1
Богино долгионы зуух
Чийгтэй спонжийг савандаж, сайтар хөөсрүүлнэ. Хөөсрүүлсэн спонжоо богино долгионы зууханд хийж, хамгийн бага хэмээр 30 секунд халаана. Дараа нь хаалгыг нь нээж байгаад доторхийг нь спонжоороо арчаарай. Ингэвэл зуухаа цэвэрлэхэд хялбар болоод зогсохгүй эвгүй үнэр нам дарагддаг ажээ.
2
Буйдан
Буйдангаа цоо шинэ юм шиг харагдуулахын тулд дээр нь сода цацаж үрээд хэдэн цаг орхичих. Дараа нь тоос соруулагчаар соруулж аваарай. Мөн хуучирсан буйданг ч ингэж цэвэрлэж болдог ажээ.
3
Гампанз
Модон гампанзыг давсаар үрээд дээрээс нь зүссэн нимбэгээр шудрах хэрэгтэй. Дараа нь халуун усаар зайлаад л болох юм.
4
Талх шарагч
Сойзоор талх шарагчныхаа жижиг булан тохойг цэвэрлэх боломжтой.
5
Цорго
Цоргоо лавтай цаасаар арчвал удаан хугацааны турш цоргон дээр ус тогтдоггүй байна.
6
Индүү
Цаасан дээр давс цацаж байгаад индүүгээ эцэст нь тултал халаана. Гэхдээ ус хүргэж болохгүй бөгөөд "уур" гэсэн тохиргоог унтраах хэрэгтэй юм. Ингээд халуун индүүгээр давсаа "индүүднэ". Үүний дараа таны индүүний ул шинэ юм шиг гялалзах болно гэдэгт итгээрэй.
7
Мөнгөн эдлэл
Жаахан шохой марльд ороогоод мөнгөн эдлэлийнхээ шүүгээнд хийж орхи. Энэ нь мөнгөн эдлэлийг өнгө алдахаас сэргийлэх бөгөөд толботохоос хамгаалдаг ажээ.
8
Хувцас
Хувцсан дээрх өөх тосыг арилгахын тулд толбон дээрээ шохой үйрүүлж, үрнэ. Хэдэн цагийн дараа гэхэд таны хувцсан дээрх өөх тосыг шохой өөртөө шингээн авсан байх юм. Гэхдээ энэ арга нь шинэхэн толбо арилгахад илүү үр дүнтэй гэдгийг санаж явахад илүүдэхгүй биз ээ.
9
Венец хөшиг
Венец хөшиг цэвэрлэхэд тун төвөгтэй бөгөөд цаг их ордог гэдгийг та бүхэн сайн мэднэ. Гэхдээ гартаа оймс углаж байгаад шударч орхивол түргэн бөгөөд үр дүнтэй ажээ.
10
Хайруулын таваг
Хайруулын тавган дээрх тос, түлэгдсэн хоолны үлдэгдлийг арилгахын тулд давс түрхээрэй. Давс тосыг шингээн авдаг бөгөөд хоолны үлдэгдлийг ховхолж өгдөг юм. Давсаа хэсэг хугацаанд байлгасныхаа дараа угаачихад л болдог аж.
11
Хивс
Цагаан цуу болон усыг 1:2 харьцаатай холиод шүршигчинд хийнэ. Хивснийхээ толбыг уг уусмалаараа шүршээд чийгтэй даавуу дээр нь тавина. Дараа нь индүүгээ асааж "уур" гэсэн дээр нь тохируулаад 30 секунд орчим чийгтэй алчуураа дараарай. Ингээд л хивсний толбо үгүй болох юм.
12
Тосгуур
Тосгуураа содатай сойзоор цэвэрлэнэ. Дараа нь угаалтуурынх нь нүх рүү хэдэн зүсэм нимбэг хийгээд ус гоожуулаарай.
13
Цонх
Цонхоо ердийнхөөрөө цэвэрлээд дараа нь сонингоор хуурай болтол нь арчвал гүн толбонууд арилж, гялалзах болно.
14
Эвгүй үнэр
Аяган дотор нэг цайны халбага ванил хийгээд шарах шүүгээндээ хийгээд халаачих. Ингэвэл гэр доторхи элдэв эвгүй үнэрийг дарахаас гадна сайхан үнэр шингэдэг ажээ.