Түүхэн хүмүүс бодит амьдрал дээр ямар байсан бэ?

Хүн бүхний үзэх дуртай түүхэн кинонуудын жинхэнэ баатар нь амьдрал дээр ямар хүн байсан бол гэж та бодож байсан уу? Эсвэл зүгээр л кинонд бүтээсэн дүрээр нь төсөөлж орхидог уу? Ингээд бид та бүхэндээ олны таашаалд хамгийн их нийцсэн түүхэн киноны бодит дүр нь киноны дүрээсээ хэр ялгаатай байсныг сонирхуулж байна. 

Түүхэн хүмүүс бодит амьдрал дээр ямар байсан бэ?

1 Македоны Александр, "Alexander the Great" кинонд жүжигчин Колин Фаррел (Colin Farrell)

Кино шүүмжлэгчид тус киноны дүр бодит хүнээсээ алд дэлэм зөрсөн гэж үздэг. Дээрээс нь Колин Фаррел Александраас тэс ондоо харагдаж байгаа юм. 

 

Македоны Александр, "Alexander the Great" кинонд жүжигчин Колин Фаррел (Colin Farrell)

2 Салвадор Дали, "Little Ashes" кинонд жүжигчин Роберт Паттинсон (Robert Pattinson)

Паттинсон Далитай огт төсгүй харагдаж байгаа ч, тус гайхалтай жүжигчний дүрийг бүтээх гэж хамаг чадлаараа хичээсэн гэнэ шүү. 

Салвадор Дали, "Little Ashes" кинонд жүжигчин Роберт Паттинсон (Robert Pattinson)

3 Леонидас хаан, "300" кинонд жүжигчин Жерард Батлер (Gerard Butler)

Спартагийн хаан Леонидас хаан ширээний ард суусан 10 жилийнхээ хугацаанд дайнд баатарлагаар тулалдаж амь эрсдсэнээс бус ямар ч гавьтай зүйл хийж бүтээгээгүй гэж түүхчид нотолдог аж. Тиймээс кинон дээрх дүр мөн л бодит хүнээсээ зөрж байгаа юм.

Леонидас хаан, "300" кинонд жүжигчин Жерард Батлер (Gerard Butler)

4 Коммод хаан, "Gladiator" кинонд жүжигчин Жакүйн Финикс (Joaquin Phoenix)

Жакүйн Финикс хаантай огт төсгүй харагдаж байгаагаас гадна жинхэнэ Коммод хаан 13 жил төр барьсан бол кинон дээрээ ердөө 2 жил хаан ширээнд суусан гэж гардаг. Түүнчлэн Коммод хаан гладиаторын тулаанд оролцдог байсан ч, хэзээ ч өөртөө аюул учруулж байгаагүй юм. 

Коммод хаан, "Gladiator" кинонд жүжигчин Жакүйн Финикс (Joaquin Phoenix)

5 Уиллиам Уоллос, "Braveheart" кинонд жүжигчин Мел Гибсон (Mel Gibson)

Тус кино оскарын шагналд 10 төрлөөр нэр дэвшиж, 5 оскар халааслажээ. Гэвч Уиллиам Уоллос үнэн хэрэгтээ язгууртан гаралтай байснаар зогсохгүй хөлөг баатар байсан билээ. 

Уиллиам Уоллос, "Braveheart" кинонд жүжигчин Мел Гибсон (Mel Gibson)

6 Жанна Д'Арк, "The Messenger: The story of Joan of Arc" кинонд жүжигчин Мила Иовович (Milla Jovovich)

Тус кинон дээрх Жаннагийн дүр тун эргэлзээ төрүүлэм байдаг нь магадгүй найруулагчийн шийдэл байж болох юм. Гэхдээ Милла Иовович тун сайн жүжиглэсэн гэдэгтэй хэн ч маргадаггүй ажээ. 

Жанна Д'Арк, "The Messenger: The story of Joan of Arc" кинонд жүжигчин Мила Иовович (Milla Jovovich)

7 Артур хаан, "King Arthur" кинонд жүжигчин Клайв Оуэн (Clive Owen)

Жүжигчин маань жинхэнэ Артур хаантай тун төсгүй харагдаж байгаа биз? Дээрээс нь кино нь тэр чигээрээ түүхийг мушгин гуйвуулж орхисон юм. 

Артур хаан, "King Arthur" кинонд жүжигчин Клайв Оуэн (Clive Owen)

8 VIII Хенри хаан, "The Tudors" цувралд жүжигчин Рис Мэйрс (Rhys Meyers)

Тус цувралд VIII Хенри хааны дүрийг бүтээсэн жүжигчнээс жинхэнэ хаан маань хувь илүү том байгаа биз? 

VIII Хенри хаан, "The Tudors" цувралд жүжигчин Рис Мэйрс (Rhys Meyers)

9 Зөксис I, "300" кинонд жүжигчин Родриго Санторо (Rodrigo Santoro)

Персийн хаан нэгдүгээр Зөксисийг зарим түүхчид ухаан муутай, сул дорой мөртлөө их зантай, ярвагар хүн байсан гэж үздэг. Харин зарим нь ухаалаг, хүчирхэг дайчин байсан гэдэг ба "300" кинонд тус хоёр тодорхойлолтыг хольж, дүрийг нь гаргажээ. 

 

Зөксис I, "300" кинонд жүжигчин Родриго Санторо (Rodrigo Santoro)

10 Хатан хаан Клеопатра, "Asterix & Obelix: Mission Cleopatra" кинонд жүжигчин Моника Белучи (Monica Bellucci)

Кинонд хатан хааныг үзэсгэлэн гоо бүсгүй мэтээр харуулдаг боловч үнэн хэрэг дээрээ Клеопатра намхан биетэй, тийм ч дур татам эмэгтэй байгаагүй гэнэ. Гэвч кино дэлгэцэнд түүний дүрийг үе үеийн сайхан бүсгүйчүүд бүтээсээр ирсэн нь гайхалтай. 

Хатан хаан Клеопатра, "Asterix & Obelix: Mission Cleopatra" кинонд жүжигчин Моника Белучи (Monica Bellucci)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()