Ким Кардашьян, Канье Уэст нар салах уу?

Реалити шоуны од Ким Кардашьян (Kim Kardashian) болон нэрт реппер Канье Уэст (Kanye West) нар багагүй хугацааг хамт өнгөрүүлж, 2 хүүхдийн эцэг эх болсон билээ. Мэдээж хоёр алдартай хүн нэгдэн нийлж, гэр бүл болно гэдэг амаргүй даваа. Кардашьяны ч тэр, Каньегийн ч тэр өнгөрсөн амьдрал төдийлөн дардан байгаагүй бөгөөд секс бичлэг, урьдын амрагууд, нүцгэн зургууд, хэл ам дагуулсан үйлдлүүд гээд л тэдэнд тулгарах асуудал мундахгүй.

Ким Кардашьян, Канье Уэст нар салах уу?

Харин гадны сайтуудаар алдарт хосуудыг салах гэж байна гэх мэдээлэл газар авч, хүмүүсийг гайхшруулаад байна. Чухам юуны учраас хосууд салах дээрээ тулсан болохыг дор сийрүүлье. 

1

Алдарт хосууд үргэлж л олны хэл амны бай болж, хийсэн үйлдэл бүр нь нүдний өмнө нээлттэй байдаг билээ. Хоёр хүүхдийн эцэг эх гэгдэж, хослож яваа тэдний амьдралд тайван өнгөрөх өдөр гэж ховор аж. Муудалцаж, эвлэрэх нь хүний амьдралын жам боловч алдарт хосуудын тухайд нэг нэгэндээ дургүйлхэн байж хамт байхыг хүсээгүй байна. Харин тэд чухам юуны улмаас муудалцах болсныг хамтдаа олж мэдэцгээе. 

2

11-р сарын 21-ны өдөр реппер Канье спорт зааланд тоглож байснаа гэнэт л хүмүүс намайг алах гэж байна хэмээн орилж хашгичин тэнд байсан хүмүүсийг айлгаж орхижээ. Эмч Каньег сэтгэл санааны тавгүй байдал, ядаргаа зэргээс үүссэн бага зэргийн сэтгэцийн өөрчлөлттэй гэж дүгнэн түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн юм. Харин нөхрийнх нь энэхүү байдал Кимд хүндээр тусч яахаа мэдэхгүйд хүрсэн аж. Учир нь реалити шоуны од бүсгүй тус явдлаас сарын өмнө Парис хотод халдлага өртөж, шокноосоо бүрэн гарч амжаагүй байсан бөгөөд ойр ойрхон хэцүү зүйлс тохиолдож байгаа нь түүнийг хүнд байдалд оруулжээ. 

3

Ямартай ч Канье эмнэлгээс гарч Лос Анжелес хотын "Bel Air"-д байрлалтай эдлэндээ амарч, сувилагч, эмч нарын хяналтанд байгаа аж. Хамгийн хачирхалтай нь түүний гэргий нөхрийгөө хүнд хэцүү байхад нь хажууд нь байх бус ихэд бухимдаж, нөхрөөсөө салах тухай яриа гаргаад амжжээ. 

4

Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар Каньег эмнэлгээс гарснаас хойш хосууд уулзалдаагүй төдийгүй Ким ээж болон эгч дүү нарынхаа хамтаар Калифорни мужид байрлах тансаг эдлэндээ амарч байгаа гэнэ. 

5

Реалити шоуны од бүсгүй өөрөө сэтгэл санааны таагүй нөхцөлд байдалд байгаа бөгөөд эмчилгээ хийлгэж байгаа юм. Тиймдээ ч нөхрийгөө мөн ийм байдалд орсонд нь дургүйлхсэн байна. Гэр бүлийн гишүүд бүгд сэтгэцийн өөрчлөлттэй, сэтгэл гутралтай байх нь утгагүй төдийгүй ямар ч халуун дулаан уур амьсгал, хайр сэтгэл гэж байхгүй болно хэмээгээд нөхрөөсөө зайгаа бариад байгаа аж. Нэг ёсондоо бүсгүй нөхрийгөө ердөө л сэтгэцийн өөрчлөлтэй болсонд бухимдаж, түүнээс салахыг, тусдаа байхыг хүссэн юм. 

6

Канье энэ бүхэнд ямар нэгэн хариу хэлэлгүй чимээгүй харж суугаа төдийгүй ямартай ч сэтгэл санаа нь харьцангуй тогтворжсон тухай төлөөлөгчид нь мэдэгджээ. Тэрээр эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа бүх уулзалт, тоглолтоо цуцалсан бөгөөд 12-р сарын 6-ны өдөр анх удаагаа олонд өөрийгөө зүгээр байгаа гэдгийг зарлав уу гэлтэй папарацын дуранд өртсөн байна. 

7

Хамгийн хачирхалтай нь Канье эрүүл саруул болж эргэн ирэхдээ үсээ шаргалаар будуулсан байв. Энэ нь хүн бүрийн сонирхлыг татаж, магадгүй тэр цоо шинэ нэгэн болохыг хүссэн биз хэмээн дор бүртээ таамаглал дэвшүүлж байгаа юм. 

8

Харин эхнэртэйгээ таагүй харилцаатай байгаа реппер эр АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогсон Дональд Трамп (Donald Trump)-тай Трамп цамхагт тусгайлан уулзжээ. Тэд одоогийн нийгэмд тулгараад байгаа асуудлын тухай жич ярилцаж, үзэл бодлоо солилцсон байна. Урьд нь 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж байсан Канье зорилгодоо хүрэхийн тулд туршлага судалж явсан байж ч мэднэ. Ямартай ч хосууд одоогоор тусдаа байгаа бөгөөд ойр дотны хүмүүс нь тэднийг хоорондоо харилцахгүй байгаа болохыг нь мэдэгдсэн байна. Тэдний харилцаа таагүй, ойлгомжгүй хэвээр байсаар дуусах уу? эсвэл хоорондоо учраа олж Кимийн айдас үгүй болох уу? гэдгийг цаг хугацаа харуулах бизээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()