Алга болсон охид 11 жилийн дараа олджээ

2002-2004 оны үед Michelle Knight, Amanda Berry, Georgina "Gina" DeJesus гэх 3 охин гэртээ ирэлгүй алга болжээ. Тэднийг өдөр бүр хайж зарлал наасан ч олдолгүй 11 жил болсон байна. Харин 2013 оны 5 сарын 6  өдөр 911 утсанд нэгэн дуудлага ирсэн нь “Намайг Аманда гэдэг би 10 жилийн турш хоригдсон харин одоо эрх чөлөөтэй боллоо” гэсэн байлаа. Эмзэг болон жирэмсэн хүмүүс үзэхийг хориглоно.

Алга болсон охид 11 жилийн дараа олджээ

1 Michelle Knight 2002 оны 8 сарын 21 өдөр алга болжээ.

Тэр алга болох үедээ 21 настай байсан бөгөөд хүүтэйгээ уулзахаар явахдаа төөрчихсөн байв. Харин түүнийг зам асууж явахад нэгэн танил хүн туслахаар ирсэн бөгөөд тэр нь түүний сайн найзын аав нь байжээ. Тэрээр өөрийн бичсэн номондоо “ Би танихгүй хүний машинд хэзээ ч итгэж суухгүй байсан. Харин сайн найзын маань аав нь байсан болохоор би түүнд итгэсэн юм. Тэрнийг найз минь үргэлж ярьж үнэхээр сайн хүн гэж би боддог байсан” гэж бичжээ. 

Энэхүү аймшигт хэрэгийн талаар бичсэн номондоо тэр энэ хугацаанд нийт 5 удаа жирэмсэн болсон. Намайг жирэмслэх бүрт  шатруу түлхэн унагаж миний гэдэсийг цохиод албаар зулбуулдаг байсан. Харин дараа өдөр нь “чи яаж миний хүүхдийг алж чадваа” гэж ахин зоддог гэжээ. Тэр эрх чөлөөтэй болсны дараа өөрийн хүүтэйгээ уулзахыг хүссэн ч өргөж авсан айл нь уулзуулахыг хүсээгүй бөгөөд зөвхөн зурагийг нь үзүүлжээ. Ахин хүүхэдтэй болж чадахгүй болсон бөгөөд өөрийн төрсөн хүүгээ харахыг маш их хүсэж байгаагаа тэрээр хэлсэн байна.

Michelle Knight 2002 оны 8 сарын 21 өдөр алга болжээ.

2 Amanda Berry 2003 оны 4 сарын 21 өдөр алга болжээ.

Энэ өдөр түүний 17 насны төрсөн өдрийн өмнөх орой байв. Найз охиныдоо хонохоор явсан ч найзынх нь ээж утсаар зөвшөөрөөгүй хариу өгсөн тул ганцаар харанхуйд алхаж харихаар шийджээ. Аманда мөн л Ariel Castro-ын охинтой нэг сургуульд сурдаг байлаа. 

 

Amanda Berry 2003 оны 4 сарын 21 өдөр алга болжээ.

Ингээд түүний олз болсон байна. Тэрээр энэ хугацаанд түүний нэг охинг төрүүлсэн бөгөөд Ariel Castro тэднийг гинжээр цоожилдог байсан ч өөрийн охиноо тэгдэггүй байсан тул энэ аймшигтай газраас зугтахад охин нь их тусласан гэж ярив.

3 Gina DeJesus 14 настайдаа алга болжээ.

2004 оны 4 сарын 2-ны өдөр тэрээр харих замдаа найзынхаа аавыг харсан байна. Тэр мөн л найзынхаа аавд итгэж дагаж явснаар энэ олон жилийн боолын амьдрал эхэлжээ.

Gina DeJesus 14 настайдаа алга болжээ.

4 Тэд энэхүү хугацаанд үргэлж гинжтэй өрөөндөө түгжигддэг байлаа.

Заримдаа гэрт нь зочид ирэхэд тэдний аманд оймс чихэж дуугарах юм бол буудна шүү гэж айлгадаг байсан гэжээ. Тэд өдөр бүр хүчиндүүлж мөн зодуулахын зэрэгцээ тоглоом шиг л байв. Цагдаагийнхан олдог өдөр тэд өрөөний хаалга түгжээгүй мөн гинжлээгүй байгааг анзаарсан ч өрөөнөөсөө гарахаас айжээ. Учир нь Ariel Castro байнга тэднийг ингэж шалгадаг гэнэ. Хэрвээ зугтахаар оролдвол маш ихээр зоддог тухай 3 охин хэлжээ. Одоо тэр 3 амьд мэнд эрүүл саруул байгаа.

Тэд энэхүү хугацаанд үргэлж гинжтэй өрөөндөө түгжигддэг байлаа.

5 Энэ бол түүний охин..

Мэдээг сонсоод аавыгаа ахин харахыг хүсэхгүй тухайгаа уйлан ярьжээ.

Энэ бол түүний охин..

6 Харин гаж донтон Ariel Castro

2013 оны 10 сарын 10 өдөр шоронд амиа хорлосон байна. Тэд түүнийг насаар нь эрх чөлөөгүй байх ямар байдагийг мэдрээсэй гэж хүссэн ч ийм хурдан үхээд өгөхөд нь их бухимдсан байна. Арга ч үгүй биз дээ, тэр их аймшигтай зүйлсийг хийчихээд зүв зүгээр л үхээд өгөх нь охидод шударга биш санагдсан биз ээ.

Харин гаж донтон Ariel Castro

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()