Кайли болон Тига нарын тухай хачирхалтай баримтууд дэлгэгдлээ

Алдарт Кардашьяны гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер (Kylie Jenner)-ийг танихгүй, мэдэхгүй хүн гэж үгүй бизээ. Тэрээр алдарт реппер Тига (Tyga)-тай болздог бөгөөд тэд хамтдаа багагүй хугацааг өнгөрүүлж, харилцаагаа улам бүр бататгаад байгаа юм. Алдартай хосуудын амьдрал хүн бүрийн анхаарлын төвд байдаг төдийгүй хийсэн үйл хөдлөл бүр нь олныг шуугиулдаг билээ. Ингээд та бүхэндээ нэрт хосуудын олонд мэдэгдэхийг хүсдэггүй нууцуудыг дэлгэж, гайхшрал төрүүлэх баримтуудыг дуулгая. 

Кайли болон Тига нарын тухай хачирхалтай баримтууд дэлгэгдлээ

1 Тэд хэзээнээс болзож эхэлсэн бэ?

Олон сайхан хосуудын нүүр царай болсон алдарт хосууд болох Кайли, реппер Тига нар нь анх Кендалл Женнер (Kendall Jenner)-ийн 16 насны төрсөн өдрөөр танилцаж байжээ. Тухайн үед Кайли 14 настай, Тига 21 настай байсан юм. Үүнээс хойш тэд уулзалдах болсон төдийгүй 3 жилийн дараа Кайлигийн 17 насны төрсөн өдрийг реппэр эр зохион байгуулж, олныг гайхшруулж байв. Удалгүй тэрээр загвар өмсөгч Блак Чайна (Blac Chyna)-гаас салж буйгаа мэдэгдэж, Кайлитай албан ёсоор болзох болжээ. 

Тэд хэзээнээс болзож эхэлсэн бэ?

2 Тэдний харилцаа

Кайли өөрөөсөө 9 насаар ах реппер Тига (Tyga)-тай үерхээд багагүй хугацааг ардаа үджээ. Тэднийг анх үерхэж эхлэхэд хүмүүс хэсэгтээ л шуугиж, олны амны бай болсон гэхэд болно. Реппер залуу ч найз бүсгүйнхээ нэрийг гаран дээрээ шивүүлж түүнд хэр үнэнч болохоо батлан харуулсан. Түүнчлэн түүний 18 насны төрсөн өдрөөр 320 мянган долларын үнэтэй "Феррари" машиныг бэлэглэж, гэнэтийн бэлэг барьсан байдаг.

Тэдний харилцаа

3 Тэдний секс бичлэг

Кардашьяны гэр бүлийнхэн секс бичлэг хийж, үүнийгээ олонд дэлгэхдээ гаргууд гэж хэлж болно. Учир нь Кайлигийн эгч Ким өөрийн секс бичлэгээ алдаж, олны өмнө шившгээ дэлгэж орхисон удаатай. Харин үүнтэй ижил зүйл бяцхан Кайлид тохиолдох дөхсөн бөгөөд нэр хүнд, хөрөнгө чинээ ихтэй Тига хакеруудаас өөрсдийн секс бичлэгээ худалдаж аван, сэтгүүлчдийн амыг тагласан байдаг. Тухайд үедээ энэхүү үйл явдал багагүй шуугиан тарьж, халуухан сэдэв болоод байсан юм. 

Тэдний секс бичлэг

4 Насанд хүрээгүй охид сонирхдог Тига

Тига өнгөрөгч нэгдүгээр сард Молли Малиа (Molly O'Malia) гэх 14 настай охинтой цахим сүлжээгээр харилцаж, багагүй хугацааг хамт өнгөрүүлжээ. Харин энэ нь олонд ил болсноор жинхэнэ шуугиан дэгдээсэн юм. Хүн бүр л Тигаг насанд хүрээгүй охиныг уруу татсан хэмээж байсан ч охин өөрийгөө 17 настай гэж худал хэлсэн байв. Реппер залуу үүнийгээ тайлбарлахдаа "Би тэрэнтэй ажил хэргийн холбоотой зүйлс ярилцсан. Уг нь тэр надад 17 настай гэж хэлсэн. Гэхдээ тэр нь худлаа болохыг сүүлд мэдсэн л дээ. Тэгээд ч би тэр охиныг сонирхож, шохоорхсондоо холбоо тогтоогоогүй" хэмээсэн билээ. Энэ хэрэг сүүлдээ томорч, Кайли, Тига нарыг тойрсон хэл ам тасралгүй нэлээн удсан аж. 

Насанд хүрээгүй охид сонирхдог Тига

5 Тига болон Трансжендер порно од

Тигаг тойрсон охид хүүхнүүдийн асуудал, хэл ам дуусна гэж үгүй. Тэрээр нэг үе трансжендер порно од Миа Изабелла (Mia Isabella)-тай нэр холбогдож, янаг амрагийн холбоотой гэгдэж байжээ. Энэ асуудал нь сүүлдээ хурцдаж хосуудыг салгах дээрээ тулсан бөгөөд цахим сүлжээг шуугиулаад амжсан юм. Мэдээж үнэн, худал нь батлагдаагүй тул цагийн аясаар хүмүүсийн ой санамжнаас арчигдсан аж. 

Тига болон Трансжендер порно од

6 Кайлигийн экс найз залуус

Австралийн дуучин Коди Симпсон, Кайли нар 2011 онд болзож байсан. Тэд хэзээ ч өөрсдийн харилцааг албан ёсоор зарлаж байгаагүй  боловч хамтдаа зугаалж байсан хэд хэдэн зураг цахим сүлжээнд цацагдсан байдаг. Дараа нь буюу 2013 онд Кайли Женнер жүжигчин Жэйден Смит (Jaden Smith)-тэй жилийн турш болзож байсан бөгөөд тэд Ким Кардашьяны хуриманд хүртэл цугтаа очиж байжээ.  Харин эцэст нь тэрээр Тигатай үерхэх болж, залуустай нэр холбогдох асуудлаас ангижирчээ. 

Кайлигийн экс найз залуус

7 Охидыг оймс шигээ сольдог Тига

Реппер залуу Австрали улсад аялан тоглолтоор явж байхдаа "Sofitel" зочид буудалд байрлаж, 4 үзэсгэлэнтэй, халуухан бүсгүйг өрөөндөө дуудаж оруулахыг үйлчлэгчид харсан байна. Харин удалгүй тэдний 3 нь гарч явсан бөгөөд Тифани Бирдас (Tiffani Birdas) гэх бүсгүй ганцаар үлдсэн аж. Тэд хоёулахнаа зочид буудлын өрөөнд юу хийсэн нь тодорхой бөгөөд үүнийг нь мэдсэн хүмүүс Кайлиг өрөвдөж, азгүй болохыг нь гайхаж байв. Хэдий ийм зүйл болсон ч хосуудын харилцаа гал халуун, шинэхэн мэт байгаа нь гайхалтай юм шүү. 

Охидыг оймс шигээ сольдог Тига

8 Сэтгүүлийн зураг

Хамгийн алдартай, олонд хүртээмжтэй сэтгүүл гэгддэг "Teen Vogue"-ийн нүүрийг Кайли 2 удаа өөрийн зургаар чимж байсан аж. Тухайн үед хүн бүр л энэ бяцхан охин ирээдүйд од болон гялалзана гэж таамаглаж байсан гэдэг. Учир нь түүний нүд юу ч хийхээс буцахгүй, хүчирхэг харагдаж байсан юм. Удалгүй олны үг биелэлээ олж Кайли бүрэн утгаараа од болон гялалзах болсон билээ. Гэхдээ тэрээр 19 насандаа байж боломгүй задгай зураг авахуулж, том хөх, тонтгор өгзгөөрөө гайхуулах болсон нь хүмүүсийн гайхшралыг төрүүлэх болжээ. 

Сэтгүүлийн зураг

9 Хөрөнгө мөнгөөр нэгнээ татдаг

Зарим хүмүүс тэднийг ердөө л нэг нэгнийхээ алдар нэр, мөнгөнд болж хамт байдаг хэмээдэг. Үүнийг үгүйсгэх ч хэцүү билээ. Учир нь Тига найз бүсгүйдээ үргэлж үнэтэй бэлэг өгч, олныг алмайруулдаг юм. 

Хөрөнгө мөнгөөр нэгнээ татдаг

10 Худал хуурмаг

Кайли урууландаа мэс засал хийлгэсэн нь хүмүүсийн нүдэнд ил байхад хэвлэлийн төлөөлөгч нь улайм цайм үгүйсгэжээ. "Snapchat" дээр тавьсан нэгэн бичлэгэн дээрээ Кайли мансуурчихсан байна гэж хэлсэн хэрнээ дараа нь хар тамхи татдаггүй гэж ярьсан удаатай. Бас шөнийн клубт авахуулсан 21+ зургуудыг нь энд дурьдаж болно.

Худал хуурмаг

11 Төвөгтэй харилцаа

Кимийн гэр бүлийн ганц эрэгтэй Роб Кардашиан (Rob Kardashian)-ийн найз бүсгүй Блэк Чаына (Blac Chyna), Кайли хоёр таагүй харилцаатай аж. Учир нь Блэк Чаына нь Кайлигийн найз залуу болох Тигагиын хуучин найз бүсгүй бөгөөд тэд бүр хүүхэдтэй билээ. Кайлиг “Cooking with Kylie” гэх цуврал нэвтрүүлэг хийхэд Блэк Чайна “Cooking with Chyna” гэх адил нэртэй шоу хийн “Баяртай өлөгчин минь” хэмээн Кайлид хандан олон нийтийн сүлжээнд бичиж байсан юм. Энэ гэр бүлд юу тохиолдоо вэ?...

Төвөгтэй харилцаа

12 Цагдаагаас салдаггүй залуу

2012 онд Тигаг жолооны үнэмлэхгүй машин барьж явснаас нь болж баривчилсан. Бас Малибу дахь байрныхаа түрээсийг төлөөгүйгээс болж шүүхэд дуудагдсан ч, тэрбээр шүүх танхимд ирээгүй учраас баривчлагдсан. Байрны эзэн Тига 200000 долларын үнэтэй “Mercedes-Maybach” машин Кайлид бэлэглэснийг луйвар хэмээсэн ба тэр мөнгийг байрандаа төлөх ёстой байсан юм гэж хэвлэлүүдээр бичигдэж байжээ.

Цагдаагаас салдаггүй залуу

13 Дур хүсэл, шунал тачаал

Тига, Кайли хоёрын уруулаа нийлүүлсэн зураг, Кайли, Кенделл хоёрын орон дээр суугаад нэгнийгээ үнсэж байгаа “Snapchat”-ийн зургууд ямар учиртай вэ? Зарим нь Кайлиг 12 настай хүүхэд шиг аашилж байна гэлцэж байгаа бол зарим нь түүнийг хэтэрхий замбараагүй байна гэж үздэг. Олон хүмүүс араар тавьдаг үрэлгэн найз залуу, тааруухан реппертэйгээ харьцаа муу байна  уу даа гэж санаа зовж байгаа ч, Кайли өөрөө ер ажирсан шинжгүй байгаа юм. Тэр дурлачихсан юм уу, эсвэл хүсэл тачаалдаа автчихсан бололтой.

Дур хүсэл, шунал тачаал

14 Зул сарын баярын мэнд

2016 онд Кайла Тайга хоёр дахиад л дуулиан шуугиантай байсаар... Кайли “Lip Kit” компанийнхаа сурталчилгаанд зориулж нүүр будагчныхаа зургийг урж хаяснаас болж шүүхэд дуудагдаад байгаа юм. Санхүү гэснээс Тига ээжийнхээ “Range Rover” машины сар бүрийн төлбөр болох 1000 долларыг төлөөгүйгээс болж, машин нь хураагдах дээрээ тулжээ.

Зул сарын баярын мэнд

15 Шоучин Кайли

Кайлиг олон сая залууст үлгэр дууриалал болж, тэдний төлөөлөл гэгдэж яваа хэмээдэг боловч тэрээр шоу цэнгүүнээс буцдаггүй нэгэн. Үргэлж наргиж цэнгэж, залуу насны эрч хүчээ мэдэрч яваа түүнээр бахархах гэхээс илүүтэй бага зэрэг өөрийгөө хянаж амьдрах хэрэгтэй талаар цахим ертөнцөөр дүүрэн хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүд байдаг аж.

Шоучин Кайли

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()