1
Хурим хийхийг хүсдэггүй
Хүн бүрийн үзэл бодол өөр. Зарим хүмүүс хурдхан шиг хуримаа хийж, амьдралаа зохиохыг хүсдэг бол зарим хүмүүс гэрлэлтээс дөлж, зугтахыг хичээдэг юм. Тэдний хувьд гэр бүлтэй болно гэдэг цаашдын төлөвлөгөөнд нь байхгүй төдийгүй гарцаараа бүхнийг даван туулж чадна гэх бардам зандаа хөтлөгдөж явдаг байна. Харин тэдний бодлыг гал халуун хайр дурлал л өөрчилж мэдэх юм.
2
Ганц бие байх дуртай
Ганц бие байгаадаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа нэгэн гэрлэхийг тэгтлээ яарна гэж үү? Амьдрал нь аз жаргалтай, асуудалгүй байгаа тэд заавал хэн нэгэнтэй гэр бүл болж өөрийгөө төвөгтэй байдалд оруулахыг хүсдэггүй бөгөөд түүний эргэн тойронд байгаа муудалцаж, салах хосууд хэзээ ч хурим хийж болдоггүй юм шүү гэх мессеж хүргэж байдаг аж.
3
Найз залуутайгаа хамт амьдардаг
Хайртай хүнтэйгээ нэгэнт л хамт амьдарч байгаа тохиолдолд заавал хурим хийнэ гэсэн дүрэм байдаггүй. Тэд хамтдаа сайн сайхан байна, дутах зүйл алга. Ийм байхад заавал хурим хийж яах юм гэх бодол тэдний толгойд эргэлдэж, энэ хэвээрээ олон жил амьдрахыг эрмэлздэг байна.
4
Гэрлэлтийг үзэн яддаг
Гэрлэлтийг гэгээлэг, аз жаргал болгож харах нэгэн байхад яг л харанхуй шорон мэт ойлгох нэгэн ч бий. Урьд өмнө нь гэр бүл салалтыг ойроос харж эсвэл ойр дотны хүмүүс нь үргэлж асуудалтай байж, хэрүүл маргаан, зовлон зүдгүүрт унаж байсан бол тухайн хүн гэрлэлтээс дөлж зугтаж, түүнээс эмээдэг байна. Нэг ёсондоо хурим, гэрлэлтийг үзэн ядаж, хэзээ ч хэнтэй ч гэрлэхгүй гэх үзэл бодол давамгайлдаг аж.
5
Хүүхдэдтэй болохыг хүсдэггүй
Мэдээж хүүхэд бол бурхнаас өгч байгаа хамгийн гайхалтай бэлэг билээ. Гэхдээ зарим хүмүүсийн тухайд хүүхдийг аз жаргал гэхээс илүүтэй төвөг дараа удаж, хүсэл мөрөөдлийг нь үгүй хийнэ гэж боддог тул гэрлэлтээс зайгаа барьдаг аж. Үүнээс гадна өөрийгөө сайн эцэг эх байж чадахгүй, хэн нэгний амьдралыг хариуцаж явна гэхээс эмээж, итгэл дутсандаа хурим, гэр бүлээс татгалзах хүмүүс ч бий.
6
Аав ээж нь салсан
Бага байхад нь аав ээж нь салж, үргэлж хэрүүл маргаан, таагүй уур амьсгал бүрдүүлж байсны улмаас тэд том болоод гэрлэлтээс эмээж, цааргалдаг болно. Муу муухай дурсамжууд тэдний гэр бүл бий болгох хүслийг унтрааж, хэзээ ч хэн нэгнийг хайрлаж чадахгүй болгож орхих юм.
7
Найз залуу нь хурим хийхийг хүсэхгүй байгаа
Бүсгүйчүүдийн хуримаа хийж чадахгүй байгаа хамгийн том шалтгаануудын нэг бол хайртай залуу нь үүнийг хүсэхгүй байгаад оршино. Мэдээж эр хүн хүсэхгүй байхад бүсгүй мянга хүсч тэмүүллээ гээд өөрчлөгдөх зүйл байхгүй тул хүлээхээс өөр аргагүй. Ядаж өөрөө гэрлэх санал тавилаа гэхэд залуу татгалзах юм бол түүний хурим хийнэ гэсэн хүсэл мөрөөдөл унтрахад хүрэх юм.
8
Зүгээр л айдаг
Хэн нэгний хамгийн хайртай хүн нь байж, хань нь болж хүнд хэцүү үед нь түшиж амьдарна гэдэг тийм ч амар зүйл биш. Харин энэ их үүрэг хариуцлагыг үүрч явна гэхээс эмээж, чадахгүй байх гэж бодох хүмүүс олон байдаг аж. Тэдний хувьд гэрлэлт, хуримаас айж өөрийгөө чадахгүй байх гэх бодол нь давамгайлсан учраас хурим хийдэггүй гэнэ.
9
Хайранд итгэдэггүй
Гэр бүл гэдэг хайр дээр тогтдог. Харин хайр дурлалд итгэдэггүй хүмүүс аз жаргалтай, тогтвортой гэр бүлийг үүсгэнэ гэдэг бүтэхгүй мөрөөдөл мэт санагдах аж. Тэдний хайранд итгэхээ больсон шалтгаан нь бусдаас сэтгэлийн шарх авсан, бүтэлгүй хайр, хууран мэхлэлт зэрэг байж болно. Тиймдээ ч дахиж хэнийг ч хайрлахгүй, хайр гэж байдаггүй гэж бодож, гэрлэлтээс эмээж явдаг аж.
10
Урьд өмнө нь хуримын тухай муухай зүйлс сонссон
Найз нөхөд, ах эгч нар, танил гээд л хурим хийж, аз жаргалтай байхыг хүссэн ч зовлон зүдгүүр, хэрүүл маргаан ихтэй яваа тэднийг хараад эр зориг нь мохож, хуримаас эмээх хүмүүс олширсоор байна. Ялангуяа бүсгүйчүүдийн тухайд арчаагүй эртэй сууж, бүх насаараа зовох вий гэж эмээсэндээ хурим хийхгүй гэж эрс шийдэмгий байр суурийг баримталдаг юм.
11
Мөрөөдөлтэй
Зорилго тэмүүлэл, мөрөөдөлтэй хүмүүс хурим хийж, бусдаас хамааралтай байхаас үргэлж зайлсхийдэг юм. Тэд ганц олдсон амьдралдаа хэн нэгний гэргий, нөхөр болж үүрэг хариуцлагад дарагдаж бус өөрийн дураараа бүхнийг хийж үзэхийг хүсч мөрөөддөг байна.
12
Бусдаас өөр нэгэн
Бусадтай адил хурим хийж, гэр бүлтэй болж, аз жаргалтай нэгэн хэвийн амьдрахыг хүсдэггүй хүмүүс ч гэж байна. Тэдний тухайд хэн нэгний тусламжгүйгээр өөрийгөө аваад явж чадна гэж итгэдэг төдийгүй хуримаа хийх биш хамт амьдрахыг илүүд үзнэ. Хэн нэгнийг чин үнэнчээр хайрлаж чадах боловч хуримыг улиг болсон арга хэмжээ гэж ойлгож зүгээр л хайртай хүнтэйгээ хамт байхыг хүсдэг аж.
13
Ажилтайгаа гэрлэсэн
Ажил, карьертаа илүү анхаарал хандуулж, хайр дурлал, гэр бүлээс холуур явсаар насыг барах хүмүүс гэж байдаг. Тэдний хувьд ажил нь хамгийн чухал тул хэн нэгэнтэй болзож хайрласан байлаа ч хэт хэнэггүй байснаас болж хурим хийж чадалгүй өндөрлөдөг юм. Ийм төрлийн хүмүүс хурим хийх гэж яардаггүй төдийгүй үүний тухай бодох цаг зав ч хомс байна.
14
Хурим хийх хүн байхгүй
Хичнээн хуримаа хийж, аз жаргалтай гэр бүлтэй болохыг хүсэвч надтай гэрлээч гэх хүн байхгүй бол яах билээ? Ганц бие байгаа хүмүүсийн ихэнх нь өөрт тохирох хүнээ олоогүй байгаа учраас хуримаа хийж чаддагүй байна шүү.
15
Хараахан бэлэн биш
Гэрлэлт, хурим гэдэг бол тоглоом биш. Нэгэнт шийдвэр гаргаж хэн нэгний хань болохоор шийдсэн бол өөртөө итгэлтэй, бүх зүйлсийг даван туулна гэсэн зоригтой байх шаардлагатай. Эс бөгөөс амьдралд тулгарсан багахан саадыг давж чадалгүй гомдоллож, босгосон гэр бүлээ нураах нь дэндүү харамсалтай юм. Тиймээс зарим хүмүүс сэтгэл санааны хувьд бэлтгэлгүй, өөртөө итгэлгүй байгаа нөхцөлд хурим хийх талаар боддоггүй аж.