1
Ноосон оймс - 1500 жилийн настай
Энэхүү ноосон оймс Египетээс олдсон бөгөөд МЭӨ 300-499 онд хэрэглэгдэж байсан нь тогтоогджээ.
2
Шар айраг хийх жор - 5000 жилийн настай
МЭӨ 3000 жилийн өмнө ашиглагдаж байсан Шумерын үеийн шар айраг хийх жор...
3
Нүдний шил - 8000 жилийн настай
Энэхүү нүдний шил нь Канад улсын Баффины арлаас олдож байжээ. Тус нүдний шилийг цасан дээр ойсон нарны тусгалаас нүдээ хамгаалах гэж эртний хүмүүс зүүдэг байсан байна.
4
Хүний дүрст баримал - 35,000-40,000 жилийн настай
Хүний дүрс бүхий уг баримал Герман улсаас олдож байсан байна.
5
Гутал - 5500 жилийн настай
Үхрийн ширээр хийсэн уг гутлыг Румын улсын нэгэн агуйгаас олж байжээ. Нөгөө тал нь өдийг хүртэл олдоогүй аж.
6
Өмд - 3300 жилийн настай
Хятадын баруун хэсгээс олдсон уг өмдийг археологичид нүүдэлчдийн хэрэглэж байсан өмд хэмээн таамагласан байна.
7
Хөхний даруулга - 500 жилийн настай
Австри улсад 1390-1485 оны үед хэрэглэдэг байсан эмэгтэй хүний хөхний даруулга...
8
Эмэгтэй гар цүнх - 4500 жилийн настай
Нохойн шүдээр чимэглэсэн тус цүнх нь Герман улсаас олдож байжээ.
9
Бэлгэвч - 370 жилийн настай
Хонины нэхийгээр хийсэн уг бэлгэвчийг Швед улсаас олж байсан ба эртний хүмүүс эхлээд сүүгээр угаан ариутгаж хэрэглэдэг байв.
10
Суултуур - 2000 жилийн настай
Туркийн Эфес хотод ашиглагддаг байсан ба дэлхийн хамгийн анхны усыг нь татаж болдог суултуур байсан аж.
11
Бохь - 5000 жилийн настай
Уг бохийг Финлянд улсаас олсон бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар эрт дээр үед бохийг цавуу болгон ашигладаг байсан байна.
12
Хөгжмийн зэмсэг - 40000 жилийн настай
Герман улсаас олдож байсан уг лимбийг шувууны ясаар хийсэн болох нь тогтоогджээ.
13
Хөгжимийн нот - 3400 жилийн настай
Энэхүү хөгжмийн нот бичвэр нь Угарит буюу одоогийн Сири улсаас олдож байжээ. Сарны бурхны гэргийд зориулсан магтаал дууны нот байсан хэмээн үздэг байна.
14
Зоос - 2700 жилийн настай
Тус балар эртний алт мөнгөөр хийсэн зоос нь Турк улсаас анх олдож байсан байна.
15
Глобус - 510 жилийн настай
Тэмээн хяруулын өндгөөр хийсэн уг глобусыг шинжээчид Леонардо Да Винчи бүтээсэн байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм.