Цанын улирал маргааш эхэлнэ

2016-11-24, 12:02
8,138

Өвлийн  сайхныг мэдрүүлэгч Скай Резорт Цанын бааз маргааш буюу 2016 оны 11-р сарын 25-ны  Баасан гаригт 8 дахь цанын улирлаа нээх гэж байна. Нийслэлчүүддээ зориулан 2016/11/24-12/02 хүртэл 30%-ийн Нээлтийн хямдрал зарлаж буй.

Цанын улирал маргааш эхэлнэ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Түүнчлэн Скай Резорт баазад өвлийн турш дараахь сонирхолтой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. 

All in Package /Лхагва гариг бүр/

Лхагва гариг бүр энэ багцын үйлчилгээ нээлттэй бөгөөд та Скай Резорт цанын баазад бүхэл өдөржин цана, чарга, боардоор гулгаж, цанын хувцас, хэрэгслээр хангуулан, сургалтад сууж, хооллох зэргээр бүх үйлчилгээг багцлан авах боломжтой. 
 

Оюутны өдөр /Пүрэв гариг бүр/

Уламжлал болсон энэхүү хөтөлбөрийг Оюутнууд андахгүй. Пүрэв гариг бүр оюутан залуустаа Цана+Лифт 20,000, Боард+Лифт+Хамгаалалтын малгай 25,000 төгрөгөөр үйлчилдэг.

Цанын Сургалтын курс

Скай Резортод Уулын цана, Сноубоард, Гүйлтийн цанын мэргэжлийн сургагч багш нарын баг цанын сургалт зохион байгуулдаг бөгөөд энэ улиралд 1 сарын турш хамрагдах боломжтой цанын курс бүртгэлээ эхлүүлсэн байна.

Ski Prepaid Pass

Цаначид, Боардчиддоо зориулан гулгах давтамждаа тохируулан авах боломжтой 10, 15, 20 удаагийн гулгах эрх бүхий “Ski Prepaid Pass” шинээр гарлаа.

I Love Ski

5 удаа гулгаад 1 удаа үнэ төлбөргүй гулгах эрхээр шагнуулаарай.

Хэрхэн очих вэ

Скай Резорт цанын бааз нь Богд-Хан уулын Хүрхрээгийн аманд байрлах ба та өөрийн унаагаар болон манай хуваарьт автобусаар үйлчлүүлэх боломжтой.

Лхагваас Ням гаригуудад ажиллана. Ажиллах болон автобусны цагийн хуваарийг үзнэ үү.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.