1980-аад оны хүүхэлдэйн кинонууд бидэнд юуг заасан бэ?

Аав ээж, ах эгч нарын минь сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэж, хүүхэд насных нь гэгээн дурсамжийг хадгалсаар ирсэн 80-аад оны хүүхэлдэйн кинонуудын тухай та хэр их мэдэх вэ? Олон хүний хөлс хөдөлмөрөөр бүтсэн кино бүр цаанаа гүн гүнзгий утга агуулга, хэлэх гэсэн далд санаа, ухаарлыг хадгалсан байдаг. Харин 80-аад оны хүүхэлдэйн кинонууд бидэнд юуг заасан байдаг тухай сонирхолтой мэдээлэлтэй танилцъя. 

1980-аад оны хүүхэлдэйн кинонууд бидэнд юуг заасан бэ?

1 Ах дүүс нэгэндээ сэтгэл алдарч болно

"The Secret of the Sword" хүүхэлдэйн кино нь 1985 онд дэлгэцнээ гарч хүүхдүүдийн үзэх дуртай кино болжээ. Харин тус киноны гол дүрүүд болох Хи Мэн болон Ши Ран нар нь төрсөн ах дүүс боловч хэт дотно төдийгүй бие биедээ сэтгэл алдарсан байдаг. Энэ нь алдарт "Game Of Thrones" киноны ах дүүс амраг Жейми болон Сирси Ланнистар нарын дүртэй адил төстэй юм. Мэдээж энэ нь хүүхэд залууст маш буруу үлгэр дууриалал үзүүлсэн билээ. 

Ах дүүс нэгэндээ сэтгэл алдарч болно

2 Хэнийг ч өршөөж болохгүй

Алдарт "G.I. Joe Team" хүүхэлдэйн киног үзэж байгаагүй 80-аад оныхон гэж үгүй. Тэд үүнээс адал явдал, хөгжилтэй зүйлс олныг харж үзэх боловч буруу үзэл бодлыг тархиндаа суулгаж ч болох байжээ. Энэхүү уран бүтээлд тэд огтхон ч бэртэлгүй олон хүнийг хөнөөж байгаагаар гардаг төдийгүй хэнийг ч өршөөлгүй устгах нь хүүхдийг хүйтэн хөндий сэтгэлтэй, хэрцгий болоход чухал нөлөө үзүүлэх юм. 

Хэнийг ч өршөөж болохгүй

3 Эрчүүд найз бүсгүйгээ хуурч болно

"Jem" гэх телевизийн цуврал хүүхэлдэйн кино нь гайхалтай утга санааг илэрхийлж, тухайн үед байлдан дагуулж байжээ. Харин тус кинонд гарах Рио гэх залуу найз бүсгүйгээ хуурч, гол дүрийн бүсгүйтэй дотно харилцаатай болж, нэг нэгэндээ хайр сэтгэлтэй болсон бөгөөд үүнийг зөв зүйл мэт харуулсан нь кино багийнханы хамгийн том алдаа болсон билээ. 

Эрчүүд найз бүсгүйгээ хуурч болно

4 Хуулиас гадуур

Сахилгагүй Чип, Дель нар найзуудынхаа хамт цагдаа нарын эсрэг тэмцэх бөгөөд үргэлж хууль бус үйлдэл гаргаж, хүмүүсийг хөгжөөдөг. "The Rescue Rangers" гэх хөгжилтэй кино нь хүн бүрийн сэтгэл зүрхэнд тодоос тод мөнхрөн үлдсэн байдаг боловч хуулийг үнэ цэнэгүй зүйл мэт харагдуулсан нь тухайн үед хүүхдүүдийг буруу зүйлсэд уруу татаж байжээ. 

Хуулиас гадуур

5 Олон эрчүүддээ хамт байх хэрэгтэй

"The Smurfs" хүүхэлдэйн киног үзэж байгаагүй хүн гэж нэг ч үгүй. Тус омгийн ганц бүсгүй болох Смурфетте (Smurfette) нь олон залуусын хайр энхийрлэлийг хүртэж явах боловч энэ нь охид, хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал үзүүлсэн юм. Учир нь үүнийг үзсэн охид Смурфетте шиг олон залуус дунд ганцаараа эмэгтэй байх юм бол тэдний хайрыг зэрэг хүртэнэ хэмээн ташаа ойлгож, элдэв жигтэй үйлдэл хийх нь элбэг байсан гэдэг. 

Олон эрчүүддээ хамт байх хэрэгтэй

6 Хайр бүхнээс хүчтэй

Бие биенийхээ төлөө юуг ч хийхээс буцахгүй баавгайнуудаар хайр сэтгэл гэдэг ямар хүчтэй болох, хайртай нэгнийхээ төлөө юуг ч золиослоход бэлэн байдаг тухай уг хүүхэлдэйн кинон дээр тусгажээ.

Хайр бүхнээс хүчтэй

7 Хэтэрхий багаасаа баяжих

1980-аад оны үед эд хит болж байсан хүүхэлдэйн кино болох "Beverley Hills Teens" нь өсвөр насны хүүхдүүдийг хэтэрхий багаас нь баян тансаг амьдралд уруу татсан, мөнгөтэй эрт харьцах хэрэгтэй хэмээн буруу үлгэр дуурайлал үзүүлсэн хэмээн эцэг эхчүүдээс нэлээн шүүмжлэл хүртэж байсан юм.

Хэтэрхий багаасаа баяжих

8 Тайван амьдралыг хүсэмжлэгч

Тэтгэвэртэй гарсан ноён Уилсон (Wilson) амар тайван амьдралыг хүсэх хэдий ч, Деннис (Dennis) болон түүний нөхөд Уилсоны амар заяаг үзүүлэхгүй, зовоож буй тухай гардаг байна. Уг хүүхэлдэйн киног үзсэн хэнд ч гэсэн, амар тайван амьдралыг бусниулагчид гэж ямар төвөгтэй улс болохыг харуулсан байна. 

Тайван амьдралыг хүсэмжлэгч

9 Үүрэг хариуцлага хаана байна?

Амьдралд үүрэг хариуцлага гэдэг ямар чухал зүйл билээ дээ. Хүн үүрэг хариуцлагаа ухамсарлаж байж гэмээн илүү ухаалаг амьдардаг нь нууц биш юм. Харин уг хүүхэлдэйн кинон дээр залхуурал гэдэг ямар сөрөг нөлөөтэй болохыг харуулсан бөгөөд мөн үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй хүмүүсийг дүрслэн үзүүлсэн билээ.

Үүрэг хариуцлага хаана байна?

10 Мөнгө бүхнээс чухал

Доналд Нугасны адал явдлын тухай өгүүлэх хүүхэлдэйн киног үзэж байгаагүй хүн гэж бараг байхгүй биз ээ. Харин уг хүүхэлдэйн кинон дээр Дональд нугас ганц зоосны төлөө амь тавин тэмцдэг бөгөөд энэ нь хүмүүст мөнгө гэдэг хамгийн хүчтэй зүйл гэх ойлголтыг төрүүлсэн байдаг.

Мөнгө бүхнээс чухал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()