1
Түүний ерөнхийлөгч байх жилүүдэд:
Америкийн "Fox news" телевизийн сэтгүүлч, Ираний ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадаас ингэж асуужээ:
-Та өглөө босоод толинд харж байхдаа өөртөө юу гэж хэлдэг вэ?
-Би толинд туссан дүрсэндээ: “Сайн санаж ав чи бол жирийн нэг зарцаас дээрдэх юмгүй шүү” гэж хэлдэг.
2
Тэрээр ерөнхийлөгч болонгуутаа, ерөнхийлөгчийн өрөөн дэх эртний Тегераний сүмийн үнэт перс хивснүүдийг энгийн хямдхан хивсээр солиулсан нь олны гайхашралыг төрүүлжээ.
3
Ахмадинежад ерөнхийлөгч болохдоо хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн хөрөнгөө:
- Пежо 504 фирмийн 1977 үйлдвэрлэгдсэн автомашин 1ш.
- Тегараны ядуусын хороолол дахь 40 жилийн өмнө эцгээсээ өвлөн авсан жижиг хуучны орон сууц 1ш. -хэмээн бичсэн байдаг.
4
Ерөнхийлөгчийн албан ажилтнуудыг гайхашруулсан бас нэгэн зүйл бол түүний цүнх юм. Ерөнхийлөгч өдөр бүр түүнийгээ барьж ирнэ. Цүнхэн дотороо эхнэрийнх нь бэлдэж өгсөн түүний өглөөний унд болох хэдэн сэндвич эсвэл маслотой талх мөн бяслаг хийсэн байдаг байв.
5
Түүний ажиллаж бас амьдардаг дүүрэг дэхь гудамжны цэвэрлэгчдэд үргэлж туслан цуг ажлыг нь хийлцдэг байсан байна.
6
Буудалд буудаллах үедээ том ортой өрөөнд орох дургүй байж. Тэр зөөлөн оронд унтах дургүй харин эсрэгээрээ газар нимгэн гудас дэвсээд унтдаг.
7
Сайд нарыг томилохдоо түүний болон гэр бүлийнх нь дансны дэлгэрэнгүй тайлан, мөн албан тушаалаа өгөхдөө одоо байгаа үеийнх шигээ орлоготой байх естой гм олон олон баримтанд гарын үсэг зуруулж амлалтыг нь авдаг байжээ.
8
Цалин огт авдаггүй байж. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа: “Баялаг бол үндэстнийх л байх ёстой. Би түүнийг зөвхөн хамгаалах үүрэгтэй” гэжээ.
9
Тэр зөвхөн бичсэн зүйлс, биеийн хөдөлмөрөөр олсон зүйлээсээ л орлого олдог.
10
Одоо Ахмадинежад нутагтаа хонь хариулан амьдарч байна.
Б.Баянбат