10
"University of Chicago", АНУ - 93 оноо
АНУ-ын Чикаго хотноо орших "University of Chicago" их сургууль нь тэртээх 1890 онд байгуулагдаж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 15726 оюутан уг их сургуульд суралцаж байгаа ажээ.
9
"Imperial College London", Их Британи - 94.1 оноо
Рояал Чарльз (Royal Charles) гэх эрхэм 1907 онд Их Британийн нийслэл Лондон хотын бахархал болсон "Imperial College London" коллежийг байгуулж байжээ. Өдгөө 16610 оюутан уг коллежид боловсрол эзэмшиж байгаа бөгөөд Элис Гаст (Alice Gast) гэх эрхэм удирдлагаар нь ажилладаг байна.
8
"Swiss Federal Institute of Technology in Zurich", Швейцарь - 94.2 оноо
Эх дэлхийн диваажин хэмээн нэрлэгддэг Швейцар улсын Цюрих хотноо орших энэхүү сургуульд техник, технологийн чиглэлээр суралцаж, мэргэжил эзэмших хүсэл сонирхолтой залуус голчлон сурдаг байна. Нийт 18616 оюутан залуус өнөөдрийн байдлаар "Swiss Federal Institute of Technology in Zurich"-ийн нэр дээр данстай байгаа бөгөөд 1855 онд анх байгуулагдаж байжээ.
7
"University College London", Их Британи - 95.6 оноо
Тэртээх 1826 онд байгуулагдаж байсан бөгөөд нийт 38313 оюутан залуус уг коллежид сурч байгаа гэсэн судалгаа байдаг байна. Сургуулийн захирлаар Дэйм ДэАнн Жулиус (Dame DeAnn Julius) гэх эрхэм ажилладаг бөгөөд коллежийн түүхэнд 29 хүн нобелийн шагнал хүртэж байжээ.
6
"University of Oxford", Их Британи - 96.8 оноо
Нийт 22602 оюутан алдарт "University of Oxford" их сургуульд суралцаж байгаа бөгөөд сургуулийн түүхэнд 27 оюутан Их Британи улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагналаар шагнуулж байсан ажээ. Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, Оксфордын их сургууль тэртээх 1096 онд анх байгуулагдаж байсан байна.
5
"California Institute of Technology", АНУ - 96.9 оноо
АНУ-ын хамгийн алдартай их сургуулиудын нэгт зүй ёсоор тооцогддог "California Institute of Technology" их сургууль нь цөөн оюутныг чанартай төгсгөх бодлогыг баримталдаг бөгөөд төдий чинээ бусад их, дээд сургуулиудтай харьцуулахад харьцангуй цөөхөн оюутнууд буюу 2240 оюутан уг сургуульд суралцдаг байна. 1891 онд байгуулагдаж байжээ.
4
"University of Cambridge", Их Британи - 97.2 оноо
Хамгийн олон жилийн настай их, дээд сургуулиудын нэг болох "University of Cambridge" нь 1209 онд байгуулагдаж байсан бөгөөд 20000 гаруй оюутантай юм байна. Сонирхуулж хэлэхэд сургуулийн нийт талбай нь 366 м/кв бөгөөд 2015 оны жагсаалтаар мөн 4 дүгээр байрт орж байсан байна.
3
"Harvard University", АНУ - 98.3 оноо
АНУ-ын Массачусеттс (Massachusetts) мужид орших дэлхийн алдарт Харвардын их сургуулийг мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Өнөөдрийн байдлаар 21000 оюутан уг сургуульд элсэн суралцаж байгаа бөгөөд орон орноос боловсрол эзэмшихээр Харвардын их сургуулийг зорих залуусын тоо их байдаг байна. Төдий чинээ сургалтын арга барил, төгсөгчдийн ажлын байрны олдоц зэрэг нь өндөр үзүүлэлттэй гардаг аж. 1636 онд анх байгуулагдаж байжээ. Өнгөрсөн жилийн жагсаалтад нэгдүгээр байранд орж байсан хэдий ч, энэ жил хоёр байр ухарчээ.
2
"Stanford University", АНУ - 98.7 оноо
Одоогоос 125 жилийн өмнө буюу 1891 онд анх байгуулагдаж байсан бөгөөд Марк Тессьер-Лавинь (Marc Tessier Lavigne) гэх эрхэм уг сургуулийн захирлын албыг хашдаг байна. 15877 оюутан боловсрол эзэмшихээр "Stanford University" их сургуульд суралцаж байгаа бөгөөд Америкчууд уг сургуулийн ажилчид болон оюутан сурагчдыг Кардинал (Cardinal)-чууд хэмээн дууддаг байна.
1
"Massachusetts Institute of Technology", АНУ - 100 оноо
Ийнхүү 2016 оны жагсаалтыг "Massachusetts Institute of Technology" их сургууль тэргүүлсэн бөгөөд "Engineers" буюу "Инженерүүд" гэх хочтой уг сургууль нь нийт 11319 оюутан сурагчтай ажээ. 1861.04.10-ны өдөр байгуулагдаж байснаас гадна өнгөрсөн жилийн жагсаалтаар гуравдугаар байранд орсон бол энэ жил тэргүүлсэн байна.