Гэтэл одоо дуу бичлэгийн студи дуучны хамаг ажлыг хийж байгаа бөгөөд студийн өрөөнд гайхалтай дуулдаг хэрнээ тайзан дээр дуулж чаддаггүй дуучидтай эринд бид амьдарч байгаа юм. Ингээд та бүхэндээ гадны нэгэн сайтад тавигдаж, олныг шуугиулсан ам барьж дуулдаг дуучдын тухай нийтлэлийг нэмэлт хачиргүй орчуулан хүргэж байна.
1
Селена Гомез (Selena Gomez)
Дур булаам, өхөөрдөм төрхтэй дуучин Селена Гомезийг танихгүй хүн гэж ховор. Гэхдээ хичнээн амжилттай байх нь хамаагүй тэр дуучин лав биш юм. Амьдаар дуулсан тоглолтыг нь үзээгүй нэгэнд сайн дуучин шиг санагдаж болох л юм. Дуунууд нь ч өөлөх юмгүй гайхалтай. Гэхдээ үүний гол нууц нь сайн ая зохиогч, чадварлаг продюсерууд түүний хоолойд тохирсон дуу бичиж өгдөгт оршиж байгаа юм. Харин амьдаар дуулах бол өөр асуудал. Тэр тайзан дээр гарахаас айдаг юм уу эсвэл угийн солгой хоолойтой юм уу, ямар ч байсан амьдаар дуулж чаддаггүй аж. Шагнал гардуулах ёслолын үеэр дуулахыг нь харсан үнэнч шүтэн бишрэгч нь хүртэл толгойгоо барин гасалсан гэнэ.
2
Бритни Спийрс (Britney Spears)
Попын гүнж гэгддэг үзэсгэлэнт Бритни дуулах чадвараараа энэ их алдрыг хүртээгүй гэхэд буруудахгүй. Тэр ам барьдгаараа хэдийн олонд нэр нүүрээ алдсан хүн юм. 2013 онд Лас Вегаст болсон тоглолтын үеэр Бритни Спийрс ам барьсан ба түүний менежер Адам Лебер (Adam Leber) “Бүтэн 90 минутын турш тасралтгүй бүжиглэж, дуулна гэж юу байсан юм” хэмээн дуучнаа өмөөрчээ. Тэрнийг хоолой муутай болохоор амьдаар дуулдаггүй гэсэн ярианд шүтэн бишрэгчид нь итгэдэггүй бөгөөд энэ нь ч учиртай. "Youtube" дээрхи Бритнигийн өсвөр насандаа дуулсан дууны бичлэг дээр түүний хоолой үнэхээр гайхалтай байгааг харж болох юм. Харин зарим хүмүүс түүнийг хоолойгоо гэмтээсэн учраас амьдаар дуулж чаддаггүй гэж дүгнэдэг билээ.
3
Кейша Коул (Keyshia Cole)
Кейша Коул урьдынх шигээ алдартай байхаа больсон нь маргаангүй үнэн. Арав гаруй жилийн өмнө тэрээр “Love”, “I should Have cheated” зэрэг дуугаараа R&B ертөнцийг доргиож байсан юм. 2005-2009 оны хооронд Беойнсэ, Коул хоёроос өөр R&B эмэгтэй дуучин байгаагүй гэж хэлэхэд хилсдэхгүй биз. Одоо бол тэр урьдынх шигээ байхаа больж хувийн амьдралдаа анхаардаг болсон бөгөөд тайзнаас буух болсон шалтгааныг нь хүмүүс амьдаар дуулж чаддаггүйтэй нь холбон тайлбарладаг ажээ.
4
Кэти Пэрри (Katy Perry)
Кэти Пэрри маш алдартай болохоор хүмүүс түүнийг гайхалтай дуучин гэж бодох нь аргагүй. Дуунууд нь алдартай, чих баясгам билээ. Харин хоолой нь тийм ч гойд биш. Селена Гомезын нэгэн адилаар гайхалтай ая зохиогч, сайн продакшны дэмжлэгтэйгээр түүний хоолой ид шидтэй болдог ажээ. 2014 оны “NRJ” шагнал гардуулах ёслол дээр “Roar” нэртэй дуугаа дуулсан нь зөөлрүүлж хэлэхэд “аймшигтай” байсан юм. Тэр фонаграмдаа тааруулах амаа хөдөлгөх ёстой байсан ч, тэгж ч чадаагүй ажээ. Харин дараа нь тэр дуугаа амьдаар дуулсан боловч тийм ч сайн болоогүй юм.
5
Лана ДелРэй (Lana Del Rey)
Лана ДелРей нь бодит амьдралаасаа сэдэвлэсэн гайхалтай дуунуудаараа алдаршсан билээ. Гэвч хоолойгоороо алдаршиж чадаагүй юм. Түүний амьдаар дуулахыг сонссон олон хүн хичнээн тааруу дуучин болохыг нь мэдэх биз. Лана өөрөө ч дутагдлаа мэддэг бөгөөд нэг бус удаа энэ тухайгаа дурдаж байсан юм. Нэг удаа ярилцлагынхаа үеэр тэрээр: “Миний дууг сонсдог хүмүүс одоо намайг дуулахаасаа илүү дуу сайн бичдэг, студийн дуучин гэдгийг маань мэддэг болсон. Та бүхэн миний шоун дээр ирээд дуртай дуугаа сонсож болох юм. Гэхдээ тийм ч ихийг хүлээгээд дэмий биз дээ” хэмээн ярьжээ.
6
Жэйсон Деруло (Jason Derulo)
Жейсон Дерулогийн хэд хэдэн дуу хит болж бут цохьсон ч, түүнийг дуулж чаддаггүй гэсэн баримтыг өөрчилж хүчрэхгүй юм. Бритни Спийрс, Кейша Коул нартай адил тэр төрөлхийн дуулах авьяастай боловч хөгжимтэй дуулж чаддаггүй, багтарч, өнгөө алддаг ажээ. Зарим хүмүүс түүний амьдаар дуулж чаддаггүйг нь дуулахтайгаа зэрэгцэн бүжиглэдэгтэй нь холбон тайлбарладаг ч бүжиглээгүй үедээ ч олигтой дуулж чаддаггүйг нь олон хүмүүс мэддэг юм.
7
Кэсси (Cassie)
Кэсси дуулж чаддаггүй. Бүр яаж дуучны гэрээнд гарын үсэг зурж чадсан юм бол гэмээр дуулж чаддаггүй аж. Зарим хүмүүс түүнийг халуухан болохоороо л нэр алдарт хүрч чадсан гэж хүртэл ярьдаг. Түүний хамгийн алдартай “Me and You” гэдэг дуу нь гайхалтай хэдий ч, ерөнхийдөө тэр дуулах биш ярьсаар байгаад л таардаг шүү дээ. 2005 онд шинэхэн дуучин байхдаа эхний нотноос авахуулаад л амьсгаадаж, өнгөө алдаж байсан билээ.
8
Алиша Кейс (Alicia Keys)
Хүчирхэг хоолой, өөртөө итгэлтэй байдал бол Алиша Кейсийг тодорхойлох хүчин зүйл билээ. Түүний олон сайхан дууг өнөөдөр бид сонсож, гоё сайхныг нь бишэрсээр сууна. Харин нэрт дуучин бүсгүй зарим тохиолдолд сайхан хоолойгоо гамнаж, ам барьдаг бөгөөд үүнд нь мөнгөө төлж үзсэн үзэгчид бага зэрэг сэтгэл гундуу байдаг аж.
9
Ашли Симпсон (Ashlee Simpson)
Ашли Симпсон эгч Жессика Симпсонтойгоо (Jessica Simpson) адилаар эвлэгхэн хоолойтой боловч хүчирхэг хоолойтой биш юм. Түүний дуучны карьер эхэлж ч амжаагүй байхдаа төгссөн нь харамсалтай. Тэрээр “Pieces of Me” нэртэй хит дуугаараа дуучны гараагаа тун дажгүй эхэлж байсан ч, 2004 онд болсон тоглолтын үеэр хамаг хүч хөдөлмөрөө үрэн таран хийж орхисон юм. Ашли тэр тоглолтон дээр хоёр дуу дуулах ёстой байсан бөгөөд эхнийхээ “Piece of Me”-г дуулсны дараа дараагийнхаа дууг дуулахаар зэхэж байтал тайзны арын ажилтан “Piece of Me”-г дахин тавьж орхисноор түүний ам барьж байсан нь тодорхой болжээ. Ашли ийм зүйл болно гэж огт санаагүй байсан тул тоглолтоо аврахын оронд ковбой бүжиг хийж эхэлсэн байна.
10
Тэйлор Свифт (Taylor Swift)
Тэйлор Свифтийг үеийнхэн дотроосоо хамгийн алдартай поп од гээд хэлчихэд буруудахгүй биз ээ. Тэр дур булаам, царайлаг, гайхалтай олон уран бүтээлтэй юм. Дуучин бүсгүй ихэнх дууныхаа үгийг өөрөө бичсэн болохоор алдартай болсон ч, бурхан түүнд хоолой заяагаагүй нь харамсалтай. Каунтри урсгалаас поп руу хальтарч орсноосоо хойш тэр бүр ч дордсон юм. Тэйлор Свифтийн амьдаар дуулахыг харах үнэхээр гутармаар аж. Ядаж жагсаалтанд орсон бусад дуучид шиг бүжиглэдэг ч үгүй болохоор дуулж чаддаггүйг нь зөвтгөх шалтгаан олоход бүр хэцүү болж байгаа юм.
11
Жастин Бибер (Justin Bieber)
Олон хит дуу болон гял цал үзүүлбэрт нь хууртах хэрэггүй. Жастин Бибер тийм ч гайхалтай дуучин биш аж. Гэхдээ хамгийн харамсалтай нь тэр дандаа ийм байгаагүй бөгөөд "youtube" дээрхи дөнгөж гарч ирж байх үеийн бичлэгүүд дээрээ тун сайн дуулж байгаа харагддаг ч, түүнээс хойш юу тохиолдож орхисныг нь хүмүүс мэддэггүй ажээ. Түүний амьд тоглолтуудад онцгой юм юу ч байхгүй. Заримдаа өнгөндөө хүртэл дуулж чадна, заримдаа чадахгүй. Заримдаа сэтгэл хөдлөлтэй дуулна, заримдаа үгүй. Тэр дуулж чаддаггүйдээ биш ердөө л дуугаа тоохоо больчихсон байх гэсэн таамаг хүмүүсийн дунд явдаг ба Жастин Бибер үнэхээр дуулах дургүй болчихсон ч юм билүү хэн мэдэх вэ.
12
Хилари Дафф (Hilary Duff)
Хилари Дафф бол Дисней (Disney) сувгийн жүжигчнээс дуучин болсон анхны хүн юм. Тэр “Lizzie McGurie” нэртэй цувралд тоглож байхдаа “Why Not”, “So Yesterday” зэрэг хит дуунуудыг нь багтаасан “Metamorphosis” нэртэй цомгоо гаргажээ. Харамсалтай нь түүнд дуулах авьяас байсангүй. Тэр өнгөө олдог ч гэлээ өөр даанч магтчихмаар юм байхгүй, дэндүү шингэн хоолойтой дуучин юм.
13
"The Pussycat Dolls" хамтлаг
Нэгэн үе охид залуусын шүтээн болж, шилдэг уран бүтээл гаргаж байсан "The Pussycat Dolls" хамтлаг нь халуухан бүжгийг, цоглог хөгжимтэй хослуулан үзэгчидээ бишрүүлдэг билээ. Гэвч тэд байгуулагдсан цагаасаа хойш амьдаар дуулсан нь маш цөөхөн аж. Энэ тухайгаа тус хамтлагийн дуучин Николь Шерзингер (Nicole Scherzinger) нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдаж байсан нь багагүй шуугиан дэгдээгээд амжсан билээ.
14
Майли Сайрус (Miley Cyrus)
Бага байхаасаа од болон гялалзаж, олны танил болж эхэлсэн бяцхан охин өнөөдөр дэлхий нийтийн анхаарлыг татсан хүчирхэг дуучин болж хувирчээ. Тэрээр гайхалтай хоолой, өвөрмөц гэмээр дүр төрхөөрөө алдартай бөгөөд хэд хэдэн удаа ам барьж байгаад баригдаж, олны хэл аманд өртөж байсан удаатай. Өнөөдөр хүмүүс түүний хүчтэй хоолой гэхээс илүүтэй хөх, өгзгөөр нь таньдаг болж байгаа нь харамсалтай.
15
Крис Браун (Chris Brown)
Уянгалаг хоолой, уран гоёмсог бүжгээрээ олныг алмайруулдаг гайхалтай дуучин Крис Брауныг ам барьдаг гэдгийг та мэдэх үү? Мэдээж бүжиглэж байхдаа төгс дуулна гэдэг хэцүү. Тиймдээ ч дуучин залуу ам барьж, бүжгэндээ түлхүү анхаарлаа хандуулж, үзэгчидээ бухимдуулдаг билээ.