Амжилттай яваа хүмүүсийн хийдэг үйлдлүүд

Хүний биеийн хөдөлгөөн, дохио зангаа өөрийн гэсэн хэлтэй бөгөөд хэлж байгаа үгнээс илүү нөлөө үзүүлдэг билээ. Харин өнөөгийн нийгэмд энэхүү биеийн хэлэмжийг эзэмшиж чадсан хүн өндөр амжилтанд хүрдэг болохыг эрдэмтэд судалж тогтоосон бөгөөд бид та бүхэндээ бусдыг үйл хөдлөлөөрөө байлдан дагуулах нууцыг дэлгэж байна. 

Амжилттай яваа хүмүүсийн хийдэг үйлдлүүд

1 Цэх суух

Бөгтийж, ширээ тохойлдон, нүүрээ гараараа халхалж суух нь үл хүндэтгэлийн шинж. Хүмүүс ингэж суусан хүнийг яриаг нь үл тоож байна гэж боддог аж. Харин сандлынхаа түшлэгийг налж суувал өөртөө итгэлтэй харагддаг. Бөгтийж сууж хэрхэвч болохгүйн учир нь ингэж сууснаар хүн жижиг, сул дорой сэтгэгдэл төрүүлдэг ажээ. 

Цэх суух

2 Дохио зангааг зөв ашиглах

Хэтэрхий их дохио зангаа хэрэглэж байгаа хүн худлаа ярьж байгаа юм шиг харагддаг бөгөөд гараа дэлгэсэн маягийн хөдөлгөөн нээлттэй, нуух юмгүй, илэн далангүй хүн шиг сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.

Дохио зангааг зөв ашиглах

3 Үсээ оролдохгүй байх

Хүнтэй ярьж байхдаа үсээрээ байнга оролдож, тоглож, засч янзалдаг бол даруйхан энэ муу зуршлаа хаях хэрэгтэй гэнэ шүү. Ийм үйлдэл хийдэг хүн бусад хүмүүст өөртөө итгэлгүй, анхааралгүй, хайнга хүн шиг сэтгэгдэл төрүүлдэг аж. 

Үсээ оролдохгүй байх

4 Инээмсэглэх

Цаг үргэлж инээмсэглэдэг хүн бусдад хүчирхэг санагддаггүй боловч тохиромжтой цагтаа, зөв газраа инээмсэглэж чадвал таныг эргэн тойрноо удирдаж чаддаг, ямар ч хэцүү нөхцөл байдал тохиосон тайван ухаалаг байж чаддаг хүн гэсэн сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. 

Инээмсэглэх

5 Гараа элгэндээ эвхэхээс зайлсхийх

Гараа элгэндээ эвхсэн хүн "Би тийм ч уриалгахан хүн биш, бас хэлж байгаатай чинь санал нийлэхгүй байна" гэсэн дохио тов тодорхой илгээж байдаг. Инээмсэглэж байсан ч, гараа элгэндээ эвхэж, хөлөө ачсан л бол бусдад таатай санагддаггүй ажээ. 

Гараа элгэндээ эвхэхээс зайлсхийх

6 Нүдний харц

Хүний нүд рүү хэтэрхий их ширтвэл цаад хүнд нь өөрийнх нь үг, үйлдэл бүрийг нүд салгалгүй ажиглаад байгаа мэт санагддаг. Бас харцнаас нь зайлсхийгээд байвал ямар нэг юм нуугаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг тул хүний нүд рүү харахдаа тунг нь тааруулах хэрэгтэй ажээ. 

Нүдний харц

7 Гар барихдаа чанга атгах

Хүнтэй гар барихдаа сул атгаж ер болохгүй. Гэхдээ гарыг нь бяцлах хэрэгтэй гэсэн үг ч бас биш юм. Хамгийн гол нь хүн тан руу гар сунгасан бол итгэлтэйгээр, чанга барих хэрэгтэй бөгөөд ингэснээр цаад хүндээ өөртөө итгэлтэй, итгэл даахуйц хүн гэсэн сэтгэгдэл төрүүлдэг гэнэ шүү. 

Гар барихдаа чанга атгах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()