Математик, физик болон уран зохиолын хичээлүүдийг дунд сургуулийн хөтөлбөрөөс хаслаа

2016-12-01, 14:45
18,940

Улс орнуудын хувьд боловсролын систем гэх зүйл ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэж, сургадаг учраас хамгийн чухал асуудал байдаг билээ. Тэр ч үүднээсээ ерөнхий боловсрол болон их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрийг гаргахдаа ихээхэн ач холбогдол өгөх нь бий. Тэгвэл Финлянд улсын Боловсролын яамнаас цоо шинэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд энэ нь яах аргагүй олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм. 

Математик, физик болон уран зохиолын хичээлүүдийг дунд сургуулийн хөтөлбөрөөс хаслаа

1

Финлянд улсын боловсролын систем дэлхийд хэдийн алдартай болсон бөгөөд шилдэг 10 улсын нэгээр жил бүр шалгардаг юмсанж. Тэр ч үүднээс энэ амжилтаа улам бататгаж, цаашид байр ахихын тулд шинэчлэлт хийхээр эрс шулуудсан бөгөөд тэдний боловсролын системд хийсэн өөрчлөлт нь сургалтын хөтөлбөрөөс физик, математик, уран зохиол, түүх болон биологийн хичээлүүдийг хассан явдал байв.

2

Энэ талаар Финляндын "Боловсрол хариуцсан газар"-ын дарга Марио Киллонен (Marjo Kyllonen) гэх хатагтай тайлбар хийсэн байна. Тэрээр "Цаг үе өөрчлөгдөж байна. Бид өнөөдөр 1900-аад оны үед ашиглагдаж байсан боловсролын системээр явах нь утгагүй. Учир нь XXI зуунд энэ систем таарч тохирохгүйгээс гадна олон алдаа дутагдал байгаа нь ажиглагдах болсон. Тиймээс бид эрс шинэчлэлт хийх хэрэгтэй юм шиг санагдсан" хэмээн хэлжээ.

3

Тэрээр цааш үргэлжлүүлэн "Хүүхдүүдэд хамгийн их хэрэг болох хичээлүүд бол гадаад хэл, эдийн засгийн ухаан болон харилцааны чиглэлийн хичээлүүд юм. Яагаад гэвэл өнөөдөр гадаад хэл хүн бүрийн хувьд өөр улс оронд нэвтрэх ногоон гэрэл болж байгаа шүү дээ. Харин эдийн засгийн ухааны хувьд хүн мөнгө төгрөгтэй хэрхэн харицах талаар заадаг. Харин харилцаа бол хүмүүсийг хооронд нь холбож өгч байдаг гүүр юм." гэж уг эрс шинэчлэлт хийж буй талаараа тайлбар хийсэн байна. 

4

Эдгээр хичээлүүдийг түлхүү үзэж, судалснаар хүүхдүүд багаасаа асуудлыг шийдвэрлэх, хүнтэй зөв боловсон харицаж, сурахад ач тустай гэж үзэж байгаа ажээ. Түүнчлэн энэхүү сургалтын шинэ арга барил нь сурагчдыг илүү бүтээлч сэтгэдэг болгохоос гадна хичээлдээ ирж, эрдэм номын дуу сонсохдоо хэзээд таатай хандахад хүргээд байгаа гэнэ.

5

Одоогийн байдлаар Хельсинк хотын нийт сургуулиудын 70% нь энэ системийг амьдрал дээр хэрэгжүүлээд эхэлсэн бөгөөд 2020 он гэхэд бүх сургуулийг хамарсан байна гэж төлөвлөөд байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()