Тусгай загварын 2,5-3,0 метр өндөртэй хүрч мэдрэхүйтэй холбоотой мэдрэмжийг өгөх дөрвөн соник роботууд партины зочидтой цуг электрон хөгжмийн хэмнэлд доргиж, өөр өөрийн өвөрмөц бэлэг барьж хөгжмийн цоо шинэ ертөнцийг бий болгосон юм.
Партиг нээсэн STATIC робот нь өөрийн төрх, чөлөөт хөдөлгөөний хэв маягаараа залууст цахилгаанжсан мэдрэмжийг хүчтэй төрүүлэн залуустай хамт бүжиглэн цэнгэж мөн зургаа хамт татуулж байсан юм. SUBZERO робот маань Лос Анжелес хотоос тус арга хэмжээнд зочлон ирсэн ДЖ EVE Speciall–ийн хэмнэлд бүжиглэн халууцсан залуусыг хүйтэн уураар шүршин сэрүүцүүлсэн бол PRESSURE робот нь даралтат утаан гайхамшгийг мэдрүүлж, хөгжилтэй зан төрхтэй TEXTURE робот хүрэлцэн ирсэн залуусын мэдрэмжийг дээд цэгт нь тулган үнэхээр нүд булаам цаасан салютаар бэлэг барьсан юм.
Япон, Шинэ Зеланд, Тайланд, Вьетнам зэрэг улсуудын 21 хотод болж байгаа дэлхийн зиндааны партиг дэлхийн тэргүүлэгч, дээд зэрэглэлийн Heineken брэнд Улаанбаатар хотынхоо залууст хүргэж шилдэг ДЖ нарын аянд нэгэн үдшийг гайхалтай өнгөрүүллээ.
Хөгжмийг цахилгаанжуулж өгсөн STATIC робот.
STATIC роботтой селфидсэн нь...
Зочин DJ Eve Speciall.
SUBZERO робот.
Партины халуун уур амьсгалд хүйтэн мэдрэмж өгсөн SUBZERO робот.
Сэтгэл хөдлөлийг дээд цэгт хүргэж чадсан TEXTURE робот.
Heineken Green Room партины зочид.
Зочдыг гайхшруулсан өвөрмөц тохижилт.
Улаанбаатар хотын 2,000 гаруй залуус хөгжмийн цоо шинэ ертөнцийг бий болгож чадлаа.
Open Your World!
"Heineken Green Room" төслийн "Хөгжмийг Хүрч Мэдэр" партийг энэ бичлэгээс эргэн мэдрээрэй.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.