1
Бри Ларсон (Brie Larson)
Түүний хувьд 2015 онд "Room" кинонд тоглосон дүрээрээ "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг Оскарын кино наадмаас хүртсэн билээ.
2
Ким Базингер (Kim Basinger)
Нэгэн үе кино урлагийн салбар дахь хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг гэх тодотголыг хүртээд байсан тэрээр "L.A. Confidential" кинонд бүтээсэн дүрээрээ 1997 онд "Шилдэг эмэгтэй туслах дүр" шагналыг хүртэж байжээ.
3
Жэйн Фонда (Jane Fonda)
1927 оноос хойш ердөө 13 эмэгтэй жүжигчин Оскарыг хоёр удаа өөрийн болгосон байдаг бөгөөд тэдгээр бүсгүйчүүдийн нэг бол Жэйн Фонда юм. "Klute" болон "Coming Home" зэрэг кинонуудад бүтээсэн түүний дүрүүд жүжигчин бүсгүйд "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртээсэн байна.
4
Женнифер Лоуренс (Jennifer Lawrence)
Өдгөө 26 насыг зооглож буй залуу, халуухан Женнифер Лоуренс 2012 онд "Silver Linings Playbook" кинонд бүтээсэн дүрээрээ "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртэнэ гэж хэн ч таамаглаагүй байсан бөгөөд олон хүн гайхшралд орж байсан юм.
5
Сандра Баллок (Sandra Bullock)
2009 онд түүний тоглосон "The Blindside" гэх кино жүжигчин бүсгүйд анхных нь Оскарыг авчирчээ.
6
Анжелина Жоли (Angelina Jolie)
Холливуудын үзэсгэлэнт бүсгүй маань 1999 онд "Girl, Interrupted" гэх кинонд бүтээсэн дүрээрээ "Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн шагналыг хүртэж байжээ.
7
Кэтерин Зета-Жонес (Catherine Zeta-Jones)
Тэрээр 2002 онд "Chicago" гэх нэртэй кинонд туслах дүр бүтээсэн нь Оскарыг өөрийн болгох үндэс нь болж байсан юм.
8
Энни Хэтэуэй (Anne Hathaway)
Кино сонирхогчдыг байлдан дагуулсан "Les Misérables" киног мэдэхгүй, үзэж байгаагүй хүн гэж байхгүй биз ээ. Тэгвэл жүжигчин бүсгүй маань уг кинонд Селена Кайл (Selena Kyle)-ийн дүрийг бүтээсэн бөгөөд уг дүрээрээ Оскарын шагналыг хүртжээ.
9
Лупита Ньонг'о
Мексикт төрсөн хэдий ч, Кени улсад өсч, хүмүүжсэн түүний хувьд төдийлөн олны танил болж амжаагүй ч гэлээ, хэдийн Оскарын шагналыг өөрийн болгосон нэгэн юм. Тэрээр "12 Years a Slave" киногоороо уг нэр хүндтэй шагналын эзэн болж байжээ.
10
Мэрион Котилльярд (Marion Cotillard)
Жүжигчин Брэд Питт (Brad Pitt)-тэй нэг хэсэг нэр холбогдож, цахим ертөнцийг шуугиулаад амжсан түүний хувьд 2007 онд "La Vie en rose" кинонд бүтээсэн дүрээрээ "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэн байна.
11
Натали Портмэн (Natalie Portman)
Холливуудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг болох Натали Портмэн 2010 онд "Black Swan" киногоороо Оскарын шагнал хүртэж байв.
12
Элишиа Викандер (Alicia Vikander)
2015 онд жүжигчин бүсгүй олны таамгийг эвдэж, "The Danish Girl" гэх киногоороо Оскарын шагналыг хүртэж байсан мөч саяхан мэт санагдана.
13
Холли Бэрри (Halle Berry)
2001 онд "Monster's Ball" гэх кино түүнд хамгийн анхны Оскарыг нь авчрах юм гэж хэн санах билээ.
14
Чарльз Терон (Charlize Theron)
Халуухан жүжигчин бүсгүйн 2003 онд тоглосон "Monster" киноны дүр түүнд Оскарын шагналыг хүртэх боломжийг олгож байжээ.
15
Аудри Хепбөрн (Audrey Hepburn)
Одоогоос 70-аад жилийн өмнө анх кино урлагийн салбарт хөл тавьж байсан тэрээр 1953 онд энэхүү нэр хүндтэй шагналыг "Roman Holiday" киногоор өөрийн болгож байсан юмсанж.
Танд хэн нь илүү таалагддаг вэ?