Спортын түүхэн дэх хамгийн аймшигтай зодоонууд

Спортын өрсөлдөөн ширүүсэх тусам тамирчид ядарч туйлдахаас гадна дээд зэргээр сандарч түгшиж, сэтгэл зүйн хүнд байдалд ордгийг хүмүүс мэднэ. Үүнээс болж ахлах сургуулийн тэмцээний үеэр зодоон цохион гарах нь элбэг боловч мэргэжлийн тамирчид хүртэл тэвчээр алдах тохиолдол гардаг аж. Зарим нь үүнийг ёс бус үйлдэл гэж үзэж байхад зарим нь харин ч сонирхолтой шүү дээ гэж уулга алддаг байна. Ингээд та бүхэндээ спортын түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн дуулиантай 15 зодооныг танилцуулъя. Зөв үү, буруу юу гэдгийг харин та шүүн тунгаана биз ээ.

Спортын түүхэн дэх хамгийн аймшигтай зодоонууд

15 Тай Коб (Ty Cobb) VS. Фэн

Тай Коб бол бейсболын хамгийн шилдэг тамирчдын нэг байсан юм. Гэвч тэр хэрцгий, түргэн ууртай, бүдүүлэг арьс өнгөөр ялгаварлагч, дарамтлагч байсан юм. Түүний гаргасан алдааг тоочоод барахгүй боловч 1912.05.15-ны өдрийг онцгойлон дурдъя. Кобын тоглодог "Detroit Tigers" баг "New York Highlander" багтай тоглосон бөгөөд үйлдвэрийн ослоор нэг гар, нөгөө гарынхаа хуруунуудыг тайруулсан Клауд Люкер (Claude Lueker) гэгч эрхэм тоглолт эхлэхээс авахуулаад Кобыг элдвээр хараан, доромжилж байжээ. Коб тэвчээр заасаар байсан ч, Люкер түүнийг харын эрлийз гэж дуудсанаар Коб тэсэрч, үзэгчдийн суудал руу харайж очоод Люкерийг балбаж гарсан юм. Наадах чинь гаргүй хүн шүү дээ гэж хэн нэгэн хашхирахыг сонссон ч Коб "гар, хөлгүй байсан ч надад хамаагүй" гэж хэлж байжээ. Харин АНУ-ын Бейсболын холбоо тэр дор нь түүний тоглох эрхийг хасчээ. Үүнээс болж Кобын нэр хүнд огцом унаж, ур чадвараасаа үл хамааран хоёрдугаар зэргийн тамирчин болж хувирсан юм.

Тай Коб (Ty Cobb) VS. Фэн

14 "Denver Nuggets" VS. "New York Knicks"

2006.12.16-ны Денверт болсон тоглолтын үеэр "Knicks" баг хэдхэн онооны зөрүүгээр "Nuggets"-т хожигдож байлаа. Гэтэл минут гаруйн хугацаа үлдсэн байхад "Knicks"-ийн тоглогч Марди Коллинс (Mardy Collins) Ж.Р.Смитийг (J.R.Smith) хоолой руу нь түлхэж, газарт унагаснаар зодоон эхэлсэн ба уг зодоонд Нэйт Робинсон (Nate Robinson) Кармело Энтони (Carmelo Anthony) Жаред Жеффрис (Jared Jeffries) нар оролцсон байна. Зодоон хэдэн минутын турш үргэлжилсэн ба үүнээс болж, "NBA"-ийн нэр хүнд навс унасан юм. Талбай дээр байсан 10 тоглогч бүгд хөөгдсөн бөгөөд Энтони хамгийн хүнд шийтгэл хүлээж, 15 тоглолтоос хасагдаж байсан билээ.

"Denver Nuggets" VS. "New York Knicks"

13 Диего Марадоно (Diego Maradona) VS. Бүгд

Диего Марадона нь хамгийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг байсан гэдгээсээ гадна бүдүүлэг аашаараа алдартай билээ. Тэрбээр талбай дээр ёс зүйгүй аашлан олон удаа улаан карт авч байсан ч, 1983 онд болсон тэмцээний үеэр Андони Гойкочиа (Andoni Goikoerxea) түүний хөлийг бэртээж орхисон юм. Марадонаг сайн тоглож хариугаа авна гэж бүгд бодсон ч, тэр шуудхан Гойкочиагийн толгой руу өшиглөөд авчээ. Дараа нь нүдэнд харагдсан болгон руугаа дайрч эхэлсэн бөгөөд эсрэг багийнхаа хаалгачийг хүртэл балбаж орхисон байна.

Диего Марадоно (Diego Maradona) VS. Бүгд

12 "Braves" VS. "Padres"

1984.08.24-нд "San Diego Padres", "Braves" багуудын хоорондын тоглолт ширүүн өрнөж байх үед Паскуал Перез (Pascual Perez) Алан Уигинсийг (Alan Wiggins) цохиод авчээ. Ингээд бужигнасан зодоон эхэлж, 2 үзэгч хүртэл талбай руу орж, эрэгчин, эмэгчнээ үзэлцсэн байна.

"Braves" VS. "Padres"

11 "Sparks" VS. "Shock"

"WNBA"-ийг эрчүүдтэй адил мэргэжлийн тоглолт гаргаж чаддаггүй гэж хүмүүс үздэг. Гэхдээ 2008.07.21-нд тэд эрчүүдийн адил зодолдож чадна гэдгээ нотлон харуулсан юм. "Los Angeles Sparks", "Detroit Shock" багуудын тоглолт дуусахад 4 секунд дутуу байхад "Los Angeles Sparks" багийн тамирчин Мэри Фердинанд-Харрис (Marie Ferdinand-Harris) торгуулийн шидэлт хийсэн бөгөөд бөмбөг сагсанд ормогц  Пленет Пийрсон (Plenette Pierson) "Detroit Shock"-ийн Кэндэйс Паркерийг (Candace Parker) цохиод авснаар зодоон эхэлсэн юм. Уг зодоонд тэр хоёроос гадна Диена Нолан (Deanna Nolan), Лиза Лесли Lisa Leslie), ДеЛиша Милтон-Жөүнс (DeLisha Milton-Jones) болон туслах дасгалжуулагч Рик Мэхорн (Rick Mahorn) нар оролцжээ.

"Sparks" VS. "Shock"

10 "Miami" VS. "FIU"

"Florida International University", болон "Miami University" багуудын алдар нэр нь тэнгэр газар шиг зөрүүтэй юм. Гэвч 2006 онд болсон тэмцээний үеэр 35:0 харьцаатайгаар хожигдож явсан "FIU" баг зодоон өдүүлснээс хойш тэд эвлэршгүй дайснууд болцгоожээ. Зодоон тоглолтын 3-р үе дуусахаас 9 минутын өмнө эхэлсэн ба Мэт Перелли (Matt Perelli), Энтони Хендрик (Anthony Hendrick), Брэндон Мэривидер (Brandon Meriweather) нар энэ зодооныг эхлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн аж. Уг зодооноос болж, нийт 13 тоглогч шийтгэл авч, 31 тоглогч талбайгаас хөөгдсөн байна.

"Miami" VS. "FIU"

9 Чарльз Баркли (Charles Barkley) VS. Шакил О'Нил (Shaquille O’Neal)

Спортын түүхэнд үүнээс алдартай зодоон гэж бараг үгүй биз ээ. 1999.11.12-нд "Los Angeles Lakers", "Houston Rockets" багуудын тоглолтын үеэр Чарльз Баркли, Шакил О'Нил нар зодолдсон бөгөөд үүний дараа тэд хоёул шийтгэл хүлээсэн юм. Тэд тухайн үед нэг нэгнийгээ зодоон өдүүлсэн хэмээн буруутгаж  байсан хэдий ч, өнөөдөр нэг ТВ-д хамтдаа аналист хийгээд сууж байна гэж хэн санах билээ.

Чарльз Баркли (Charles Barkley) VS. Шакил О'Нил (Shaquille O’Neal)

8 Нолан Райн (Nolan Ryan) VS. Робин Вентура (Robin Ventura)

Нолан Райн бол яах аргагүй бейсболын шилдэг тамирчдын нэг билээ. 1993.08.04-нд Райны тоглодог "Texas Rangers" баг "Chicago White Sox"-той  үзүүлсэн хүчтэй өрсөлдөөний үеэр зодоон гарсан ба Райн ямар ч шийтгэлгүй үлдэж, зодоон өдүүлсэн Вентура (Ventura) талбайгаас хөөгджээ. Райн бейсбол тоглож эхэлж байхад Вентура төрөө ч үгүй байсан тул Вентура энэ зодооноос ихэд ичдэг гэнэ.

Нолан Райн (Nolan Ryan) VS. Робин Вентура (Robin Ventura)

7 "USSR" VS. "Canada"

Хоккейн талбай дээр зодолдох нь хэвийн үзэгдэл боловч 1987.01.04-нд болсон дээрх хоёр улсын шигшээ багуудын тоглолтыг дурьдахгүй өнгөрч болохгүй аж. Ялсан баг нь Дэлхийн аваргад оролцох эрхтэй болох байсан тул нөхцөл байдал нэлээд түгшүүртэй, тоглогчид дарамтан дор байлаа. Гэтэл Канад хожиж явсан 2-р үе дээр Сергей Шестриков (Sergei Shestrikov) Эверет Санипассыг (Everett Sanipass) мөргөснөөр зодоон эхэлжээ. Дараа нь Павел Костичкин (Pavel Kostichkin) Терон Флюритэй (Theron Fluery) зодолдож, багийн бусад тамирчдыг уруу татсан юм. Зодоон бараг хагас цаг үргэлжилсэн ба тоглолтыг үргэлжлүүлэх аргагүй болж, хойшлуулсан байна. Бүх тоглогчдын тоглох эрхийг 6 сараар хасчээ.

"USSR" VS. "Canada"

6 Кермит Вашингтон (Kermit Washington) VS. Руди Томъяанович (Rudy Tomjanovich)

Энэ зодооны талаар бүр ном гарсан түүхтэй. 1977.12.09-нд болсон "Los Angeles Lakers", "Houston Rockets" багуудын тоглолтын үеэр зодоон гарсан ба Карийм Абдул-Жабар (Kareem Abdul-Labbar) болон Кевин Каннерт (Kevin Kunnert) хоёр өнөөдөр хүртэл хэн нь зодоон эхэлсэн талаар маргадаг ажээ. "Los Angeles Lakers"-ийн тоглогч Вашинтон багийн анд Абдул-Жабарт туслахаар явж байхдаа Рүди Томъяанович (Rudy Tomjanovich) яаран гүйхийг харсан ба зодоон хийх гэж байна хэмээн андуурснаасаа болоод Томъановичийн нүүр рүү хамаг хүчээрээ цохисон байна. Мэргэжлийн боксчин хүртэл атаархахаар цохилт байсан тул Томканович цусандаа хутгалдан газар унасан бөгөөд хамар, эрүү нь хугарсан байсан нь сүүлд тодорхой болсон юм. Харин Вашингтон 60 хоног тоглолтоос саатуулагдаж, 10000 долларын торгууль төлөхөд хүрч байжээ.

Кермит Вашингтон (Kermit Washington) VS. Руди Томъяанович (Rudy Tomjanovich)

5 Ик Энемпали (Ik Enemkpali) VS. Жено Смит (Geno Smith)

Смит бэлтгэлийн үеэр багийн гишүүн Энемпалигаас 600 доллар зээлсэн байсан ба жилийн 1,7 сая долларын орлоготой хэрнээ хэдхэн доллар төлчихөж чадахгүй байснаас нь болж тоглолтын хувцас солих өрөөнд Энемпали, Смитийн эрүү рүү нь цохижээ. Тэд хоёул зодолдсон боловч Смит арай их бэртсэн ба эрүүгээ хугалуулснаас болж 14 хоног тоглож чадаагүй юм. Уг зодоон 2015 онд болж байсан юм.

Ик Энемпали (Ik Enemkpali) VS. Жено Смит (Geno Smith)

4 "Flyers" VS. "Senators"

2005.03.05-нд тус хоёр багийн тоглолт дуусахаас 2 минутын өмнө Дональд Брашийр (Donald Brashear), Роб Рэй (Rob Ray) хоёр "Flyers"-ийн хаалганы өмнө мөргөлдөж, зодолджээ. Рэйгээс цус гарч, тэр хоёр зодолдохоо больсон ч Тод Симсон (Todd Simpson) Брашийр руу дайрч, албан ёсоор зодоон эхэлсэн юм. Зодооноос болж хэтэрхий олон тамирчин шийтгэл хүлээсэн тул талбай дээр тоглох тамирчин үлдэхгүй байх вий гэж үзэгчид санаа зовж байжээ.

"Flyers" VS. "Senators"

3 "Detroit Pistons" VS. "Indiana Pacers"

2004.11.19-нд "Detroit Pistons", "Indiana Pacers" багуудын тоглолтон дээр Индианачууд өмнө нь хожигдсон даагаа нэхэхээр тэсч ядаж байсан бөгөөд Рон Артест (Ron Artest), Бен Уоллесын (Ben Wallace) довтолгоог араас нь хааж орхисноос болж зодоон гарчээ. Уг тоглолтонд Индианачууд 97:82 харьцаагаар ялсан ч, 10 тоглогч шийтгэл хүлээсэн юм. Харин Артестэд "NBA"-ийн түүхэн дэх хамгийн удаан шийтгэлийг оноосон ба тэрбээр бүтэн улирлын турш тоглох эрхээ хасуулж байсан аж.

"Detroit Pistons" VS. "Indiana Pacers"

2 Жон Роузборо (John Roseboro) VS. Хуан Маричал (Juan Marichal)

"Dodgers", "Giants" багууд бол бейсболын эртний дайснууд юм. 1965.08.22-нд "Dodgers"-ийн тамирчин Маричал эсрэг багийн Роузборо бөмбөгөө над руу хэтэрхий ойрхон шидээд байна гэж маргаан өдүүлсэн ба Роузборо өөрийгөө хамгаалахаар босч ирэх үед түүнийг цохиураараа цохиж унагажээ. Маричал тоглолтоос хөөгдсөн бөгөөд Роүзборо толгойдоо хэд хэдэн оёдол тавиулсан юм. Маричал ердөө 1750 долларын торгууль төлж, 8 тоглолтонд л оролцох эрхээ хасуулсан нь хачирхалтай. Хожим нь тэд салшгүй найзууд болсон ба 2002 онд Роузборо нас барахад Маричал үг хэлж байжээ.

Жон Роузборо (John Roseboro) VS. Хуан Маричал (Juan Marichal)

1 Жулиус Ирвинг (Julius Erving) VS. Ларри Бөрд (Larry Bird)

1980-аад оны үед "NBA"-д тэдэн шиг гал ассан өрсөлдөөнийг үзүүлж байсан шилдэг өрсөлдөгчид тун ховор байсан юм. Тэд ч тухайн цаг үеийнхээ шилдэг тоглогчид байсан бөгөөд үүнтэй маргах хүн гарахгүй биз ээ. Тэгвэл 1984.11.09-ний өдөр "Philadelphia 76ers" болон "Boston Celtics" багуудын тоглолтын үеэр хоёр тоглогч хоорондоо маргалдаж, гар зөрүүлээд амжсан юм. Улмаар багийн бусад тамирчдын дунд үл ойлголцол үүсч байсан билээ. Энэ тоглолтонд Ларри Бөрдөөр удирдуулсан Селтикчүүд ялалт байгуулсан бөгөөд сагсан бөмбөгийн спортын түүхэнд уг үйл явдал тодоор бичигдэн үлдсэн байдаг.

Жулиус Ирвинг (Julius Erving) VS. Ларри Бөрд (Larry Bird)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()