1
Бохирдсон штангийг бүү ашигла
Фитнест маш олон хүмүүс явдаг тул тогтмол цэвэрлэж, ариун цэвэр байдлыг нь хангахгүй бол элдэв халдварт өвчин тусах аюултай байдаг. Иймд та цэвэрлэж амжаагүй байгаа штанг, гантил, төхөөрөмжүүд дээр дасгал хийх хэрэггүй юм.
2
Шаахайгүйгээр шүршүүрт орж болохгүй
Дасгал хийж хөлсөө урсгасны дараа шүршүүрт орохдоо заавал тавчик буюу шаахай өмсөж хэвшээрэй. Энэ нь таныг элдэв халдвар авахаас сэргийлж, цэвэр цэмцгэр байдлыг хадгална.
3
Бусдын хэрэггүй зөвлөгөөг бүү сонс
Та фитнест хамт явдаг хүмүүсийн утгагүй үгсэд итгэж, зөвлөгөөг нь хүлээж авах хэрэггүй. Тэдний зарим нэг нь үнэн зүйлс хэлж болох хэдий ч зөвхөн багшдаа итгэж, түүний үгийг дагаарай.
4
Хэт хүнд гантил өргөж болохгүй
Өөрийн биеийн жин, хүчиндээ үл тохирох хэт хүнд гантил өргөх нь олон сөрөг нөлөөтэй. Нурууг өвчлүүлж, биеийг сульдаах төдийгүй эрч хүчийг үгүй хийж байдаг тул өөрт тохирох гантилийг сонгох ёстой билээ.
5
Дасгалын төхөөрөмжийг зориулалтын дасгалд ашигла
Та фитнес зааланд байрлах төхөөрөмжүүдийг зориулалтын дасгал хийхэд л ашиглаж байгаарай. Ингэхийн тулд багшаас зөвлөгөө хүсч, дасгалаа зөв зүйтэй хийхэд анхаарах хэрэгтэй юм.
6
Жингийн хэмжээ нь тодорхойгүй гантилыг бүү өргө
Хэт хүнд гантил өргөх нь нуруу гэмтээх аюултай байдаг тул та заавар жингийн хэмжээ нь тодорхой бичигдсэн гантилыг сонгож хэрэглэж байхыг зөвлөе.
7
Дасгал хийж байгаа хүнтэй хэт ойр зогсож болохгүй
Дасгал хийж байгаа хүнтэй хэт ойр зогсосноор санамсаргүй цохиулах, бэртэх гэхчлэн эрсдэл олон байдаг. Иймд та бусдаас холдож, чөлөөтэй хөдөлж болох зайнд гарч дасгалаа хийгээрэй.
8
Охид, залуустай сээтэгнэх хэрэггүй
Мэдээж тэнд гоё сайхан биетэй охид залуус олон байх боловч тэдэнтэй хэт дотносож хайрлах дурлах гэсний хэрэггүй. Сайхан найзууд, фитнес хамтрагчид байж болох ч хос болсноор дасгал хийх бүтээмж буурч, гол зорилгоо умартаж эхэлдэг юм.
9
Асуулгүйгээр бусдын хэрэглэж байсан гантилыг бүү ав
Мэдээж олон хүмүүс мөнгөө төлөн үйлчлүүлж байгаа газарт дур зоргоороо аашлах нь зохимжгүй. Бусадтай зөв боловсон харилцаж, гантилыг нь авахыг хүсч байвал хэрэглэж дууссан эсэхийг нь лавлаарай.
10
Хоосон ходоодтой байж болохгүй
Фитнесст явахынхаа өмнө ямар нэгэн хөнгөн зүйл идээрэй, тараг юм уу хэрчим талх таныг дасгалаа сайн хийхэд тусална. Та ойролцоогоор дасгалаа хийхээс 30 минутын өмнө ямар нэг зүйл идсэн байх хэрэгтэй. Эс бөгөөс хэт ядарч сульдан, ямар ч эрч хүчгүй болох төдийгүй цаг үргэлж гэдэс дуугарч хоол нэхэх нь таныг эвгүй байдалд оруулна.
11
Гүйлтийн зам дээр гүйж байхдаа утсаараа бүү оролд
Гүйлтийн зам дээр гүйж байгаа тохиолдолд анхаарлаа сарниулж огт болохгүй. Та хэдхэн хором өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлж байгаад унаж бэртэхийг үгүйсгэхгүй юм.
12
Бусдын хийж байгаа дасгалыг бүү дууриа
Хүн бүрийн биеийн онцлог өөр байдаг тул бусдын хийж байгаа дасгалыг даган дуурайх нь буруу аж. Үүний оронд та багшаасаа зөвлөгөө хүсч өөрт тохирох дасгалыг заалгаарай.
13
Хувцсаа битгий тайл
Халууцаж, ядарсан тохиолдолд хамаг юмаа тайлаад шидчихмээр санагддаг л биздээ. Хэдий тийм байсан ч олон нийтийн газар хувцсаа тайлж дасгал хийх гэсний хэрэггүй. Энэ нь таныг соёлгүй, бүдүүлэг мэт харагдуулах талтай юм.