Бид хувцаслахдаа ямар алдаа гаргадаг вэ?

Хувцас бурхан бие чөтгөр гэгчээр зөв сайхан хувцаслаж чадвал өө сэвээ далдаж, үзэсгэлэнт төгс төрхийг бүтээх боломжтой байдаг. Харин зарим тохиолдолд бид өөрт тохирохгүй хувцсыг сонгож, буруу хувцаслах нь бий. Иймд нийт бүсгүйчүүддээ зориулан хувцаслахдаа гаргадаг нийтлэг алдаануудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Хэрэв та ч мөн ингэж хувцасладаг бол эртхэн засахыг зөвлөе.  

Бид хувцаслахдаа ямар алдаа гаргадаг вэ?

1 Цаг агаарт тохиромжгүй хувцаслах

Дулаахан өдөр хэт зузаан хувцаслах, хүйтэн өдөр хэт нимгэн хувцаслах гэхчлэн цаг агаарт үл тохирох хувцас өмсөх нь таныг мэдрэмжгүй атлаа бусдын нүдэнд таагүй харагдуулдаг. Асуудал үүгээр дуусахгүй бөгөөд таны биед ч мөн тухгүй байх нь гарцаагүй билээ. Иймд та өдөр тутамдаа зайлшгүй цаг агаар харж, хувцсаа зөв тохируулан өмсөх хэрэгтэй. 

Цаг агаарт тохиромжгүй хувцаслах

2 Гадуур гарахдаа буруу хувцас сонгох

Хэрэв та гадуур явах их ажилтай бол өндөр өсгийтэй гутлаас татгалзах хэрэгтэй. Харин үүний оронд хөлд эвтэйхэн кет пүүзийг яагаад сонгож болохгүй гэж? Хаашаа, юунд явах гэж байгаагаас хамаарч, өмсөх гутал хувцсаа үргэлж сайтар бодсоны эцэст сонгож байгаарай. 

Гадуур гарахдаа буруу хувцас сонгох

3 Багадсан хувцас өмсөх

Өөрт таараагүй багадсан хувцсыг чихэж өмсөх шиг утгагүй атлаа инээдтэй зүйл гэж үгүй. Үнэхээр өмсөхийг хүссэн, дэгжин хувцас байсан ч танд төгс таараагүй бол хэзээ ч бүү өмсөөрэй. Энэ нь таныг маш тухгүй харагдуулах төдийгүй бусдын тохуу болгохыг ч үгүйсгэхгүй. Тиймээс зүгээр л өөртөө таарсан хувцсыг сонгож өмсөхийг зөвлөе. 

Багадсан хувцас өмсөх

4 Сүүлийн мөчид өмсөх хувцсаа сонгодог

Эмэгтэй хүн бүр гарахаар бэлтгэхдээ юу өмсөх тухай бодож хамаг цагаа алддаг. Харин бодож бодож эцэст нь юу таарснаа өмсөөд гарч оддог нь хамгийн том алдаа билээ. Үүний оронд та унтахаасаа өмнө маргааш өмсөх хувцсаа бодож төлөвлөх нь цаг завыг тань хэмнээд зогсохгүй, төгс сайхан хувцаслахад туслах юм. 

Сүүлийн мөчид өмсөх хувцсаа сонгодог

5 Нэвсгэр хувцас өмсөх

Хэтэрхий нэвсгэр, сул том хувцас өмсөх нь таныг улам бүр тарган, эв хавгүй биетэй харагдуулах болно. Тиймээс сул хувцас сонгохдоо ч аль болохоор биеийн өөг дарах, галбир тодотгох дэгжин байдлыг нь анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна унжсан гэдэстэй атлаа богино цамц өмсөх гэхчлэн өөрийн галбирт тохирохгүй хувцсыг өмсөхөөс зайлсхийгээрэй. Харин оронд нь өөрт таарсан, таныг төгс харагдуулах хувцсыг өмсөх нь хамгийн зөв сонголт юм. 

Нэвсгэр хувцас өмсөх

6 Чимэглэл зүүхгүй байх

Хэрэв та цулгуй өнгө, загвартай хувцас өмссөн бол заавал бага зэргийн чимэглэл зүүж байгаарай. Жишээлбэл гарын зүүлт, бугуйн цаг, ороолт гэхчлэн хувцсандаа тохируулан зүүж, өөрийгөө улам бүр тодотгох ёстой билээ. Энэ нь таныг дэгжин, дур булаам харагдуулах төдийгүй загварын мэдрэмжийг тань илтгэнэ. 

Чимэглэл зүүхгүй байх

7 Буруу материалтай хувцас сонгодог

Өмсөж буй хувцасны материал маш олон зүйлийг хэлж, таныг илтгэх илэрхийлэл болох нь ч бий. Биегүй, нурж унасан, силкэн материалтай хослолыг яагаад ч өмсөж болохгүйг анхаараарай. Энэ нь таныг загварын мэдрэмжгүй, онцгүй харагдуулна. Харин үүний оронд даавуун зузаан материалтай дэгжин хослол сонгоорой. 

Буруу материалтай хувцас сонгодог

8 Өнгөний зохицол

Та юу өмсөж байгаагаас үл хамаарч өнгөний зохицолыг голчлон үзэх хэрэгтэй. Тод өнгийн хувцсыг нэг дор өмсөж болохгүй бөгөөд цүнх гуталны өнгө эсвэл гутал, даашинзны өнгөтэй ижил байвал төгс харагддаг. Энэ мэтчилэн тод өнгийн цамц, гутлаар гоёсон бол аль болох даруу өнгийн өмд, юбка, цүнх зэргийг сонгох ёстой. Зөөлөн өнгөнүүд нь хоорондоо төгс зохицдог тул өмсөж байгаа хувцаснаас илүүтэй өнгөнд нь анхаарлаа хандуулж байгаарай. 

Өнгөний зохицол

9 Хэт их хээтэй хувцас өмсөх

Та хээтэй хувцас сонгохдоо маш болгоомжтой байх хэрэгтэй. Хэт эрээн хувцас нь таныг овортой атлаа мэдрэмжгүй харагдуулах сөрөг талтай юм. Хэрэв та судалтай, хээтэй хувцас авах гэж байгаа бол өөрийн өндөр нам, биеийн галбираас хамаарч сонголтой хийж болно. Жишээлбэл намхан, махлаг хүмүүс босоо судалтай, хэт өндөр туранхай хүмүүс шоотой, ташуу судалтай хувцсыг сонгож болно. Харин эрээн хээтэй хувцасны тухайд зөв хувцастайгаа тохируулвал дэгжин харагддаг билээ. 

Хэт их хээтэй хувцас өмсөх

10 Дотуур хувцсаа буруу сонгох

Бид ихэнхидээ дотуур хувцсыг маань хэн л харав гэж бодож, таарснаа л сонгодог. Гэвч энэ нь маш буруу юм шүү. Дотуур хувцас харагдахдаа биш гол нь биед тухтай байх ёстой төдийгүй хэт томдсон эсвэл багадсан хөхөвч зүүх нь хувцасны гаднаас мэдэгдэж, таныг тун ч эвгүй байдалд оруулна. 

Дотуур хувцсаа буруу сонгох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()