Эрчүүдийн нууцаар хийдэг жигшмээр үйлдлүүд

Эрчүүд ээ, битгий уурлаарай. Эрчүүдэд эмэгтэйчүүдийг бүх насаараа ойлгож чаддаггүй гэсэн яриа байдаг ч, эмэгтэйчүүд ч гэсэн эрэгтэй хүний зарим нэг үйлдлийг огт ойлгож чаддаггүй ажээ. Гэхдээ ихэвчлэн тэдгээр үйлдлүүд нь эмзэг нандин бүсгүйчүүдийн сэжиг хүргэм зүйл байдаг агаад эрэгтэй хүн өөрөө үүнийгээ юман чинээ тоодоггүй байна. Ингээд та бүхэндээ эрчүүдийн хамгийн сэжиг хүргэм 14 үйлдлийг толилуулъя. Гэхдээ бүгд ийм биш гэдгийг бүсгүйчүүд маань ч бас бодолцож үзнэ биз ээ. 

Эрчүүдийн нууцаар хийдэг жигшмээр үйлдлүүд

14 Салфетка

Хүмүүс олон зүйлийн шалтгааныг мэддэг ч, эрчүүдийн нус цэрээ хаядаг үйлдлийн учрыг тайлж чаддаггүй. Эрчүүдийн хувьд энэ зуршил ихээхэн түгээмэл бөгөөд хачирхалтай. Хажууд нь хүн байхгүй тохиолдолд хэдэн мянган долларын хослол өмссөн эр ч цэрээ хаяж орхидог байна. Тиймээс тэдэнд байнга салфетка хэрэгтэй болдог ажээ. Ганцаараа шүршүүрт орж байхдаа ч бас нус, цэрээ хаяад усанд угааж орхидог гэнэ шүү. Тиймээс бүсгүйчүүд минь хайртыгаа шүршүүрт орж байхад гэнэтийн бэлэг барихыг хүсвэл хэдэн минут азнаж байгаад орсон нь дээр биз ээ. 

Салфетка

13 Нээлттэй хаалга

Эмэгтэйчүүддээ анхааруулга болгох үүднээс хэлэхэд эрчүүд удаан хугацаагаар ганцаараа амьдарсан бол, эсвэл дан эрэгтэй хүмүүсийн дотуур байранд амьдарч байсан бол угаалгын өрөөнийхөө хаалгыг хааж сураагүй байдаг юм шүү. Үнэн хэрэгтээ эрчүүд 00-д явагддаг үйл явцаас огтхон ч ичдэггүй гэнэ. Бүр эсрэгээрээ бахархаж, хэр мундаг эр хүн бэ гэдгээ биеэсээ гаргасан зүйлээр хэмждэг аж. Хэр том байна? Хэр заваан байна? Суултуураар урсгахаасаа өмнө бараг эрэгтэй хүн бүр өмнөх өдрийнхөө идсэн хоолны бүтээлийг харж, баясдаг бөгөөд эмэгтэйчүүд минь хаалга онгорхой 00 орохыг эрэгтэй хүнд нэг л удаа зөвшөөрчихвөл өнгөрөө гэсэн үг шүү. Тэд дараагийн удаа таныг дуудаж, хамтдаа гайхан шагшихыг урьж мэдэх ба та хайртыгаа хэзээ ч өмнөх шигээ харж чадахгүй болж магадгүй. Гэхдээ эмэгтэй хүнтэй хамт амьдарч үзсэн эр ийм зүйлийг хаалгаа хааж байгаад хийх ёстойг мэддэг болсон байдаг нь авууштай юм. 

Нээлттэй хаалга

12 Цасан дээр нэрээ бичих

Эрчүүд ингэх дуртай. Энэ нь бахархлын шинж болдог. Гэртээ, ажил дээрээ, нийтийн 00-д ч гэсэн "зурдаг". Бас усаа татчихаад ус буцаж дүүрэхээс өмнө амжих гэж уралддаг. Цасан дээр нэрээ бичих бол юу ч биш. Хэрэв хэд хэдэн эрэгтэй хамт явж байгаа бол хэн нь хамгийн удаан, хэн нь хамгийн хол, хэн нь хамгийн сайн чиглүүлэх вэ гээд л уралдаж гарна даа. 

Цасан дээр нэрээ бичих

11 Тосгуур луу...

Суултуурыг шаазангаар хийдэг. Бас угаалгын өрөөний тосгуурыг, гал тогооны тосгуурыг ч гэсэн. Шаазан ус болон нянгийн хамгаалалттай. Тэгэхээр тосгуурт хөнгөрч яагаад болдоггүй билээ? Энэ нь тэдэнд бас нэгэн чиглүүлэх чадварын сорилт болдог ба хэн ч тосгуураас хооллодоггүй, ямар ч нян бактер байхгүй юм чинь хэнд ч асуудал үүсгэхгүй гэсэн бодол тэдний толгойд бат суусан байдаг ажээ. 

Тосгуур луу...

10 Дотуур хувцас, оймс, шалны алчуур

Дуртай тэмцээнээ үзэж байхдаа хоолоо шалан дээр асгаж орхивол тэд тун логиктой боддог тул хамгийн ойрхон, ус шингээдэг, зузаан зүйл хайж эхэлдэг ажээ. Тэр нь юу байж болох вэ? Мэдээж оймс. Шалаа цэвэрлэчихсэн, тэгээд ч оймс цаг үргэлж гутлан дотор байдаг тул хэн ч харахгүй шүү дээ. Хэрэв гар дор нь оймс байхгүй бол дотуур хувцас, богино цамц гээд л арчиж болох юу л байна бүгдийг ашигладаг. Цэвэрлэж л болж байвал заавал шалны алчуур хэрэглэх шаардлага юу байна аа? Угаалгын машин дараа нь бүгдийг нь л сайхан цэвэрлэчихдэг шүү дээ. 

Дотуур хувцас, оймс, шалны алчуур

9 Шүдний оо ба угаалтуур

"Шүдээ угааж байхдаа угаалтуур луу оо дусааж орхилоо гээд заавал цэвэрлэх ёстой юм уу? Оо тэндээ байж байгаад яваандаа хатуурч, угаалтуурын нэг хэсэг болно. Хоёулаа цагаан өнгөтэй юм чинь ямар асуудал байна аа? Шүдний оо цэвэрхэн шүү дээ" гэж эрчүүд боддог ба шуудхан хэлэхэд угаалтуурыг яагаад угааж, цэвэрлэх ёстойг тэд огт ойлгодоггүй ажээ. 

Шүдний оо ба угаалтуур

8 Угаалга

Эрэгтэй хүн танд өдөр болгон дотуур хувцсаа угаадаг гэж хэлсэн бол тэр гарцаагүй худал хэлж байна. Тэд дотуур хувцсаа угаах хэрэгтэй үгүйг үнэрлэж мэддэг. Сэжгийн байгаа биз? Алчуур нь мөөгөнцөртөж, муухай үнэртэй болсон байсан ч, хамаа юу байна, биед хэдхэн секунд хүрдэг шүү дээ гэж мэдэх л улс. Ор дэрний даавуу хир дагандаа баригдчихаагүй л бол заавал угаах шаардлагагүй. Жинсийг ч гэсэн өдөр болгон өмсөх биш, дээрээс нь ямар толбо болчихсон биш, заавал угааж яах юм. Үнэнийг хэлэхэд эрчүүд бол литр литрээр нь усыг хэмнэж чаддаг хүмүүс гэдэгт бүсгүйчүүд минь итгээрэй. 

Угаалга

7 Дээшлүүлэх

Эрэгтэй хүүхэд эр хүн болж өсөж торнидог байгалийн жамтай адил боломж олдох бүрт эрэгтэй хүн бүр "нөгөөхөө" дээшлүүлэх зуршилтай болдог. Энэ нь секстэй огт хамааралгүй, зүгээр л тэдний тав тухтай байх гэсэн үйлдэл боловч ихэнх эмэгтэйчүүдэд ойлгомжгүй санагддаг ажээ. 

Дээшлүүлэх

6 Үнэр

Эрчүүд эмэгтэйчүүдээс ялгаатай нь өөрийнхөө үнэрт дуртай байдаг. Гэхдээ гаж, гадны үнэрийг хэлээгүй шүү. 3-4 хоног усанд орохгүй байсны дараа биеэс нь ялгардаг "жинхэнэ" өөрийнх нь үнэрийг хэлж байгаа юм. Эрчүүд фитнест хичээллэснийхээ дараа машиндаа суугаад өөрөөс нь гарч байгаа үнэрийг таашаан гэртээ ирдэг. Харин нэгэнт гэртээ ирчихсэн бол яарах хэрэг байхгүй шүү дээ. Хэзээ хүссэн үедээ л шүршүүрт орчихож чадна гэж боддог хүмүүс ажээ. 

Үнэр

5 Хамгийн хурдан нь

Эрчүүдэд 5 секундын дүрэм үйлчилдэг. Энэ нь юу гээч? Хоолоо шалан дээр унагасан бол 5 секундын дотор авч амжвал ямар ч аюул учрахгүй. Нян бактер тийм ч хурдан биш болохоор тэрнээс хурдан л байвал яах ч үгүй гэсэн дүрэм юм. Аяга тавганд ч гэсэн ийм тайвнаар ханддаг. Аягаа угаагаад гаргаад ирлээ, хоолны үлдэгдэл наалдсан байвал хумсаараа маажаад л болоо. Ердөө ч асуудал биш. 

Хамгийн хурдан нь

4 Үс

Сахал бол хэв маяг. Сайтар арчилж, тордох хэрэгтэй гоёл юм. Тиймээс сахалтай залуугийн угаалгын өрөөний шалан дээр, суултуур дээр, толины өмнө гээд л хаа сайгүй үс байдаг. Гэхдээ тэр сайхан харагдахын тулд ингэтэл хичээж байгаа нь талархууштай. Тийм болохоор бүсгүйчүүд минь хөл доорхоо харж явахад илүүдэхгүй биз ээ. 

Үс

3 Хий гаргах

Муухай байх тусмаа бахархмаар. Гэхдээ эмэгтэй хүний хажууд ичиж, зовсон дүр үзүүлнэ. Хийгээ гаргах бол ердөө л идсэн ууснаа боловсруулан шингээж буй үйлдэл гэж тэд боддог ажээ. 

Хий гаргах

2 "Нөгөөх"

Эр хүний бахархал маш их анхаарал, халамж шаарддаг. Халуун өдөр хослол юм уу, бариу жинстэй явж байлаа гэж бодъё. Тэгвэл "янзлах" хэрэг гарна аа даа. Энэ тохиолдолд эрчүүд яадаг юм бол? Эв хавгүй, томоо алхахаас авахуулаад хүнгүй газар бараадаж, өмдөндөө гараа шургуулан янзлах гээд л төрөл бүрийн аргатай. Гэхдээ дараа нь бүх юм зүгээр эсэхийг шалгахын тулд гараа үнэрлэж үздэг. Тиймээс бүсгүйчүүд минь зуны халуун өдөр эрчүүдтэй гар барихаас зайлсхийсэн нь дээр болов уу.

"Нөгөөх"

1 Олон нийтийн газар босоод ирэх

Эмэгтэйчүүд нэг талаараа азтай. Охид тачаангуй залуу харж, бүр сээтэгнэсэн ч, эсвэл автобусанд эротик ном уншаад явж байсан ч, сэрэл нь хөдөлсөн үгүйг мэдэх аргагүй. Гэтэл эрчүүд бүгд 20 нас хүртлээ тохиромжгүй газар тохиромжгүй байдалд орж үзсэн байдаг аж. Байдал бишдээд ирэнгүүт тэд хамаг биеэ суллахыг хичээн, хамааралгүй юм бодож эхэлдэг  байна. Гэсэн ч зарим үед яах ч аргагүй тохиолдол гардаг бөгөөд энэ үедээ эрчүүд хурдхан нийтийн бие засах газар руу шургалах юм уу, хүнгүй булан тохой руу эргэж шуурга намжаадаг ажээ. 

Олон нийтийн газар босоод ирэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()