Гоёл чимэглэлээ хувцсандаа хэрхэн тохируулж зүүх вэ?

Хувцас загварын сэтгүүлүүд бидэнд хамгийн сүүлийн үеийн загварын чиг хандлага, хувцас аксессороо хэрхэн тохируулах талаар шилдэг санаа өгөхөөр өрсөлддөг билээ. Харин бид эдгээр нийтлэлүүдийг сайтар судалсны эцэст хуучны дүрмүүдийг өөрчилсөн хамгийн сүүлийн үеийн нууцуудыг танд нэгтгэн хүргэж байна.

Гоёл чимэглэлээ хувцсандаа хэрхэн тохируулж зүүх вэ?

1 Цүнх гутал ижилхэн өнгөтэй байх ёстой гэдэг дүрмийг март

Цүнхээ заавал гуталтайгаа хослуулах шаардлагагүй юм. Гутал чинь тод өнгөтэй бол харин ч бүр бүдэг өнгөтэй цүнх барих нь дээр байж мэднэ.

Цүнх гутал ижилхэн өнгөтэй байх ёстой гэдэг дүрмийг март

2 Тод өнгөтэй хувцас эсвэл том аксессорын аль нэгийг сонгоорой

Бид ямар харагдахыг хүсч байгаагаа эхлээд төлөвлөх хэрэгтэй бөгөөд дараа нь хувцсаа үүндээ тохируулах хэрэгтэй юм.  Хувцас, нүүр будалт, аксессорынхаа аль нэгийг хараа булаам байлгах хэрэгтэй ба гурвууланг нь анхаарал татахуйц байлгаад хэрэггүй.  Захтай цамцан дээр хөвсгөр ороолт, том алмаазан ээмэг зүүчихвэл зохимжгүй харагдана шүү дээ.

Тод өнгөтэй хувцас эсвэл том аксессорын аль нэгийг сонгоорой

3 Том гоёл 3-4-өөс илүү зүүх хэрэггүй

Том аксессорыг хослуулан зүүх боломжтой ч, 3 юм уу 4-өөс хэтрэх ёсгүй. Бас өнгө, загвар, материалаараа нэг нэгэнтэйгээ зохицож байх хэрэгтэй нь хэлүүлтгүй биз.

Том гоёл 3-4-өөс илүү зүүх хэрэггүй

4 Үдшийн даашинз өмссөн бол цаг зүүх хэрэггүй

Бугуйн цаг чөлөөт, спорт, албан ёсны хувцсан дэр сайхан зохьдог ч, үдшийн даашинзан дээр яагаад ч зохьдоггүйг санаж яваарай.

Үдшийн даашинз өмссөн бол цаг зүүх хэрэггүй

5 Жижигхэн хос гоёлуудыг зүүгээрэй

Зарим хүмүүс хүзүүний зүүлт, ээмэг бөгж, бугуйвчны хослол зүүх нь зохимжгүй харагддаг гэж маргадаг. Гэхдээ хослолын хэмжээнээс хамаарч энэ нь үнэн эсвэл худал байх магадлалтай юм. Хослол жижиг бол хамтад нь зүүх нь тансаг харагдана.

Жижигхэн хос гоёлуудыг зүүгээрэй

6 Үндэсний хэв маягтай аксессорыг завсрын өнгөтэй хувцсан дээр зүүгээрэй

Олон янзын утас, хэлхээтэй акссесор зүүх гэж байгаа бол олон төрлийн өнгийг нь завсрын өнгөтэй хувцсаар зөөллөөрэй.

Үндэсний хэв маягтай аксессорыг завсрын өнгөтэй хувцсан дээр зүүгээрэй

7 Бээлий өмссөн хувцасны аль нэгэнтэй нь адил өнгөтэй байх ёстой

Бээлийнийхээ өнгийг сонгох хамгийн хурдан арга бол гутал, бүс, эсвэл уруулын будагныхаа өнгийг харах юм. Бээлий чинь багаар бодоход нэг хувцастай чинь адил өнгөтэй байх нь алтан дүрэм юм шүү.

Бээлий өмссөн хувцасны аль нэгэнтэй нь адил өнгөтэй байх ёстой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()