1
"Бөх, тамирчин" - 1900 он
Эр хүний сүр хүчийг гайхуулсан, булчин шөрмөс нь зангирсан бөхчүүд 1900 онд охид бүсгүйчүүдийг араасаа шууруулж байв. Ялангуяа тухайн үеийн бөхийн өмсгөл нь бие барьсан, цээж хэсгээрээ онгорхой байсан бөгөөд үүнийг өмссөн хүчирхэг бөхчүүд хүн бүрийн харааг булааж, эмэгтэйчүүдийг галзууруулах шахдаг байжээ.
2
"Гүн ухаантан" - 1900 он
Дэгжин костюм өмсөж, нүдний шил зүүсэн соёлтой, боловсон залуус тухайн үед трэнд болж байжээ. Мөн тэдэнд ширвээ сахал тун ч сайхан зохих бөгөөд төв царай, ухаалаг үгс нь ямар ч бүсгүйг уяраах шидтэй байсан юм.
3
"Хойш самнасан үс" - 1920 он
Жилээс жилд эрчүүдийн трэнд өөрчлөгдөж байсан бөгөөд 1920 он гэхэд үсээ хойш нь самнаж, цэвэрхэн хувцасласан дэгжин залуус охидын хайрыг татаж, сэтгэлийг гижигдэх болов. Хамгийн гол нь тэдний биеэ авч яваа байдал нь өмссөн хувцас, үс засалтыг нь илүүтэй чимдэг байсан гэдэг.
4
"Халуухан сахал" - 1930 он
Өргөн цээж, өтгөн хөмсөг, булчин шөрмөс нь зангирч, бага зэрэг сахал тавьсан залууг 1930 онд олж харсан эмэгтэй байтагуй эрэгтэй хүмүүс эргэж харан, халуухан, сайхан болохыг нь биширдэг байжээ. Тухайн үеийн хамгийн сайхан залуучуудын төлөөлөл бол яахын аргагүй нэрт жүжигчин Кларк Гейбл (Clark Gable) билээ.
5
"Эрэлхэг, зоригтой цэрэг эрс" - 1940 он
Дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1940 онд хамгийн халуухан эрчүүд бол маргах зүйлгүй цэрэг эрс байв. Эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулах тэд хамгийн гайхалтай бөгөөд дур булаам харагдаж байсан нь гарцаагүй биз ээ.
6
"Халуухан төрх" - 1950 он
"Rock & Roll"-ийн хаан гэгддэг алдарт дуучин Элвес Пресли (Elvis Presley) нь өндөр нуруутай, царай төрх сайтай, халуухан эр байсан гэдэг бөгөөд 1950 онг түүнээр төлөөлүүлж, хамгийн сайхан залуу хэмээдэг билээ. Түүний хойш самнасан үс, бүжиглэлт, чөлөөтэй байдал зэрэг нь охид бүсгүйчүүдийг солиоруулах шахдаг байв. Тиймдээ ч түүнийг дуурайн хувцаслах залуус олширч, Преслигийн хуулбарууд гудамжаар дүүрэн алхдаг байсан аж.
"Муу залуус"
Тухайн үед Преслигээс гадна муу залуус моодонд орж байв. Хар савхи өмсөж, дугуй унаж давхилдах тэдний хэрцгий төрх, өөртөө итгэлтэй байдал нь өвөрмөц содон төрхийг бүрдүүлж, охидын сэтгэлийг булаадаг байжээ.
7
"Ухаалаг төрх, халуухан бие" - 1960 он
1960 онд жүжигчин Ален Делон (Alain Delon) эрэгтэй хүний гоо сайхан байдлыг илтгэж, үлгэр жишээ болж явсан билээ. Тус он жилүүдэд ухаалаг атлаа царайлаг, халуухан биетэй залуус охидын хүслэн болж байсан төдийгүй энгийн, даруу зан чанар нь тэднийг улам бүр дур булаам болгодог байсан гэдэг.
"Өөрийнхөөрөө" - 1960-аад оны сүүл үе
1960-аад оны сүүлчээр өөртөө итгэлтэй, өөрийнхөөрөө аашилдаг, чөлөөт сэтгэхүйтэй залуус нийгмийг тэр чигээр нь шуугиулах болсон юм. Тэдний төлөөлөл бол "The Doors" хамтлагийн дуучин Жим Моррисон (Jim Morrison) бөгөөд түүний ямар ч баг зүүгээгүй төрх нь хүмүүст маш ихээр таалагддаг байсан билээ.
8
"Хүдэр чийрэг бие" - 1970 он
Төмөр өргөж, булчингаа томруулсан, төрөлхийн царай төрх сайтай, хүдэр чийрэг эрчүүд урлагийн бүтээл гэлтэй. Нэрт жүжигчин Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) биеэ хөгжүүлж, гоё сайхан болох тусам энэ нь тухайн үедээ трэнд болсон төдийгүй залууст фитнес зааланд очиж, булчин шөрмөсөө чангалах уриалга болсон байдаг. Сайхан биетэй залуусын хажуугаар ширтэхгүй өнгөрч чадах бүсгүй байгаагүй бөгөөд эрчүүд ч гэсэн атаархлын харц чулуудаж явсан гэдэг.
9
"Тамирчид" - 1980 он
Өөрийн хурд хүч, авьяас чадвараа гайхуулан шүтэн бишрэгч, олон түмний итгэлийг алдахгүй зүтгэсээр ирсэн тамирчид 1980 онд жинхэнэ утгаараа охидын хүслэн болж байжээ. Тэдний урсгасан хөлс бүхэн нь үнэ цэнэтэй байсан төдийгүй байгуулсан амжилт бүрээрээ өөрийгөө улам бүр халуухан болгож байв.
10
"Долгионтой үс" - 1990 он
1990 онд долгионтой хөвсгөр үс, зөөлөн эелдэг төрхтэй эрчүүд моодонд орж байсан билээ. Дэлхий нийтээр урт үстэй залуусыг хамгийн сайханд тооцож, эрчүүд ч үсээ ургуулахыг хичээх болсон аж. Тэдний хамгийн том төлөөлөл бол алдарт Нирвана хамтлагийн дуучин Курт Кобайн (Kurt Cobain) юм. Түүний царайлаг төрх, халуухан хоолой, урт гэзэгт дурлаж байгаагүй бүсгүй тун ховор биз ээ.
11
"Төгс эрчүүд" - 2000 он
Таны бодлоор 2000 оны хамгийн сайхан залуу хэн бэ? Хүн бүрийн үзэл бодол өөр боловч тухайн үеийн хамгийн халуухан залуу бол алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм (David Beckham) гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Ур чадвар, царай төрх, бие хаа гээд өөлөх зүйл ганц ч үгүй төгс эрчүүд 20-р зууны эхэн үед бүсгүйчүүдийг хуйлруулж байв.
12
"Цэвэрхэн, дэгжин" - 2010 он
Дэгжин хувцасласан, цэвэрхэн төрхтэй, харах төдийд л хайлж урсмаар залуус хэдхэн жилийн өмнө хүн бүрийн сэтгэлд нийцэж байв. Соёлтой, боловсон тэдний амнаас гарах үгс бүр нь дуу эгшиг шиг сонсогдож, агуу хайрыг цацруулдаг байсан билээ. Ялангуяа өөрт зохисон бага зэрэг сахал, утга учир бүхий шивээс, нүдний шил зэрэг нь тэднийг улам бүр халуухан болгодог байжээ.
13
"Үс, сахал ихтэй залуус" - 2016 он
Харин өнөөдөр үс сахал ихтэй, хүдэр чийрэг эрчүүд хамгийн халуухан гэж нэрлэгдэх болсон байна.