Хамгийн их хүлээлт үүсгээд буй 2017 онд нээлтээ хийх кинонууд

Бид заримдаа амьдралаас ойлгоогүй зүйлийнхээ учир шалтгааныг уран сайхны киноноос мэдэж авах үе байдаг билээ. Түүгээр барахгүй кино үзсэнээр урьд өмнө нь төсөөлж ч байгаагүй гайхалтай кайфыг мэдрэх нь ч бий. Тэгвэл бидэнд энэ их баяр баяслыг мэдрүүлэхээр олон бүтээлүүд ирэх жил нээлтээ хийж, кино сонирхогчдыг уйдах завгүй байлгах нь ээ. Ингээд хамтдаа хүмүүсийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа 2017 онд нээлтээ хийх кинонуудтай танилцъя.

Хамгийн их хүлээлт үүсгээд буй 2017 онд нээлтээ хийх кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "The Dark Tower"

Найруулагч: Николай Арчел (Nikolaj Arcel)

Гол дүрд: Айдрис Элба (Idris Elba), Мэттью МакКонауги (Matthew McConaughey)

Нийт өртөг: 60 сая доллар

Нээлт: 2017.07.28

Үйл явдал: Нэрт зохиолч Стивен Кинг (Stephen King)-ийн "The Dark Towel" зохиолоос сэдэвлэн бүтээж буй уг кинонд нэгэн учир битүүлэг цамхагийн тухай гарах бөгөөд үзэгчид шилдэг бүтээл болно хэмээн нээлтээ хийх өдрийг нь хоног тоолон хүлээж суугаа гэнэ.

"The Dark Tower"

2 "xXx: Return of Xander Cage"

Найруулагч: Д. Ж. Карусо (D. J. Caruso)

Гол дүрд: Вин Дизель (Vin Diesel), Донни Ен (Donnie Yen), Самуэл Л. Жэйксон (Samuel L. Jackson) 

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.01.20

Үйл явдал: Жүжигчин Вин Дизелийн тоглосон кинонууд шүүмжлэгчид болон үзэгчдээс хэзээд өндөр үнэлгээ авдаг билээ. Гайхалтай тулаан болон машины хурд хүчний гайхамшгийг та уг киноноос үзэх боломжтой ажээ.

"xXx: Return of Xander Cage"

3 "Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales"

Найруулагч: Иохим Рөннинг (Joachim Ronning)

Гол дүрд: Жонни Депп (Johnny Depp), Хавьер Бардем (Xavier Bardem), Орландо Блүүм (Orlando Bloom)

Нийт өртөг: 320 сая доллар

Нээлт: 2017.05.26

Үйл явдал: Кино сонирхогчдын үзэх дуртай ахмад Жэк Спарров (Jack Sparrow) цоо шинэ адал явдалтай нүүр тулгарах бөгөөд энэхүү киног үзсэнээр хүн бүр өндөр сэтгэгдэлтэй үлдэх болно гэдгийг кино багийнхны зүгээс амлаж байгаа юм.

"Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales"

4 "Tulip Fever"

Найруулагч: Жастин Чэдвик (Justin Chadwick)

Гол дүрд: Элиши Викандер (Alicia Vikander), Дэйн ДеХаан (Dane DeHaan), Кристоф Уолц (Christoph Waltz)

Нийт өртөг: 25 сая доллар

Нээлт: 2017.02.24

Үйл явдал: Кинонд гоо үзэсгэлэнтэй залуухан бүсгүй хөгшин баян эртэй гэр бүл болж байгаа тухай гарах бөгөөд та уг киноноос жинхэнэ хайр сэтгэлийн мөн чанарыг ойлгож авах боломжтой юм байна.

"Tulip Fever"

5 "Submergence"

Найруулагч:  Уим Вендерс (Wim Wenders)

Гол дүрд: Элишиа Викандер (Alicia Vikander), Жэймс МакЭвой (James McEvoy), Алекс Хафнер (Alex Hafner)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: Одоогоор зарлаагүй байгаа

Үйл явдал: Хоёр биенээсээ асар хол байгаа хэдий ч, хамтдаа байхыг чин сэтгэлээсээ хүсэх мянга мянган хосуудад зориулсан уг кино хайртай хүнтэйгээ хамт байна гэдэг энэ хорвоо дээрх хамгийн их аз жаргал юм гэдэг утга санааг харуулахыг зорьжээ.

"Submergence"

6 "The Boss Baby"

Найруулагч:  Том МакГрэт (Tom McGrath)

Гол дүрд: Алек Бэлдвин (Alec Baldwin), Жимми Киммел (Jimmy Kimmel)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.03.31

Үйл явдал: Хүүхэлдэйн кинонд дурлагсдад дуулгах таатай мэдээ байгаа нь бяцхан босс хүүгийн тухай өгүүлэх хүүхэлдэйн кино ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийх нь ээ. Сониролтой, хөгжилтэй адал явдлаар дүүрэн уг хүүхэлдэйн киног гэр бүлийнхэнтэйгээ цуг заавал үзээрэй гэж зөвлөх байна.

"The Boss Baby"

7 "Power Rangers"

Найруулагч:  Дин Израйлит (Dean Israelite)

Гол дүрд: Дакр Монтгомери (Dacre Montgomery), Нэоми Скотт (Naomi Scott), Элизабет Бэнкс (Elizabeth Banks)

Нийт өртөг: 150 сая доллар

Нээлт: 2017.03.24

Үйл явдал: Хүүхэд байхын бидний хамгийн ихээр шимтэн үздэг байсан "Rangers" кино шинэ үеийн техник технологийн тусламжтайгаар дэлгэцнээ дахин шинээр амилахаар болсныг дуулгахад таатай байна. Бидний хайртай баатрууд дэлхий ертөнцийг аюулаас хэрхэн аврах бол?

"Power Rangers"

8 "Resident Evil: The Final Chapter"

Найруулагч:  Пол В. С. Андерсон (Paul W. S. Anderson)

Гол дүрд: Мила Иовович (Mila Jovovich), Эли Лартер (Ali Larter), Шон Робертс (Shawn Roberts)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.01.27

Үйл явдал: Хамгийн анх хүн төрөлхтөнд хүний махаар хооллодог үхдлүүд буюу бидний хэлж заншсанаар зомбитой киног алдаршуулсан "Resident Evil"-ийн сүүлийн анги үзэгчдийн хүртээл болох гэж байгаа бөгөөд хүн төрөлхтөн бүрэн устаж, үгүй болох уу, эсвэл үхдлүүдийг зогсоох ямар нэгэн аргыг Элис (Alice) олж чадах уу гэдгийг хамтдаа ирэх нэгдүгээр сард олж мэдэх боломжтой ажээ.

"Resident Evil: The Final Chapter"

9 "Alien: Covenant"

Найруулагч: Райдли Скотт (Ridley Scott)

Гол дүрд: Майкл Фассбандер (Michael Fassbander), Кетрин Уотерстон (Katherine Waterston), Дэнни МакБрайд (Danny McBride)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.05.19

Үйл явдал: Найруулагч Райдли Скотт "Харийнхан" цувралаа цааш үргэлжлүүлэн үзэгчдийн хүртээл болгохоор шийдсэн бөгөөд кино сонирхогчдыг байлдан дагуулах гайхалтай бүтээл болно хэмээн олон хүмүүс үзэж байгаа юм байна.

"Alien: Covenant"

10 "King Arthur: Legend of the Sword"

Найруулагч: Гай Ричи (Guy Ritchie)

Гол дүрд: Чарли Ханнем (Charlie Hunnam), Жюди Ло (Judy Law)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.03.24

Үйл явдал: Артурын аав түүнийг бага балчир байхад бусдын гарт амь насаа алдах бөгөөд тэр мөчөөс түүний агуу Артур хаан болох замнал нь эхлэх болно. Итгэлцэл, нөхөрлөл, хаан ширээний төлөөх тэмцэл, дайн тулааныг та уг түүхэн киноноос үзэж сонирхоорой.

"King Arthur: Legend of the Sword"

11 "Rings"

Найруулагч: Ф. Хавьер Гутьеррез (F. Javier Gutierrez)

Гол дүрд: Матилда Лутц (Matilda Lutz), Алекс Рой (Alex Roe), Бонни Морган (Bonnie Morgan)

Нийт өртөг: 33 сая доллар

Нээлт: 2017.02.03

Үйл явдал: Аймшгийн кинонд дурлагсдын заавал үзэх ёстой киногоор нэрлэгдээд байгаа уг бүтээлд нэгэн залуухан бүсгүйн найз залуу үзэж болохгүй бичлэгийг үзсэнээр хүн бүрийг айдаст автуулах үйл явдал өрнөх болно. Та энэхүү киног үзэхэд бэлэн үү?

"Rings"

12 "Car 3"

Найруулагч: Брайн Фий (Bryan Fee)

Гол дүрд: Оуэн Уилсон (Owen Wilson), Бонни Хант (Bonnie Hunt), Чийч Марин (Cheech Marin)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.06.16

Үйл явдал: Дан ганц хүүхэд багачууд гэлтгүй хүүхэлдэйн кино үзэх дуртай хүмүүсийн хувьд өндөр хүлээлт үүсгээд байгаа кино бол яахын аргагүй "Car 3" бөгөөд энэ удаа машинуудыг ямар адал явдал хүлээж байгаа бол?

"Car 3"

13 "John Wick 2"

Найруулагч: Чэд Стахельски (Chad Stahelski)

Гол дүрд: Кийну Рийвес (Keanu Reeves), Брижет Мойнэхан (Bridget Moynahan), Иан МакШэйн (Ian McShane)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.02.10

Үйл явдал: Холливуудын хамгийн даруухан алдартнуудын нэг Кийну Рийвесийн нэр алдрыг дахин цуурайтуулах болсон уг "Action", "Thriller" төрлийн кинонд онц сонирхолтой адал явдал олон гарах бөгөөд өмнөх анги шиг ээ үзэгчдийг хором ч уйдаахгүй гэнэ.

"John Wick 2"

14 "Kingsman: The Golden Circle"

Найруулагч: Мэттью Вон (Matthew Vaughn)

Гол дүрд: Тэрон Эгертон (Taron Egerton), Жулиань Мур (Julianne Moore), Холли Берри (Halle Berry)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.10.16

Үйл явдал: Өмнөх анги нь үзэгчдийн хүртээл болсон даруйдаа тэсрэлт хийж чадсан учраас кино багийнхан хоёрдугаар ангийг хийхээр төлөвлөжээ. Тэгвэл "Kingsman"-үүд биднийг ирэх жилийн 10 дугаар сард адал явдлаар аялуулах юм байна.

"Kingsman: The Golden Circle"

15 "Annabelle 2"

Найруулагч: Дэвид Ф. Сандберг (David F. Sandberg) 

Гол дүрд: Стефани Сигман (Stephanie Sigman), Талита Бэйтмэн (Talitha Bateman), Лулу Уилсон (Lulu Wilson)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.05.19

Үйл явдал: Муу ёрын буг чөтгөр шүгэлсэн хүүхэлдэй энэ удаа хэнийг, ямар гэр бүлийг айдаст автуулахыг ирэх оны тавдугаар сард мэдэж аваарай.

"Annabelle 2"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()