Баячууд ямар хоол иддэг вэ?

2016-11-05, 15:01
35,844

Хоол бол хүмүүсийн амьдралын хамгийн том салшгүй нэг хэсэг билээ. Дэлхий даяар хэдэн мянган ресторан байдаг ч эдгээр ресторанд зөвхөн баячууд хэдэн зуугаас хэдэн мянган доллар зарцуулж зоог барьдаг байна. Баячуудын зорьж очин зоог барьдаг ресторануудын хоол ямар үнэтэй байдаг юм бол?

Баячууд ямар хоол иддэг вэ?

10 "Maison Pic", Франц - 350$

Уг рестораны тогооч Анне Софие Пик нь дэлхийн чадварлаг тогооч рестораныг 1-3 одоор үнэлдэг Мишелин 'Michelin' компаниас гурван од авч чадсан тогооч юм. Уг ресторанд баячууд зорьж очин идэх дуртай бөгөөд нэг хоол нь дунджаар 350$-н үнэтэй байдаг байна.

"Maison Pic", Франц - 350$

9 "Urasawa", Калифорни - 395$

Бас нэгэн чадварлаг тогооч болох Хиро Урасава нь хоолыг урлаг болгодгоороо алдартай.Түүний ажилладаг ресторан нь Калифорнид байршилтай бөгөөд уух юм орохгүйгээр нэг хүний зоог нь ойролцоогоор 395$-н үнэтэй байдаг гэнэ. Тус ресторанд зөвхөн урьдчилсан захиалга өгч хооллох боломжтой ба нэг дор хамгийн ихдээ 10 хүн л хооллодог гэнэ.

"Urasawa", Калифорни - 395$

8 "L`Arpege", Парис - 400$

Лагпеж нь мөн л Мишелины гурван одтой ресторан юм. Уг ресторан цагаан хоолтнуудад илүү тохиромжтой бөгөөд ихэнх хоолнууд нь хүнсний ногоогоор баялаг байдаг бөгөөд нэг хоол ойролцоогоор 400$-н үнэтэй байдаг. Тэдний хоолны цэс нь үнэндээ тохирсон амтлаг сэтгэл татахуйц гэж үйлчлүүлэгчид нь дүгнэдэг гэнэ.

"L`Arpege", Парис - 400$

7 "Alain Ducasse at Plaza Athenee", Парис - 425$

Алан Дукас нь Мишелины гурван одтой хэдхэн тогооч нарын нэг бөгөөд түүний ресторан нь Парист байдаг байна. 2014 онд шинэчлэгдэн дахин нээгдсэн түүний ресторанд хоол дессерт болон уух зүйл нийлээд ойролцоогоор нэг хүний 425$ болдог байна.

"Alain Ducasse at Plaza Athenee", Парис - 425$

6 "Joel Robuchon", Лас вегас - 425$

Жүэл Гобүшон нь Лас Вегасд байдаг бөгөөд дэлхийн алдартнуудын дунд хамгийн эрэлттэй байдаг ресторануудын нэг гэнэ. Тус рестораны гайхалтай цэсэн дээрх нэг хоол ойролцоогоор 425$ байдаг аж.
 

"Joel Robuchon", Лас вегас - 425$

5 "Ultraviolet", Шанхай - 450$

Гайхалтай чадвралагараа алдартай Франц тогооч Паул Пайретын 2012 онд нээсэн Ультравиолет ресторан нь 20 төрлийн үндсэн хоолтой бөгөөд  нэг хоол нь хүний 450$ үнэтэй байдаг юм байна. Үйлчлүүлэгчид нь тэдний хоолыг  мартахын аргагүй амттай гэж сайшаадаг гэнэ.
 

"Ultraviolet", Шанхай - 450$

4 "Kitchen", Япон - 475$

Күнио Токүака тогоочийн эзэмшдэг уг ресторан япон улсад байдаг. 10 төрлийн хоол бүхий тэдний цэсэн дээрх нэг хоол нь 475$ байдаг бөгөөд гриллдэж шарсан ба жингэнэсэн хоолнуудаас бүрддэг аж.Салахын аргагүй амттай болохоор баячууд ч байнга орж үйлчлүүлэгчид тасардаггүй юм байна.

"Kitchen", Япон - 475$

3 "Restaurant Guy Savoy Monnaie de Paris", Парис - 525$

Гая Савое ресторан нь 18-р зуунд нээгдсэн ба Эйфелийн цамхгийг цонхоороо харах байрлалд оршдог Гурван одтой тус ресторан нь маш олон төрлийн хоолоор үйлчилдэг бөгөөд хамгийн гол онцлог нь үйлчлүүлэгчдийнхээ сонирхлын дагуу үргэлж цэсээ өөрчилдөг юм байна. Тэдний нэг хоол ойролцоогоор 525$ үнэтэй байдаг гэнэ.

"Restaurant Guy Savoy Monnaie de Paris", Парис - 525$

2 "Masa", Нью- Йорк хот - 595$

Нью Йорк хотын Маса рестораны нэг хоол гэхэд нэг хүний 595$ байдаг юм байна. Нью Йорк Таймс сониноос уг рестораныг хэдий үнэтэй ч үнэндээ тохирсон амт чанартай хоолоор үйлчилдэг гэж тодотгож байсан байна. Америкийн баячуудын орох дуртай газруудын нэг болох уг рестораны цэсэн  дэх хамгийн амттай хоол нь сүши гэнэ.

"Masa", Нью- Йорк хот - 595$

1 "Sublimotion", Испани - 1850$

Саблимөүшн ресторан нь 2014 онд Испани улсад нээгдсэн ба хамгийн үнэтэй ресторан гэгддэг аж. Тус ресторанд хоол идэхэд нэг хүний 1850$  болдог юм байна. Цэсэндээ 15-20 төрлийн хоолтой бөгөөд нэг дор 12 хүн л хооллодог байна.

"Sublimotion", Испани - 1850$

Танд ямар сэтгэгдэл төрөв?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()