1
Сормуус дэрвийлгэгч
Та үсний сэнсээрээ сормуус дэрвийлгэгчээ бага зэрэг халааж, бүлээн болгоорой. Харин одоо сормуусаа дэрвийлгээд, будахад урьд урьдныхаасаа илүү урт болсон байхыг анзаарна. Хамгийн гол нь сормуус дэрвийлгэгчээ хэт халаахгүй байхад анхаараарай.
2
Хөмсөг
Хэрвээ танд нүүрээ будах цаг зав хомс байгаа бол ядаж хөмсгөө будаж байгаарай. Энэ нь царай төрхөнд өнгө оруулж, үзэсгэлэнтэй харагдуулдаг билээ.
3
Нүдний харандаа
Хуучирч, гаралт нь муудсан харандааны үзүүрийг 15 секунд галд бариарай. Харин одоо та хуучин харандаагаа ашиглаж нүдээ будахад урьдынхаасаа илүү тод, шинэхэн болсныг мэдрэнэ.
4
Нүдээ будах
Нүдээ будсанаар та илүү хүчирхэг, цог золбоотой харагдана. Төгс нүдний будалт хийхийн тулд карт ашиглаж болох юм.
5
Буруу зурах
Хэрвээ та контураа буруу зурвал арилгах гэж яарахын оронд өө дарагч ашиглаж, түрхээд үзээрэй. Энэ нь таны гаргасан алдааг хормын дотор засварлах шидтэй билээ.
6
Нүүрний тос
Нүүрний тосоо хөргөгчинд хэсэг хугацаанд байлгасны дараа түрхэх нь арьсанд гайхалтай шингэж, илүүтэй чийгшэл өгдөг аж.
7
Гэрэлтүүлэгч ашиглах
Та суурь кремээ тарааж түрхэсний дараа гэрэлтүүлэгчээ түрхэнэ. Гэхдээ зөвхөн зовхины дор түрхэх нь овор нэмж харагдуулдаг сөрөг талтай тул нүдний доогуур тарааж будах хэрэгтэй юм.
8
Сормуус будах
Сормуусны будгаа дээд зовхиндоо наахгүйн тулд нимгэн цаасыг ашиглахыг зөвлөе.
9
Цагаан өнгийн харандаа
Та илүү үзэсгэлэнтэй, дур булаам харагдахыг хүсч байвал цагаан өнгийн нүдний харандаа ашиглаж доод зовхио тодруулаарай.
10
Гэрэлтсэн нүдний тень
Гэрэлтэж, гялалзах зөөлөн өнгийн тень ашиглаж байгаарай. Энэ нь таныг цог золбоотой, эрч хүчтэй харагдуулах юм.
11
Уруулаа будах
Уруулаа гялалзсан, гайхалтай харагдуулахдаа цагаан өнгийн харагдааг ашиглана. Уруулын гол хэсгийг цагаан харандаагаар будасны дараа уруулын будгаа түрхээрэй.