Зэв, толбыг хялбархан арилгах аргууд

2016-11-28, 14:21
39,489

Цэвэрлэгээний болон гэр ахуйн олон бодисууд тус болохоосоо ус болох нь их байдаг билээ. Цэвэрлэгч химийн бодисуудаас бүрэн татгалзах аргагүй ч, хорт бодисын хэрэглээгээ багасгах арга бас байдаг аж. Үүний тулд танд ямар нэг онцгой бүтээгдэхүүн хэрэггүй. Хөргөгчинд бэлэн байдаг гарын дорхи зүйлүүдээрээ асуудлаа шийдэж болох ба танд үргэлж  цэмцгэр гал тогоотой байх хялбар аргуудыг хүргэж байна. 

Зэв, толбыг хялбархан арилгах аргууд

1 Плитка

Шаардлагатай зүйлс:

  • Даавуун алчуур
  • Хуучин шүдний сойз
  • Аммиак

Заавар: Даавуун алчууран дээрээ аммиакаа дусаагаад тосон толбыг үрээрэй. Гүн тогтсон толбыг арилгахын тулд шүдний сойз, эсвэл спонж ашиглаж болох юм. Арьсаа хамгаалахын тулд бээлий өмсөхөө мартуузай

Плитка

2 Шүүлтүүр

Шаардлагатай зүйлс:

  • Тал аяга хужир
  • Тал аяга аммиак

Заавар: Том саванд ус буцалгаж, цайны халбагаар бага багаар хужраа хийж хутгаад шүүлтүүрээ буцалсан ус руугаа хийнэ.  Бохир нь тэр дороо хууларч эхлэх болно. Дараа нь галаа унтрааж хэсэг байлгаарай. Хэрэв шүүлтүүр хэтэрхий бохир бол усаа солиод дээрхи үйл явцыг дахин давтана. Үүний дараа ч шүүлтүүр цэвэрхэн болохгүй бол 3,5 л халуун усанд тал аяга аммиак хийж байгаад оролдоод үзээрэй. Аммиакын хурц үнэрээс сэргийлэхийн тулд цонхоо нээж, маск зүүх нь чухал шүү.

Шүүлтүүр

3 Угаалгын өрөө

Шаардлагатай зүйлс:

  •  ¼ аяга устөрөгчийн исэл
  • 1 цайны халбага шингэн саван
  • Тал аяга ус

Заавар: Хөнгөн цэвэрлэгээ хийхийн тулд дээрхи бүгдийг хольж, алчуурт шингээн  арчаад усаар угаана. Хэрэв хэтэрхий бохирдсон бол жаахан норгож байгаад арчсаныхаа дараа 10 минут байлгаарай. Энэ хугацаанд хир нь арилж цэвэрлэхэд хялбар болох юм. Энэ үйлдлээ дахин нэг удаа давтаад өнгөн хэсгийг нь усаар зайлаарай. Угаалгын өрөөгөө удаан хугацааны турш цэвэр цэмцгэр байлгамаар байвал ус, цагаан цуу хоёрыг ижил хэмжээтэйгээр хольж, долоо хоногт 2 удаа шүршиж цэвэрлээрэй. 

Угаалгын өрөө

4 Матрасс

Шаардлагатай зүйлс:

  • 235 г устөрөгчийн исэл
  • 3 цайны халбага хужир
  • Нэг дусал шингэн саван

Заавар: Үр дүнтэй байлгах үүднээс матрассаа цэвэрлэхийн өмнөхөн хужир болон устөрөгчийн ислийг шүршигчинд хольж найруулах ба хужир нь уусмагц шингэн савангаа дусаагаарай. Шүршигчээ сайтар сэгсэрч хольсны дараа толбон дээрээ цацаад 5-10 минут байлгана. Хурдан хатаамаар байвал сэнсээр үлээлгэж болох юм. Дараа нь хужрын үлдэгдлийг тоос сорогчоор соруулаарай. 

Матрасс

5 Шарах шүүгээ

Шаардлагатай зүйлс:

  • Устөрөгчийн исэл.

Заавар: Устөрөгчийн ислээ аяганд хийж унтраатай шарах шүүгээнд хонуулна. Маргааш өглөө нь гал тогооныхоо өрөөнд салхи оруулсныхаа дараа шарах шүүгээгээ угаагаарай. Маш хялбархан цэвэрлэгдэх болно. Аммиак хурц үнэртэй тул цонхоо онгойлгож, бээлий өмсөж байгаад угаагаарай. 

Шарах шүүгээ

6 Данх

Шаардлагатай зүйлс: 

  • Цагаан цуу

Заавар: Данхны өнгөрийг арилгахын тулд данхныхаа талд нь хүртэл эсвэл 1/3-т нь ус болон цагаан цууг ижил харьцаатайгаар хийж, цоргыг нь бөглөж байгаад өнгөрийг нь арилтал буцалгана. Дараа нь данхаа сайтар угаагаарай.

Данх

7 Хоолны сав

Шаардлагатай зүйлс: 

  • Хуурай гич
  • Хужир

Заавар: Хоолны саваа цэвэрлэх хамгийн шилдэг арга бол хуурай гич болон хужраа 3:1 харьцаатай холиод бохир саваа үрэх юм. Хэрэглэхэд амархан байгаа биз?

Хоолны сав

8 Суултуур

Шаардлагатай зүйлс: 

  • Цагаан цуу

Заавар: Суултуураа хольцгүй цагаан цуугаар арчиж цэвэрлээрэй. Энэ нь бас ариутгалын шилдэг арга юм шүү. 

Суултуур

9 Буйдан

Шаардлагатай зүйлс: 

  • Спонж
  • Нэг лонх изопропилтой архи.
  • Хужир

Заавар: Изопропилтой архиа спонжид шингээн толбоо үрнэ. Сойз ашигласан ч болох юм. Хэрэв эвгүй үнэртэй бол хужир нэмбэл үнэр нь арилна.

Буйдан

10 Хөргөгч

Шаардлагатай зүйлс:

  • Хужир

Заавар: 1 л усанд 2 цайны халбага хужир хийж уустал нь хутгаад хөргөгчнийхөө дотор талыг угаагаарай. Дараа нь зөөлөн алчуураар арчина. 

Харин таагүй үнэрийг арилгахын тулд танд доорхи зүйлс байхад л хангалттай. 

  • Хар талх
  • Хужир
  • Зүсэм нимбэг
  • Шингээдэг нүүрс

Хөргөгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()