Өвлийн улиралд дурлах 10 шалтгаан

Цас бударсан өвлийн улирал нэгэнт айлчлан иржээ. Хүйтэн сэрүүнд даарч, хөрөлгүй дулаахан явах гэж та бүхэн минь хичээж байна уу? Хэдийгээр өвлийн улирлын хүйтэн сэрүүн нь хэцүү байдаг хэдий ч, цас хаялсан өвлийн улиралд дурлах хэд хэдэн шалтгаанууд байдаг ажээ. Тийм ч учраас дийлэнх хүмүүс өвлийн улиралд дуртай байдаг гэлтэй. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Өвлийн улиралд дурлах 10 шалтгаан

1 Будран орох цас

Будран орох цасанд дургүй хүн гэж байдаг гэж үү? Мэдээж үгүй. Шинэхэн орсон цасан дээр гутлын мөрөө гаргахыг хүн бүр л дотроо битүүхэн хүсч явдаг нь нууц биш юм. Энэ нь магадгүй хүн хэдий нас биенд хүрсэн хэдий ч, сэтгэл дотор нь хүүхдийн гэнэн томоогүй зан байсаар байдагтай холбоотой байж ч мэдэх юм. Орой үдэш будрах цаснаар хайрттайгаа хотын гудмаар алхах бүр ч гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг билээ. Ингээд бодохоор цагаан цасан ширхэгүүд өвлийн улирлыг хамгийн ихээр чимдэг гэлтэй.

Будран орох цас

2 Халуун кофе

Тохируулан хэрэглэвэл хүний эрүүл мэндэд ач тустай бүтээгдэхүүнүүдийн нэг бол яахын аргагүй кофе билээ. Эрч хүч авах, цовоо сэргэлэн болох зорилгоор бид ихэвчлэн кофе уудаг бөгөөд энэ нь ч үр дүнгээ өгдөг. Тэгвэл өвлийн улирал хүйтэн сэрүүн үед гэртээ дулаахан хөнжилдөө орж, халуун кофе уух бүр илүү сайхан байдаг гэнэ.

Халуун кофе

3 Гацуур мод

Шинэ жилийн гоёл чимэглэлийн хамгийн эрхэм чухал зүйл нь мэдээж хэрэг гацуур мод. Айл бүр гэртээ гацуур модоо засч, шинэ жилдээ бэлдэх нь хүн бүрийн сэтгэлийг догдлуулж, хотын өнгө үзэмжинд чимэг болдог билээ. Тэр тусмаа гацуур модоо чимэглэж, зассан төрөл бүрийн тоглоом, саануудыг хараад өөрийн эрхгүй хүмүүсийн нүүрэнд баярын мишээл тодрох ажээ.

Гацуур мод

4 Өвлийн спортууд

Мэдээж хэрэг өвөл нэгэнт айлчлан ирсэн учраас цаг үе, нөхцөл байдалдаа тулгуурлан өвлийн спортоор хичээллэх нь хамгийн тохиромжтой юм. Цана, чаргаар гулгаж, цэвэр агаарт гэр бүлээрээ гарах шиг сайхан мөч амьдралд тэр бүр тохиолдохгүй шүү дээ. Тиймээс цэвэр агаарт гарч, спортоор хичээллэж, эрч хүчийг мэдрээрэй.

Өвлийн спортууд

5 Шинэ хувцас

Тухайн улиралдаа тохируулан хувцаслах нь амьдралын бичигдээгүй хууль гэлтэй. Тэгвэл өвлийн улирал эхэлмэгц хүн бүр зузаан хувцсаа өмсөж, юу юунаас илүүтэй дулаахан байхыг эрхэмлэдэг. Малгай, ороолт, бээлий, куртка, гутал, бугын зурагтай ноосон цамц, гацуур модны зурагтай оймс гээд өвлийн улирал өмсдөг хувцаснуудаа үгүйлж л биздээ?

Шинэ хувцас

6 Дулаахан ор

Хайрттайгаа орон дотроо дулаахан хэвтэж, гоё кино үзэнгээ пицца захиалж идэх сайхан биш гэж үү? Энэ үед цонхны цаана будран орж буй цас харагдах бөгөөд эдгээр зүйлс нийлээд өвлийн улирлыг үнэхээр төгс болгодог.

Дулаахан ор

7 Шинэ жилийн тухай кинонууд

Өвлийн улирал айлчлан ирж, шинэ жилийн уур амьсгал ормогц хүн бүрийн толгойд шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлсэн кинонууд үзэх юмсан гэх бодол зурвасхийн орж ирдэг нь нууц биш юм. Тэгээд ч шинэ жилийн тухай кинонуудыг нэг биш нэлээн хэд үзсэн ч, уйддаггүй шүү дээ.

Шинэ жилийн тухай кинонууд

8 Илчлэг ихтэй хоолнууд

Хүмүүс өвлийн улирал даарч, хөрөхгүй байх үүднээс халуун шөлтэй хоол идэхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь ханиад томуу тусахаас давхар сэргийлдэг байна. Гурилтай шөл, ногоотой шөл, хуйцаа болон банштай цай гэх мэт хоолнуудыг идэх дуртай хүмүүсийн хувьд өвлийн улирал хурдан болоосой гэж хүсдэг шүү дээ. Энэ нь ч аргагүй бөгөөд учир нь эдгээр хоолнуудыг өвлийн улиралд идэхэд хамгийн тохиромжтой байдаг байна.

Илчлэг ихтэй хоолнууд

9 Хуучин оноо дүгнэх

Шинэ он гарах мөч ойртох үед хүн бүрийн хувьд хоёр зүйлийг зайлшгүй хийдэг билээ. Үүнд хуучин оноо дүгнэх, шинэ оныхоо төлөвлөгөөг гаргах багтана. Хуучин он нэгэнт улиран ард үлдэж байгаа гэж бодож, хэрхэвч зүгээр орхиж болохгүй бөгөөд улиран одож буй онд хийсэн алдаа, оноо, гаргасан амжилт, унаж, бүдэрсэн мөч, зорилгодоо хүрсэн эсэхээ сайтар дүгнэж, дараа жил дахин алдаа гаргахгүй байх тал дээрээ анхаарах хэрэгтэй. Ингэснээр ирэх жил илүү амжилттай байхад тань том тус хүргэх болно.

Хуучин оноо дүгнэх

10 Шинэ жил

Өвлийн улирлын хамгийн гайхалтай зүйл бол мэдээж хэрэг шинэ жилийн баяр билээ. Шинэ он гарах мөч ойртох тусам хүн бүрийн сэтгэл хөдөлж, баяр хөөрт автдаг. Хотын хаа сайгүй шинэ жилийн уур амьсгал орж, айл бүр гацуур модоо засч, баярын ширээндээ гэр бүлээрээ сууж, шинэ оноо цугтаа угтах мөч юутай ч зүйрлэшгүй аз жаргалаар бялхсан агшин байдаг гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ.

Шинэ жил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()