг дэндүү сайн ойлгодог, хэтэрхий их зүйл хүсдэггүй, амьдралыг байгаагаар нь хүлээн авдаг хүн юм. 

18:00-20:00 цаг

11 20:00-22:00 цаг

Та бусдад туслаж, бусдын талархлыг хүртэхдээ баярладаг хүн. Ямар ч алдаа гаргадаггүй төгс гэж хэлж болохоор хүн ажээ. 

20:00-22:00 цаг

12 22:00-00:00

Та хэн гэдгээ, юу хүсдгээ тов тодорхой мэддэг. Баяр баясал, эрч хүч цацруулагч. Бүтээлч байдлыг ихэд үнэлдэг ба бусдын анхаарлын төвд байж, урд нь алхах дуртайгаасаа болж заримдаа өөрийгөө хэт их шахах тохиолдол гардаг гэнэ. 

22:00-00:00

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()