Хуруу зайны цэнэг дууссан эсэхийг хэрхэн мэдэх вэ?

2016-11-11, 14:27
17,273

Хуруу зай болон баттерейг бид өдөр тутмын хэрэглээндээ байнга ашигладаг билээ. Харин цэнэг нь дууссан дуусаагүйг мэдэхэд бэрхшээлтэй байдаг болохоор үргэлж шинийг авахад хүргэдэг. Тэгвэл та бүхэндээ хэрхэн хуруу зайг дууссан эсэхийг мэдэх амархан бөгөөд сонирхолтой аргуудыг танилцуулж байна.

Хуруу зайны цэнэг  дууссан эсэхийг хэрхэн мэдэх вэ?

1

Дахин цэнэглээд хэрэглэж болдог хуруу зайг цэнэгтэй үгүй мэдэх хамгийн хялбар арга бол босоо хэлбэрээ нь барьж байгаад хатуу зүйл дээр унагааж үзэх юм. Хэрвээ тогтож байвал цэнэгтэй, тогтохгүй байвал цэнэггүй дууссан байна гэсэн үг юм байна.

2

Соронзон дээр хуруу зайгаа тавиад зэс утсыг дээрх зурган дээрх шиг хэлбэрт оруулан барьж үзэхэд зэс утас эргэлдэж байвал зай дуусаагүй байнаа гэсэн үг аж.

3

Боолтыг зэс утсаар ороогоод хоёр үзүүрийг нь зайны хоёр талтай нийлүүлэн барихад төмөр зүйлс соронздогдож байвал цэнэг дүүрэн байгааг илтгэдэг юм байна.

4

Машины цэнэглэгч болон түлхүүрийг дээрх зураг шиг байрлуулан барьж үзэхэд цэнэглэгчний гэрэл асч байвал хангалттай цэнэгтэй гэсэн үг юм байна.

Ингэж нийлүүлж тогтоогоод бүр утсаа ч цэнэглэх боломжтой шүү.

5

Зайн дээрээ барьж үзэхэд гэрлийн диод асаж байвал ашиглаж болохоор цэнэгтэй байгааг илтгэдэг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()