1
Жинсэн өмд
Тэд брэнд, үнэтэй чамин хувцас гэхээс илүүтэй донжыг нь олж, цэвэрхэн хувцаслахыг зорьдог байна. Ялангуяа хүн бүрийн өмсөж хэрэглэдэг загварлаг жинсэн өмднүүд бол Франц бүсгүйчүүдийн өдөр тутмын хувцас билээ. Хамгийн гол нь өмдөө юутай зохицуулж, яаж өмсөх нь чухал бөгөөд ихэвчлэн өндөр өсгийт, сул цамцтай хослуулдаг байна.
2
Хар өнгийн хүрэм
Хэзээ ч моодноос гардаггүй хар өнгийн хүрэм Франц улс тэр дундаа Парис хотод маш өргөн хэрэглэгддэг. Хүн бүрт нэг ширхэг хар хүрэм байгаа гэдэгт итгэлтэй байж болох бөгөөд тэд үүнийг төрөл бүрийн хувцастай тохируулж өмсдөг билээ.
3
Эрэгтэй хүний гутал
Парис хот нь загварын эх орон гэгддэг тул гудамжаар алхлах хүмүүс нь өөрсдийн мэдрэмж, гоо сайхнаа гайхуулж, нүд хужирлам хувцасладаг билээ. Сүүлийн тус хотод эрэгтэй хүний гутлыг эмэгтэй хүмүүс өмсөх нь трэнд болоод байгаа юм. Хэрэв та Парис хотод очоод загварлаг харагдахыг хүсвэл эрэгтэй хүний гутлыг хувцастайгаа зохицуулж өмсөхөд л хангалттай аж.
4
Намхан ултай гутал
Тэдний хамгийн өмсөх дуртай гутал бол намхан ултай гутал юм. Энэ нь хөлд амар төдийгүй энгийн атлаа сайхан харагддаг байна. Ямар ч хувцаслалтанд төгс зохицох тул энэхүү гутлыг сонгож өмсдөг гэнэ.
5
Хар нүдний шил
Франц бүсгүйчүүдийн хэрэглэдэг хамгийн гол зүйл бол яалтчгүй нүдний шил билээ. Тэд өдөр тутамдаа хувцаслалтаас үл хамаарч нүдний шил зүүдэг бөгөөд энэ нь тэднийг улам бүр дэгжин харагдуулах аж.
6
Хүзүүний алчуур
Цэвэрхэн хүзүүний алчуурыг өмсөх хувцсандаа тохируулж зүүх нь загварын мэдрэмж өндөр төдийгүй үзэсгэлэнтэй харагдуулах аж. Энэ нь тэдний бусад охид бүсгүйчүүдээс ялгарах гол зүйл билээ.
7
Сул цамц
Өргөн хэлхгэр, сул цамцыг өмдтэйгээ тохируулж өмсөх нь загварлаг төдийгүй дэгжин харагдуулна. Ерөнхийдөө өндөр өсгийтэй гутал болон гоёл чимэглэлтэй төгс зохицох юм. Энэ нь Франц бүсгүйчүүдийн хамгийн дуртай хувцаслалт аж.
8
Урт цув
Урт гоёмсог цув нь Франц бүсгүйчүүдийн хамгийн өмсөх дуртай хувцас юм. Энэ нь тэдний гоолиг сайхан биеийг улам бүр тодотгож өгдөг төдийгүй ихэвчлэн даашинз, өмд зэрэгтэй хослуулж өмсдөг билээ.
9
Гар цүнх
Эмэгтэй хүнийг чамин гар цүнхгүйгээр төсөөлөх аргагүй билээ. Тэд үнэтэй ганган биш атлаа хувцастайгаа гайхалтай сайхан зохицох цүнхийг сонгож, загварлаг харагдаж чаддаг юм. Франц бүсгүйчүүд заавал үнэтэй хувцас эдлэлээр гоёх бус донжыг нь тааруулж, сайхан хувцаслахыг эрхэмлэдэг юм.
10
Сул ноосон цамц
Тэгш сайхан мөрөө гайхуулсан бүсгүйчүүд дэгжин болоод халуухан харагдана. Чамин тансаг, хэт их гоёл чимэглэл ашиглах нь Парис хотод бол таныг загварын мэдрэмжгүй, хуучинсаг нэгэн мэт харагдуулах аж. Учир нь тэнд аль болох энгийн байдлыг голчилсон хувцаслалтууд трэнд болдог билээ.