Аймшигт түүх агуулсан гэрэл зураг

Одоо цагт фотошоп гэгчийн ачаар хэн дуртай нь хүссэн зургаа хийж чаддаг болсон ч, бид танд доорхи 15 зургийг онцгойлон бэлтгэлээ. Ингэж онцлох болсны учир нь эдгээр зургууд бүгд бодитоор зогсохгүй чөмөг царцаам аймшигт түүхүүдийг гэрчилж байгаа юм. Хүүхдийнхээ махаар хооллосон ээж аав, эцсийн мөчөө хүлээн шаналж буй бяцхан охиныг хараад та урд хожид үзээгүй их айдсыг мэдрэх учир, зүрх муутай, бие давхар хүмүүс үзэхгүй байхыг сануулъя!

Аймшигт түүх агуулсан гэрэл зураг

1 Худалдаа

1920-иод оны Орос дахь өлсгөлөнгийн үеэр эл зургийг даржээ. Өлсгөлөнд автсан хүн хүний санаанд багтамгүй зүйл хийдэг боловч зураг дээрх хоёр хүн хүүхдүүдээ хөнөөж, эд эрхтнийг нь зарахаас өөр арга өөрсдөд нь үлдээгүй гэж тооцсон байна. Хүмүүс хүний мах идэж, өлсгөлөнг гэтэлсэн тохиолдол цөөнгүй боловч энэ явдал арай хэтэрсэн юм шиг санагдахгүй байна уу? 

Худалдаа

2 Багтай хүн

Зурган дээрх хоёр хүн бол нэг хүн юм. Мария Милагрос (Maria Milagros) гэгч залуу бүсгүй 21 насандаа сүрьеэ өвчнөөр нас барсан ба дурлалт залуу Танцлер (Tanzler) гэгч эмч Марияг эмчлэхийг чадлаараа хичээсэн ч бүтээгүй ажээ. Тиймээс тэр хайртай бүсгүйгээ үүрд дэргэдээ байлгахаар шийдэж, булшийг нь ухаж гэртээ авчраад яснуудыг нь холбож дээрх хүүхэлдэйг хийсэн бөгөөд түүнийг хэдэн жилийн дараа Мария хүүхэлдэйнхээ тэвэрт нас барсан байхыг нь олсон гэдэг. 

Багтай хүн

3 Нөхөрсөг хувцас

Шведийн дунд сургуулийн багш нэг өдөр этгээд хувцас өмсөж ирээд цахим хуудсанд тавих гэсэн юм хэмээн хүмүүстэй хамт зургаа авахуулж эхэлжээ. Гэтэл хэдхэн минутын дараа тэрбээр зураг дээрх сэлмийг жинхэнэ зэвсэг болгон ашиглаж, хэд хэдэн хүний аминд хүрч, түүнээс олон хүнийг хүнд гэмтээж орхисон байна. 

Нөхөрсөг хувцас

4 Зарна

Зураг дээрх хүүхдүүдийн эцэг хүүхдүүдээ хаяж явсан бөгөөд ээж нь хүүхдүүдээ зарж мөнгөтэй болоод шинэ найз залуутайгаа шинэхэн амьдрал эхлүүлэхийг хүсчээ. Ийм аймшигтай ээжээс хол байсан нь дээр гэж үзэх хүн тухайн үед олон байсан бөгөөд харамсалтай нь хөөрхий хүүхдүүдийг боол зарц шигээ үздэг фермерүүд худалдан авсан ажээ. 

Зарна

5 Хар нүдтэй охин

Колумбын Омаря Санчес (Omayra Sanchez) гэх 13 настай охин 1985 онд галт уулын дэлбэрэлтийн хаягдал дунд гацаж орхижээ. Омаря яг энэ байрлалаараа 60 цаг болсон бөгөөд аврагчид охиныг аврахад шаардлагатай багаж хэрэгслийг засгийн газраасаа гуйсаар байсан ч, тусламж хэтэрхий оройтсон тул охин тусламж хүлээсээр нас баржээ. Хүмүүс түүнээс холдолгүй, аль чадахаараа тайвшруулахыг хичээж байсан ч, охины нүд өөрт нь юу тохиолдохыг хэдийн мэдсэн харагдаж байсан гэлтэй.

Хар нүдтэй охин

6 Алуурчны гэр

Энэ бол "Dark Knight Rises" киноны нээлтийн үеэр "Aurora" кино театрт гэм зэмгүй олон хүн рүү гал нээж цагдаад баригдсан Жэймс Холмсын (James Holmes) гэр юм. 

Алуурчны гэр

7 Сэтгэл зовсон эх

Энэ зургийг хараад танд хамгийн түрүүнд гэр бүлийн хүчирхийлэл санаанд орж байна уу? Гэвч огт өөр утгатай ажээ. Зурган дээрх эрэгтэй бол эрлийн багийн ахлагч бөгөөд харин эмэгтэй нь хэдхэн хоногийн өмнө нөхөр болон Патришиа (Patricia), Рэймонд (Raymond) гэх хүүхдүүдтэйгээ зугаалж явсан ба энэ үеэр хүүхдүүд нь алга болж орхижээ. Эрлийн баг уйгагүй ажилласны эцэст зураг дээр харагдаж буй амьгүй болсон Патришияагийн биеийг олсон байна. Удалгүй Рэймондын цогцсыг ч олсон ба тэд хоёул живж үхсэн байжээ. 

Сэтгэл зовсон эх

8 Алдаа гаргасан аав

Зураг дээрх эр бол Конго улсын ажилчин аж. Гэвч ажил дээрээ алдаа гаргаснаас болж түүний бяцхан охиныг хөнөөж, махыг нь идсэн ба үлдэгдэл болох хөлийн тавхай, гарын сарвууг нь ажлаа сайн хийхгүй бол юу болдгийг сануулах зорилготойгоор аавд нь эргүүлэн өгчээ. 

Алдаа гаргасан аав

9 Сүүлчийн еврей

Энэ зургийг "Виницийн сүүлчийн еврей" гэж нэрлэдэг. Зурган дээрх хүн бол Виницийн хорих газарт байсан 28000 еврейн хамгийн сүүлчийнх нь ажээ. Бусдад нь юу тохиолдсоныг та гэрэл зургаас хараад ойлгож байгаа биз ээ.  

Сүүлчийн еврей

10 Загвар өмсөгч

Энэ эмэгтэйг Жүдит Далл (Judith Dull), зурагчинг Харви Глатман (Harvey Glatman) гэдэг. Харви бол цуврал алуурчин бөгөөд хохирогчдоо алдартай модел болгоно гэж хуурч урхиндаа оруулаад бүсгүйчүүдийг хүчирхийлж, тамлан зовоож эцэст нь алдаг байсан байна. Харин тус зурган дээр эцсийн мөчөө мөнхөлж буй Жүдит тийм ч их айсан харагдахгүй байгаа нь магадгүй зураг авалт хийж байна гэж бодсоных юм болов уу. 

Загвар өмсөгч

11 Жөүнстауны үлдэгдэл

Зурган дээрхи үй олон цогцос бол Жөүнстауны хоморголын хохирогчид юм. Тэд бүгд Жим Жөүнс (Jim Jones)  гэгч эрээр удирдуулсан шашны бүлгэмийн гишүүд байсан ба удирдагч нь тэдэнд хор уулгаснаар 900 хүн нэгэн зэрэг амиа хорлож, энэ явдал түүхэнд үлджээ. 

Жөүнстауны үлдэгдэл

12 Багтай алуурчин

Түүнийг "Жерсигийн мангас" гэдэг. Тэр 10 жилийн турш унтаж байгаа хүүхдүүдийг орноос нь хулгайлдаг байсан ба өөрийн аврагч эзэн чөтгөр Сатанд тахил болгон өргөдөг байжээ. Гэвч тэр алуурчин гэж огт хэлэхээргүй, гэр бүлтэй бүх талаараа жирийн нэгэн байсан гэнэ шүү. 

Багтай алуурчин

13 Гэртээ хоригдсон нь

Зурган дээрх эмэгтэйг Бланш Мониэ (Blanche Monnier) гэдэг. Харахад шууд л түүнд ямар нэг аймшигтай юм тохиолдсон нь, мөн яс арьс болтлоо турж эцсэн нь мэдэгдэнэ. Бланш нэг хүнд хайртай болсон бөгөөд ээжийнхээ эсэргүүцэхийг үл тоон, түүнтэйгээ гэрлэнэ гэж хэлээд ор сураггүй алга болжээ. 25 жилийн турш бүгд түүнийг хайртай хүнтэйгээ гэрлээд яваад өгсөн гэж бодож байсан ч, нэг хүн айлын дээврийн өрөөнд гинжлэгдсэн хүн байна гэж мэдүүлснээс Бланшийг олж авчээ. Тэр 25 кг болтлоо турж эцсэн байжээ. Гэхдээ хаанаас олсон гээч! Ээжийнх нь байшингийн дээврийн өрөөнөөс олсон байна. Ээж нь охиноо өөрийнх нь дургүй хүнтэй гэрлэх гэлээ хэмээн гэртээ гинжилж орхисон ба нүгэлт эх шоронд нас баржээ. 

Гэртээ хоригдсон нь

14 Жаахан охины зураг

Охиныг Тереска гэдэг. Тэр Польшийн дүрвэгч бөгөөд лагерт ирэхээсээ өмнөх гэрээ зурж үзүүлээч гэхэд тэр "The Ring" кинон дээр гардагтай төстэй зураг зурж эхэлсэн ба зурах явцдаа гэнэт өмнөх амьдралаа санаж, ийм айсан төрхтэй болсон аж. 

Жаахан охины зураг

15 Ард үлдсэн найз

Газар доорх агуй аюул ослоор дүүрэн тул хүн орох хориотой байдаг. Гэвч Одесс хотын хэсэг хүүхдүүд 2005 онд шинэ жилийн үдэшлэг хийчихээд ойрхон байдаг газар доорх агуй руу орцгоосон байна. Гэтэл нэг нь алга болж орхисон бөгөөд алга болсон охин хөлдөж, өлбөрч үхсэн аж. Хамгийн аймшигтай нь газар доорх агуй мөнхөд тас харанхуй байдаг гэнэ. 

Ард үлдсэн найз

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()