Зурагчны ачаар 30 жилийн өмнөх рүү очсон нь...

1970, 80, 90-ээд онуудад гудамжны гэрэл зурагчин гэгдэж явсан  Английн иргэн Крис Порз (Chris Porsz) тухайн үед гудамжаар зөрөн өнгөрөх хүмүүсийн зургийг хальснаа буулгаж явсан аж. Харин тэрээр тус явдлаас 30 гаруй жилийн дараа урьд өмнө зургийг нь дарж, дурсамж бүтээж байсан хүмүүсийг эргэн дурсаж, эрж хайсан байна. Асар их хөдөлмөр зарцуулсны эцэст Крис хайсан хүмүүсээ олж ахин нэг зургийг нь авч олонд дэлгэсэн юм. Ингээд хамтдаа тус гайхалтай фото төслийг сонирхьё. 

Зурагчны ачаар 30 жилийн өмнөх рүү очсон нь...

1 Хосууд - 1985 он болон 2015 он

Тина Тарр (Tina Tarr ) гэх рок сонирхогч 18 настай бүсгүй найз залуу Догийн хамтаар тус зурагийг авахуулсан байна. Хосууд өдгөө 2 ихэр хүүхэдтэй хэдий ч хамтдаа удаан амьдралгүй салсан бөгөөд тус тусдаа амьдарч, өөрсдийн хүсэл мөрөөдлөө тээн яваа билээ. Харин 30 жилийн дараа хоёр тийш болсон хосуудыг олж зургийг нь дарахыг хүссэн зурагчин эр тэдний хайрыг буцаан сэргээсэн аж. Хайр дурлалдаа шатаж явсан үеээ эргэн дурсаж, хэн хэндээ гомдсон сэтгэлээ тайлсан хосууд аз жаргал, баяр хөөрийг бэлэглэж явсан нэгнээ үзэн ядах сэтгэл нь үгүй болж, халуун дотноор инээмсэглэж байжээ.

Хосууд - 1985 он болон 2015 он

2 Гүйж байгаа хүүхдүүд - 1987 он болон 2016 он

Хүүхэд насны дэврүүн зангаар хөгжилдөн гүйж явсан тэд одоо бол гэрийн эзэн, олон хүүхдийн эцэг билээ. Бага байхаас нэгнээ орхилгүй найзалсаар өнөөдөртэй золгоод байгаа тэдний түүх хүн бүрийн сэтгэлийн нарийн утсыг хөнддөг аж. Учир нь тэдний нөхөрлөлийг үгүй хийж болох маш олон хүнд бэрх зүйлс тохиолдож байсан ч тэд энэ бүхнийг даван туулж 30 жил нэгнээ орхилгүй найзалсаар иржээ. Тиймдээ ч зурагчинд тэднийг олох хялбар байсан төдийгүй Энди гэх хамгийн урд гүйх залуу руу холбогдож, найзуудынх нь хамтаар зургийг нь авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд хэдхэн хормын дараа тэд хамт хүрээд ирсэн нь зурагчин залууг гайхшруулсан аж. 

Гүйж байгаа хүүхдүүд - 1987 он болон 2016 он

3 Пицца идэж байгаа залуу - 1985 он болон 2015 он

1985 онд Пицца идэх тэмцээнд оролцож түрүүлсэн Баджер Фаркүе (Badger Farcue) тухайн үед 20 настай байжээ. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй омог бардам, эр зоригтой явсан залуу 50 нас хүрээд ахин гал цогтой насаа санан дурсаж зургаа авахуулах боломжыг олж авчээ. Түүний эрч хүчтэй байдал олон жил өнгөрсөн ч хэвээрээ байгаа нь хүмүүст маш их таалагдсан юм. 

Пицца идэж байгаа залуу - 1985 он болон 2015 он

4 Цонхон дээр суух охид - 1980 он болон 2010 он

Зүүн гар талаасаа Шехназ Бегум (Shehnaz Begum), ихэр эгч болох Руксана болон том эгч Итрат нарын хамтаар цонхны тавцан дээр сууж, гадаах орчныг толидно. Тэд 30 жилийн дараа гэхэд тус тусын амьдралаа зохиож, сайн муу бүхнийг туулж яваа аж. Шехназын тухайд нэг хүүхэдтэй, нөхрөөсөө салсан бол Руксана 5 сайхан хүүхэд, нөхрийн хамт өнөр өтгөн амьдардаг байна. Харин Итрат нь эгч дүүсдээ тус болж, ганц бие амьдралыг илүүд үздэг аж.  

Цонхон дээр суух охид - 1980 он болон 2010 он

5 Найзууд - 1980 он болон 2010 он

Найзалж, нөхөрлөж явсан андууд нэг л өдөр салан одож, холбоо сураггүй болжээ. Харин зурагчин Крисийн ачаар тэд 30 жилийн дараа ахин уулзаж чадсан юм. Хүүхэд насны хөгжилтэй дурсамжаа хуваалцаж, алдсан цаг хугацаа, он жилүүдээ нөхөж ахиж тэд хэзээ ч хагацахгүй хэмээн бие биедээ амласан байна. 

Найзууд - 1980 он болон 2010 он

6 Металл Микки (Metal Mickey) - 1980 он болон 2010 он

Мотоциклийн ослоос болж олон удаа хөлөө хугалж байсан Металл Микки 30 жилийн дараа гэхэд маш их жин нэмж, танихын аргагүй өөр болсон байжээ. Түүний хувьд эхнэр, 4 хүүхэдтэйгээ амьдардаг боловч том хүү нь мотоциклийн ослоос болж амиа алдсан байна. Микки энэ бүхэнд өөрийгөө буруутгаж явдаг бөгөөд зурагчинтай уулзаж залуу насны төрхөө хараад яг л хүүтэйгээ дахин уулзсан мэт санагдсан гэнэ. 

Металл Микки (Metal Mickey) - 1980 он болон 2010 он

7 Тасбирын анхны ажил - 1982 он болон 2016 он

Тасбир Сингх (Tasbir Singh) 18 насандаа сургуулиа хаяж, наймаа хийх болсон бөгөөд тус зургийг авахуулахдаа итгэл төгс, хүчирхэг байдлаар өөрийгөө чимжээ. Харин өнөөдөр тэрээр 3 хүүхдийн эцэг болсон төдийгүй томоохон дэлгүүрийн эзэн болтлоо амжилттай ажилласан байна. Халуун, хүйтнийг ажралгүй бараагаа зарах гэж зүтгэж явсан тэрээр хүслээ биелүүлж, том дэлгүүр нээсэн нь бахархууштай. 

Тасбирын анхны ажил - 1982 он болон 2016 он

8 Лимбэчин - 1986 он болон 2016 он

Гудамжинд сууж лимбэ үлээдэг залуу эр тухайн үед зурагчин Крисын анхаарлыг ихээр татаж, камерын хальснаа дүрээ мөнхөлсөн юм. Хожим хойно зурагчин лимбэ үлээж суусан эрийг олж уулзахад амьдрал нь өөрчлөгдөлгүй нэг хэвэндээ байсан юм. 30 жил харвасан сум мэт өнгөрч, хүн бүр өөрчлөгдсөн байхад гудамжинд суун лимбэ үлээх эрийн амьдрал яг л хэвэндээ байсан нь хүн бүрийн сэтгэл, зүрхийг зүссэн билээ. 

Лимбэчин - 1986 он болон 2016 он

9 Үсчин - 1980 он болон 2010 он

Үсчин орж, гоо сайхан байдалдаа анхаарлаа хандуулаад гарч яваа Сандра Бурфорд (Sandra Burford) гэх үзэсгэлэнт бүсгүй 30 жилийн хэрхэн өөрчлөгдсөн нь нүднээ ил байна. Түүний өнгөрсөн 30 жил бусдын адил аз жаргал, баяр хөөр, зовлон зүдгүүр ээлжлэн тохиосоор өнөөг хүрсэн боловч бүсгүй амьдралдаа сэтгэл хангалуун байдаг аж. Он цаг улиран өнгөрөхийн хэрээр трэнд, хүмүүсийн сонголт өөрчлөгдөж байдаг нь тус зурагнаас тод харагдана. 

Үсчин - 1980 он болон 2010 он

10 Галт тэрэгний үнсэлт - 1980 он болон 2010 он

Тони Вилмот (Tony Wilmot) 1980 онд найз бүсгүй Сэллигээ орхин  алс холыг зорих болсон бөгөөд тэдний романтик мөчийг гэрэл зурагчин дарсан аж. Хосууд 1981 онд гэр бүл болсон төдийгүй өдгөө 2 хүүхдийн аав ээж болжээ. Зурагчин Крис тэднийг олон сарын турш хайж, ажил мэргэжлийг нь судалж явсаар эцэст нь олж чадсан бөгөөд тэд өнөө хэр нь аз жаргал, хайрандаа умбаж амьдарч байгаа нь хүн бүрийн бахархалыг төрүүлсэн юм. 

Галт тэрэгний үнсэлт - 1980 он болон 2010 он

11

Ингээд та бүхэн гэрэл зурагчины дарсан гайхалтай уран бүтээлүүдийг хүлээж авна уу.

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()