Жуулчдын төдийлөн мэддэггүй дэлхийн хамгийн гайхалтай 15 газар

Бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр нүд баясгаж, сэтгэл гэгэлзүүлэх гайхалтай газрууд олон байдаг билээ. Тэр ч үүднээсээ жуулчид жил бүр тохиромжтой цагийг хүлээж, аяллын цүнхээ үүрэн үзэсгэлэнтэй газрууд руу хүлгийн жолоо залдаг гэлтэй. Харин хачирхалтай нь хаана, ямар газар байдгийг андахгүй сайн мэддэг жуулчдын төдийлөн сайн мэддэггүй яг л үлгэрт гардаг шиг ер бусын газрууд олон байдаг байна. Ийнхүү та бүхэн зургийн цомгоор аялж, мэлмий юугаа баясгана уу.

Жуулчдын төдийлөн мэддэггүй дэлхийн хамгийн гайхалтай 15 газар

1 “Huacachina”, Перу

Төгсгөл нь үл харагдах элсэн цөл дунд орших жижигхэн тосгон Перу улсын нийслэл Лима хотоос 5 цаг яваад хүрэх зайтай оршдог байна. Уг тосгонд 200 гаруй хүн амьдардаг бөгөөд хэрвээ гадны жуулчин, гийчид ирвэл ард иргэд нь халуун дотноор угтан авч, тэмээгээр аялуулдаг гэнэ.

“Huacachina”, Перу

2 “Hillier” нуур, Австрали

Ой моддоор хүрээлэгдсэн дэлхий дээрх хамгийн ягаан өнгөтэй нуур болох Хилльер нь Австралийн баруун өмнөд хэсэгт байрладаг бөгөөд 1802 онд анх эрдэмтэн судлаачид энэхүү үзэсгэлэнтэй газрыг олж нээж байжээ. Хамгийн хачирхалтай нь энд очихыг хүссэн хэн ч бай, зөвхөн нисдэг тэргээр л очих боломжтой юмсанж.

“Hillier” нуур, Австрали

3 Нууц арал, Мексик

“Playa de Amor” буюу нууц арал гэх нэртэй уг газар нь дэлхий дээрх цэнгэг устай цөөхөн арлуудын нэг юм. Хэрвээ уг газар очих юм бол та олон төрөл зүйлийн шувуудыг харах боломжтойгоос гадна эртний хүмүүс амьдарч асан гэлтэй агуйнуудыг үзэж, сонирхож болох юм байна.

Нууц арал, Мексик

4 “Silfra”-ийн цав, Исланд

Энэхүү өвөрмөц онцлогтой газар нь Исландын “Thingvellir” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байдаг бөгөөд ойролцоогоор 300 метр орчин гүн аж. 

“Silfra”-ийн цав, Исланд

5 “Isola Bella”, Итали

Италийн Лаго Маггиоре (Laggo Maggiore) гэх газар орших Изола Белла нь яах аргагүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг бөгөөд агуй, эрэг орчмын газрууд нь үзэж, харах юм ихтэй учраас таныг огтхон ч уйдаахгүй. Түүнээс гадна хэрвээ танд аз тохиовол тогос  шувууг амьдаар нь харж мэдэх гэнэ шүү. 

“Isola Bella”, Итали

6 “Popeye” тосгон, Мальт

Попей тосгонд жижиг хэлбэртэй модон байшингууд олон байх бөгөөд нүд, сэтгэлээ баясгах бодолтой байгаа хүмүүсийн заавал ч үгүй очих ёстой газруудын нэг юм.

“Popeye” тосгон, Мальт

7 Доншуанийн улаан хөрс, Хятад

Энэхүү газар нь Хятадын Юннань аймгийн Кунминь гэх газар оршдог бөгөөд 1990-ээд оны үед анх эрдэмтэд олж тогтоож байжээ. Улаан өнгөөр будсан гэмээр уг газрыг өөрийн биеэр очиж үзсэн хүн өөрийн эрхгүй гайхшралд ордог гэнэ.

Доншуанийн улаан хөрс, Хятад

8 “Flores”-ийн арал, Португал

“UNESCO”-ийн дархан цаазтай газар нутгуудын жагсаалтанд багтсан гэхээр энэ газар ямар гайхалтай болох нь ойлгомжтой байгаа биз ээ. Нутгийн ард иргэд энэ газрыг цэцгийн өлгий нутаг хэмээн нэрлэх нь ч бий. 

“Flores”-ийн арал, Португал

9 Тамын хаалга, Туркменистан

Дэлбэрэх гэж буй байгаа мэт гал авалцаж байгаа галт уулын диаметр нь нийт 60 метр бол өргөн нь 20 метр гэнэ.  Эрсдэл, аюулыг сөрж давах дуртай хүмүүсийн хувьд тамын хаалга руу машины хүрдээ эргүүлэхэд төдийлөн буруудахгүй болов уу. Гэхдээ сонирхуулж хэлэхэд энэ галт уул дэлбэрэх эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд сүүлийн 45 жилийн турш доторх халуун хайлмаг нь идэвхжсээр байгаа гэнэ.

Тамын хаалга, Туркменистан

10 “The Lencois Maranhenses” цэцэрлэгт хүрээлэн, Бразил

Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь Атлантын далайн эрэг дээр байрладаг бөгөөд нүд хужирлаж, сонирхол татах олон зүйлсээр дүүрэн байдаг аж.

“The Lencois Maranhenses” цэцэрлэгт хүрээлэн, Бразил

11 “Setenil de Las Bodegas”, Испани

8 зууны турш Испани улсын нэр дор байсаар өнөөдрийг хүрсэн уг газар нь эртний жижигхэн тосгон бөгөөд хад асга, уул хадаар хүрээлэгдсэн тосгонд сүүлийн жилүүдэд ирэх жуулчдын тоо бага багаар нэмэгдсээр байгаа гэнэ.

“Setenil de Las Bodegas”, Испани

12 “Saint Marcel d’Ardeche”-агуй, Франц

Тэртээх 1836 онд Францын анчид анх уг газрыг олж нээжээ. Францын Альпийн нуруунд орших уг газрыг амьд явах үедээ заавал очиж үзэх ёстой газруудын нэгээр нэрлэдэг юмсанж.

“Saint Marcel d’Ardeche”-агуй, Франц

13 “Blagaj”, Босни

Благаж нь үзэсгэлэнтэй харагдах хүрхрээ болон хөх номин өнгийн гол усаар хүрээлэгдсэн жижигхэн тосгон юм. Хүмүүсийн амьдардаг ихэнх байшингууд нь хадан цохион доор байрладаг учраас нүдээр үзэхэд тун сүрдэм харагддаг аж.

“Blagaj”, Босни

14 “The Marble”-ийн агуй, Чили

Чили улсын Женерал Каррьера (General Carrera) нуурыг үзэнгээ энэхүү агуйг үзэж, сонирхох нь байгаль, эх дэлхий ямар үзэсгэлэнтэй болохыг мэдрүүлэх гэнэ.

“The Marble”-ийн агуй, Чили

15 “Las Lajas”, Колумб

Колумб болон Экуадор улсын хил дээр орших энэхүү газар нь 45 метр урт үргэлжлэх хүрхрээ, хавцал бүхий байгалийн үзэсгэлэнт газар юм.

“Las Lajas”, Колумб

Танд эдгээр газруудын аль нь илүү их таалагдаж байна вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()