Хуванцар саван дээрх тэмдэглэгээ ямар учиртай вэ?

2016-12-06, 19:25
36,106

Монголд цэвэр усны үйлдвэрүүдийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн зэрэгцээ импортоор ч бас олон нэр төрлийн цэвэр ус орж ирдэг болсон. Гэхдээ сонголт олон болохын хэрээр бид усны брэнд, үнэ, орц найрлагад л анхаараад агуулагч савыг нь мартаж орхидог шүү дээ. Ус хичнээн эрүүл мэндэд тустай байсан ч, сав нь чанарын шаардлага хангахгүй бол хор болж мэдэх юм. Ингээд бидний өдөр тутам ашигладаг хуванцар савнууд дээр байдаг тэмдэглэгээ ямар учиртайг мэдэж авцгаая.

Хуванцар саван дээрх тэмдэглэгээ ямар учиртай вэ?

1 "PET", "PETE"

Энэ тэмдэглэлээг хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрүүд ихээхэн ашигладаг бөгөөд цэвэр усны саван дээр хамгийн их харагддаг юм. Шүлт ихдэж, нян үржих эрсдэл ихтэйг сануулдаг ба төмөр болон бусад химийн бодис ялгаруулж, дааврын хэмжээг өөрчлөх магадлалтай ажээ. Ийм савыг ариутгах хэцүү бөгөөд зөв зохистой цэвэрлэхэд химийн хорт бодисууд шаарддагддаг байна. 

"PET", "PETE"

2 "HDP", "HDPE"

Энэ бол сүү, тос, угаалгын нунтаг зэргийн хуванцар сав хийдэг хатуу хуванцрын тэмдэглэгээ юм. Ийм төрлийн хуванцар химийн бодис ялгаруулдаггүй тул мэргэжилтнүүд ус худалдан авахдаа ийм савтайг худалдан авахыг зөвлөдөг ажээ. 

"HDP", "HDPE"

3 'PVS" "3V"

Энэ бол хүнсний боодол, тосны сав болон тоглоом зэргийг хийдэг зөөлөн, уян хатан хуванцрын тэмдэглэгээ юм. 2 янзын хорт бодис ялгаруулдаг тул ийм савтай ус авахаасаа өмнө өөр сонголт байгаа эсэхийг нягталж үзээрэй гэж зөвлөе. 

'PVS" "3V"

4 "LDPE"

Ийм төрлийн хуванцар усанд хорт бодис ялгаруулдаггүй ч, үүгээр усны сав хийдэггүй аж. Гэхдээ ийм савтай хүнс аваад хэрэггүй л болов уу. Учир нь дээрх төрлийн хуванцар хоол хүнсний зүйлд хортой бодис ялгаруулж орхидог гэнэ. 

"LDPE"

5 "PP"

"PP" гэдэг нь полипропелин гэсэн үгний товчлол бөгөөд цайвар өнгөтэй хагас тунгалаг хуванцрыг хэлдэг. Энэ хуванцрыг чихэрлэг шүүс болон жимстэй тарагны аяга хийхэд ашигладаг бөгөөд тус материал нь хатуу, хөнгөн, мөн халуун тэсвэртэй, хайлдаггүйгээрээ давуу талтай юм. Мөн мөөгөнцөр болон, өөх төс, химийн бодисноос найдвартай хамгаалалт болдог ажээ. 

"PP"

6 "PS"

"PS" гэдэг нь полистирол гэсэн үг юм. Олон янзаар ашиглаж болдог хөнгөн, хямдхан хуванцар бөгөөд тус хуванцраар түргэн хоол, нэг удаагийн аяга, өндөгний сав зэргийг түлхүү хийдэг. Халаад ирэхээрээ хорт хавдар үүсгэдэг хорт бодис ялгаруулдаг тул удаан хугацаагаар хоол хүнс, уух усаа хийж хадгалаад хэрэггүй. 

"PS"

7 "PC" эсвэл тэмдэглэгээгүй хуванцар

Спорт ундаа болон хүнсний хайрцганд ихээхэн хэрэглэдэг хуванцар. Гэхдээ хамгийн аюултай хуванцар гэхэд хилсдэхгүй. "PC" гэсэн тэмдэглэгээ нь поликарбонат болон бусад хуванцар агуулсан болохыг нь зааж байгаа бөгөөд дахин боловсруулсан эсвэл дахин хэрэглэж байгааг нь мэдэх аргагүй гэсэн үг юм. 

"PC" эсвэл тэмдэглэгээгүй хуванцар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()