Нийгмийн сүлжээ бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнөөдөр хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг чухал хэсэг болсон зүйл бол яахын аргагүй "Social Network" буюу "Нийгмийн сүлжээ" (facebook, twitter, instagram,..) билээ. Зав зай гарах бүрт "Facebook", "Instagram" болон "Snapchat" зэрэг сошиал сувгуудаа байнга шалгаж, утас, таблетаас бидний амьдрал хэт хараат болсон нь нууц биш юм. Хэдий хэр чухал цаг мөчөө энэ орон зайд хумсалж байгааг анзаарахгүй үнэхээр харамсалтай. 

Нийгмийн сүлжээ бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

15 Өөрийнхөөрөө байхаа болих

Сошиал ертөнцийн байнгын хэрэглэгч болсноор хүмүүст нөлөөлж нэг сөрөг зүйл нь тухайн хүний өөрийнхөөрөө байхыг үгүй хийж байгаа явдал юм. Үүний гол учир нь бусдад таалагдаж, олны анхаарлын төвд байхыг эрхэмлэх болсонтой холбоотой биз ээ. Өнөөдөр сошиал сувгуудаар бичсэн сэтгэгдэл, оруулсан зураг, бичлэг зэргийг олон мянган хүн үзэх боломжтой бөгөөд үүнээс үүдэж дийлэнх хүмүүс өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэхээс илүүтэй бусдад таалагдахыг чухалчлах болсон байна.

Өөрийнхөөрөө байхаа болих

14 Гэр бүл салалт

Хэсэг бүлэг шинжээчдийн хийсэн судалгаагаар фэйсбүүкийн хэрэглээнээс болж үүссэн гэр бүл салалтын тоо сүүлийн жилүүдэд асар хурдацтай нэмэгдэж байгаа гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь ч үнэний ортой бөгөөд фэйсбүүкээр дамжуулан өөр хоорондоо танилцаж, хууран мэхлэлт, араар тавилт газар авах болсон нь нууц биш юм. Түүнчлэн улс орнуудын цагдаагийн байгууллагуудаас фэйсбүүкийг ашиглан биеэ үнэлэх, гэр бүл үймүүлэх явдал олширсон болохыг олон нийтэд анхааруулах болсон билээ.

Гэр бүл салалт

13 Гэмт хэргийн золиос болох

Сайны хажуугаар саар гэгчээр олон сая хүн фэйсбүүкийг хэрэглэх болсноор гэмт хэргийн ертөнцийн анхаарлын төвд орсон бөгөөд үүний хор уршгаар цахим гэмт хэргийн золиос болж амь нас, эрүүл мэнд, эд материал болон сэтгэл санааны хохиролд орсон хүмүүсийн тоо жилээс жилд ихсэх болжээ. Царайлаг, гоё биетэй олны танил бүсгүй болон залуугийн зургийг ашиглаж, бусдыг хуурч, мэхэлж байгаа хүмүүстэй цагдаа, сэргийлэхийн ажилчид уйгагүй тэмцсээр байгаа юм.

Гэмт хэргийн золиос болох

12 Галзуурах

Бодлоггүй бичсэн сэтгэгдэл, пост болон оруулсан зураг, бичлэгнээс үүдэлтэй бусдын хэл амны бай болж, элдвээр хэлүүлж, доромжлуулах тохиолдол сошиал ертөнцөд түгээмэл гарах болсон бөгөөд хүмүүсийн зарим нь уг асуудлыг хүндээр хүлээж авч, амьдрах хүсэл тэмүүлэл, урам зориггүй болох нь бий. Хэт их ганцаардлыг мэдэрч, зовж, шаналахдаа галзуурч, солиорох тохиолдол ч гардаг байна.

Галзуурах

11 Үрэлгэн болох

Сүүлийн үед хүмүүс дээр дурьдсанчлан бусдад таалагдахыг илүүд үзэх болсон бөгөөд гоё ганган хувцас өмсөж, брэндээр өөрийгөө чимэх болсон байна. Үүнийг нэг талаас нь сайхан харагдахын тулд хэт их үрэлгэн загнаж байна гэж үзэж болох бөгөөд нөгөө талаас нь бусдад онгирч, сайрхах гэсэн бодолтой холбож тайлбарласан ч болох аж. Хамгийн утгагүй нь зарим хүмүүс худалдаж авч буй хувцаснуудаа зөвхөн сошиал хуудсууддаа хийх зорилгоор сонгож авдаг гэнэ.

Үрэлгэн болох

10 Амархан эмзэглэдэг болох

Ний нуугүй хэлэхэд өнөөдөр дэлхий дахинд өрнөж буй төрөл бүрийн мэдээ мэдээллийг хуучны цаг шиг телевиз, радио, фм-ээс авдаг үе өнгөрсөн бөгөөд одоо цагт сошиал ертөнцөөр дамжуулан мэдээлэл авах болсон билээ. Сайн, муу олон төрлийн мэдээлэл цахим ертөнцөд байх хэдий ч, гол төлөв хүний сэтгэлийг эмзэглүүлж, сөрөг энерги цацруулсан мэдээллүүд их байх нь бий. Байнга сөрөг энерги хуримтлуулж, хар бараан зүйл уншиж, үзэж, харах болсон хүмүүс эцэстэй их, бага гэлтгүй аливаа зүйлд амархан эмзэглэдэг, гомдомтгой, сэтгэлийн хатгүй болж хувирдаг аж.

Амархан эмзэглэдэг болох

9 Мэдэмхийрдэг болох

Сошиал ертөнцөөр дүүрэн үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд байх бөгөөд уншсан, харсан бүхнээ үнэн гэж итгэвэл хэтэрхий өрөөсгөл юмсанж. Учир нь хямдхан аргаар хандалт авах гэсэн жижиг сайтууд болон "Google Ads" ашиглан хэдэн төгрөг халааслах зорилготой хүмүүс худал мэдээлэл тараах нь бий. Гэвч зарим хүмүүсийн хувьд өөрийн нүдээр харж, биеэр үзээгүй зүйлдээ итгэж, бусдад худал мэдээлэл хүргэж, өөрийгөө эвгүй байдалд оруулдаг байна. Тиймээс баттай эх сурвалж мэдээллэж буй эсэхийг эхлээд нягталж үзэхийг зөвлөж байна.

Мэдэмхийрдэг болох

8 Гэр бүлээ эрсдэлд оруулах

Хүмүүсийн дийлэнх нь сошиал сувгуудаараа дамжууулан гэр бүлийнхээ талаар илэн далангүй бичдэг бөгөөд энэ нь гэмт хэргийн золиос болоход хүргэх сөрөг нөлөөтэй байдаг гэдгийг төлийлөн сайн мэдлэггүй нь хармсалтай. Гэр бүл гэлтгүй өөрийнхөө тухай ч гэсэн, элдэв янзын зүйл бичсэний хэрэггүй болов уу. Тэр тусмаа байгаа газрынхаа хаяг байршил, хэрэглэж буй эд зүйлсийнхээ талаар бичих талаар бодсоны ч хэрэггүй. Үүний хамгийн тод жишээ бол саяхан Парист гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн Ким Кардашьян (Kim Kardashian) билээ. Тэрээр өөрийн "Snapchat"-даа үнэт эдлэлүүдийнхээ зургийг оруулсан бөгөөд тэр өдрийнхөө орой халдлагад өртөж, олон сая долларын үнэтэй гоёл чимэглэлүүдээ хулгайд алдсан юм.

Гэр бүлээ эрсдэлд оруулах

7 Гаднах өнгөнд хууртах

Сошиал сувгуудыг ашиглан бие биетэйгээ танилцаж, найзууд болох цаашлаад бүр хайр сэтгэлийн холбоотой болох тохиолдол хүртэл байдаг. Гэвч хэдхэн ширхэг зураг хэн нэгнийг бүрэн илэрхийлэхгүй бөгөөд хүний мөн чанар, зан характер, үзэл бодол зэргийг уулзаж, учирч байж, таньж мэдэх бүрэн боломжтой юм. Тиймээс сэтгэл хөдлөлөө хянаж, ухаантай хандах нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Гаднах өнгөнд хууртах

6 Сэтгэлээр унах

Дээр дурьдсанчлан гаднах өнгөнд хууртаж, буруу сонголт хийх болон үзэл бодол, санал сэтгэгдлийн хувьд бусдад галуурхагдаж, элдвээр доромжлуулснаар хүн сэтгэл санааны хямралд орж, гуниж гутардаг байна. Энэ нь үргэлжилсээр амьдралынх нь хэв маяг болох бөгөөд байнга сэтгэл санаа нь гонсойж, гутарсан байдалтай явах тийм ч сайн зүйл биш юм.

Сэтгэлээр унах

5 Буруу үлгэр дуурайлал үзүүлэх

Өнөөдөр худлаа хэлсэн хүнд бараг хүн бүр тэр тусмаа нас биенд хүрээгүй хүүхдүүд хүртэл сошиал ертөнцийн боол болсоор байгаа нь эмгэнэлтэй. Түүгээр зогсохгүй тэдгээр хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлэх ёстой ах, эгч болсон хүмүүс нь шалдан, нүцгэн зургаа оруулж, элдэв янзын хараал урсгаж, шоу цэнгээнд явж, идэж уусан уу гайхуулах болсон нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа юмсанж.

Буруу үлгэр дуурайлал үзүүлэх

4 Садар самуунд уруу татах

И-мэйл ашиглан сошиал сувгуудад өөрийн гэсэн бүртгэл үүсгэх боломжтой байсан бол сүүлийн үед ердөө гар утасны дугаараа ашиглан цахим ертөнцөд нэвтрэх болсон билээ. Үүнийг гэмт этгээдүүд овжноор ашиглаж, олон хуурамч хаягуудыг нээж, нас биенд хүрээгүй охидыг худал хэлж, садар самуунд уруу татсан хэрэг олон гарах болсон байна. Тиймээс эцэг, эхүүдийн үр хүүхдэдээ тавих анхаарал халамж юу юунаас илүү эрхэм чухал ажээ.

Садар самуунд уруу татах

3 Селфиний донтой болох

Бидний хэлж заншсанаар "Selfie" өнөөдөр хүн бүрийн хэзээний танил болсон зүйл бөгөөд өдөрт хэдэн арван сая хүн хичнээн ч олон янзаар өөргөө авч, сошиал сувгууддаа хийж байгааг тааж, мэдэшгүй юм. Фото зургийн салбарт нэгэн өвөрмөц өнгө аясыг оруулж ирсэн өөрөг авах явдал нь зарим тохиолдолд сонирхолтой, хөгжилтэй байж болох хэдий ч, өдөрт олон удаа өөргөө авах нь нэг төрлийн өвчин байж болзошгүй хэмээн эрдэмтэд таамаглаад байгаа аж. Энэ төрлийн хүмүүсийн амьдралын хэв маяг хэдийн утаснаасаа 100% хараат болсон байдаг аж.

Селфиний донтой болох

2 Амьд харилцаа үгүй болох

Хүн бүр гар утас болон таблет ашиглан өөр хоорондоо сошиал ертөнцөөр дамжуулан харилцах болсон нь хүмүүсийн хоорондын амьд харилцааг бүрмөсөн устгаж байгаа гээд хэлчихэд тэгтлээ буруудахгүй болов уу. Ингэснээр хүмүүс бодит амьдралд өөр хоорондоо хүйтэн хөндий харицах бөгөөд гэр бүл, найз нөхөд болон ажлын хамт олны уур амьсгал хүртэл давхар алдагдахад хүрдэг байна.

Амьд харилцаа үгүй болох

1 Амь насаа алдах

Сошиал хуудсууддаа зураг оруулахдаа бусдаас өөрөөр сэтгэж, өөрмөц байдлаар зураг авахуулах гэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан хүмүүс цөөнгүй байдаг аж. Сонирхолтой нь тэдгээр хүмүүсийн ихэнх нь жолоо барьж байх үедээ "Selfie" хийх болон утсанд нь ирсэн "Notification"-ийг харах гэж байгаад амь насаа алдацгаасан байна. 

Амь насаа алдах

Та үүнтэй санал нийлэх үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()