1
Эдгар Аллан Погийн зөгнөл
Нэрт зохиолч Эдгар Аллан По (Edgar Allan Poe)-ийн бичсэн "The Narrative of Arthur Gordon Pym of Nantucket" гэх номонд 4 далайчин эр усан онгоцны ослоос амьд гарсан бөгөөд өлсөхийн эрхэнд Ричард Паркер (Richard Parker) гэх усан цэргийг иддэг хэмээн өгүүлдэг билээ. Харин 46 жилийн дараа тус явдал бодит амьдрал дээр биелэлээ олж, живсэн усан онгоцны далайчид Ричард Паркер гэх хүүг идсэн байдаг.
2
Титаникийг сүйрлийг зөгнөсөн зохиолч
Зохиолч Морган Робертсон (Morgan Robertson)-ны “Wreck Of The Titan” зохиол алдарт Титаник хөлөг онгоцны сүйрэл болохоос 14 жилийн өмнө буюу 1898 онд зохиогдсон ч, төдийлэн нэрд гараагүй юм. Гэвч Титаник хөлөг онгоц сүйрсний дараа тус зохиолыг муу ёр зөгнөсөн гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байжээ. Хачирхалтай нь зохиол дээр бичигдсэн зорчигчийн тоо, хөлгийн хэмжээ, аврах завины тоо нь хүртэл “Титаник”-тай яг ижил байсан гэдэг.
3
Өөр өөр зуунуудад амьдарч байсан хөршүүд
Нэрт хөгжмийн зохиолч Жеорж Хандел (George Handel) нь 16-р зуунд Лондон хотын "Brook" гудамжны 25-р байшинд амьдардаг байсан бол гитарчин Жими Хендрикс (Jimi Hendrix) нь 19-р зуунд Лондон хотын "Brook" гудамжны 23-р байшинд амьдардаг байжээ. Тэд өөр өөр зуунд боловч ойролцоо байрлах байшингуудад амьдарч байсан бөгөөд хөгжмийн салбарт хувьсал хийж явсан гайхамшигтай хүмүүс билээ.
4
"Hoover Dam" тохиолдсон золгүй явдал
"Hoover Dam"-ыг барих явцад хамгийн анх нас барсан хүнийг Жордж Тирни (George Tierney) гэдэг байсан бөгөөд тэрээр 1922 оны 12-р сарын 20-ны өдөр амиа алджээ. Харин тус барилгыг барих явцад нас барсан сүүлийн хүн нь Жорджын хүү Патрик Тирни (Patrick Tierney) байжээ. Тэр бүү хэл Патрик нь яг аавынхаа талийгаач болсон өдөр буюу 12-р сарын 20-нд амиа алдсан байна.
5
Хачирхалтай давхцал
1895 онд Охайо мужид 2 машин мөргөлдсөн юм. Хамгийн хачирхалтай нь тухайн үед Охайо мужид хоёрхон машин байсан төдийгүй тэд нэг нэгнээ олж мөргөлдсөн аж. Өргөн зам, хоосон зай байсаар байхад мөргөлдсөн нь зүгээр нэг осол биш бөгөөд түүхэнд бичигдэхүйц үйл явдал болсон билээ.
6
Ерөнхийлөгчдийн намтар
АНУ-ын түүхэн ерөнхийлөгчид Авраам Линкольн (Abraham Lincoln) болон Жон Ф. Кенниди (John F. Kennedy) нарыг ижил заяа төөрөгтэй байсан хэмээн түүхчид үздэг. Учир нь Авраам Линкольн 1846 онд, харин Жон Ф. Кеннеди 1946 онд Конгрессд сонгогдож байжээ. Үүгээр ч дуусахгүй Линкольн “Форд” кино театрын урд толгойдоо буудуулан нас барсан бол Кенниди "Форд" машинд толгойн тус газартаа буудуулж, харамсалтайгаар амиа алдсан байдаг. Тэднийг хөнөөсөн алуурчдын нэрний үсэг адил 15 бөгөөд ерөнхийлөгчид 4 хүүхэдтэй, Билли Грахам гэх найзтай байсан гэдэг.
7
Анхны бөгөөд сүүлчийн цэргүүд
Дэлхийн нэгдүгээр дайны үед амиа алдсан Британий хамгийн анхны болон сүүлийн цэргүүдийн булш хоорондоо 6 метрийн зайтай маш ойрхон байрладаг аж. Энэ нь зүгээр ч нэг тохиолдол гэж үздэггүй төдийгүй ямар нэгэн утга учрыг илтгэж байгаа хэмээн ярьдаг байна.
8
Азгүй ахан дүүс
1975 онд Эрскин Лоуренс Эббин (Erskine Lawrence Ebbin) гэх 17 настай хүү мотоцикл унаж яваад, таксинд мөргүүлэн амиа алджээ. Гэтэл яг нэг жилийн дараа талийгаачийн дүү ахынхаа мотоциклийг унаж яваад ижил ослоор нас барсан байдаг. Хачирхалтай байгаа биз?
9
Энтони Хокинг болон ховор ном
Нэрт жүжигчин Энтони Хокинг (Anthony Hopkins) нь зохиолч Жордж Фейфер (George Feifer)-ийн бичсэн "The Girl from Petrovka" зохиолоос сэдэвлэн бүтээж буй кинонд тоглохоор болжээ. Тэрээр тус номыг олж унших гэж бүх номын дэлгүүрээр явсан ч олж чадаагүй бөгөөд гудамжаар алхаж явтал газар сандал дээр хэвтэх өнөөх номыг олж харжээ. Ямартай ч тэрээр номоо олж аван бөөн баяр гэртээ харьсан байна. Сүүлд жүжигчин эр, зохиолч Жордж Фейфертэй уулзсан бөгөөд түүний ховор номны тухай хэлэхэд Фейфер хуулбарлаж авсан ганцхан номоо найздаа өгсөн боловч тэрээр номоо алга болгосон хэмээжээ. Харин Энтони Хокинг тус номыг олж авсан нь үнэхээр хачирхалтай. Тэд үүнийг хувь тавилан гэж итгэж, маш сайн найзууд болсон аж.
10
Бараг л дахин төрлөө олсон нь
"Ferrari" компанийн үүсгэн байгуулагч Энзо Феррари (Enzo Ferrari) 1988 онд нас баржээ. Харин нэг сарын дараа хөлбөмбөгчин Месут Озил (Mesut Özil) төрсөн байна. Тэдний царай төрх нь маш адилхан бөгөөд хүмүүс Ферраригийн сүнс Месут Озилын биед орсон гэж ярьдаг билээ.
11
Ромын эзэнт гүрэн
Ром улсын хамгийн анхны хааныг Ромул (Romulus) гэдэг байсан бол Ромын эзэнт гүрний хамгийн сүүлчийн захирагчийг Ромул Августул гэдэг байжээ. Хүмүүс тус гайхалтай түүхт эзэнт гүрэн нь Ромул гэх нэрээр эхэлж, тус нэрээрээ дууссан хэмээн гайхан ярьцгаадаг билээ.
12
Дональд Трампын ерөнхийлөгч болохыг зөгнөсөн
2000 онд гарсан алдарт "The Simpsons" цуврал киноны нэг ангид Дональд Трамп (Donald Trump)-ийг АНУ-ын ерөнхийлөгч болж байгаагаар дүрслэн үзүүлдэг. Харин тус кино дэлгэцнээ гарснаас 16 жилийн дараа тэрбумтан Дональд Трамп нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан юм.
Танд эдгээрээс аль нь илүү хачирхалтай санагдаж байна вэ?