1
Яагаад заавал ус уух хэрэгтэй гэж?
Хүний биеийн 70 хувь нь уснаас бүрэлддэг гэдгийг бид бүгд сайн мэднэ. Тиймдээ ч бид өдөр бүр усыг их хэмжээгээр хэрэглэж, бие эрхтэнээ эрүүлжүүлж байх хэрэгтэй. Та өдөрт хангалттай хэмжээний ус ууснаар элдэв өвчнөөс сэргийлж, эрүүл саруул, урт удаан амьдрах боломжтой. Харин биед ус дутагдсаны улмаас таргалах, өвчлөх, сульдах гэхчлэн сөрөг нөлөө биед илрэх аж.
2
Усаар хэрхэн биеэ эмчлэх вэ?
- Өглөө сэрээд 150 мл усыг 10 минутын зайтай 4 удаагийн давтамжтай уугаарай.
- Ус ууснаас хойш 45 минутын турш элдэв зүйлс идэж болохгүй.
- Хоол идэхээс 30 минутын өмнө эсвэл хоол идсэнээс 2 цагийн дараа ус ууж болно.
- Хэрвээ та өглөөдөө ус ууж сураагүй бол эхлээд нэг аяга уснаас эхлүүлж өдөр бүр бага багаар хэмжээгээ ихэсгэж байгаарай.
Та 30 өдрийн турш өглөө бүр ус ууснаар цусны даралтыг бууруулах бол 10 өдрийн турш ус ууснаар өтгөн хаталт, гэдэсний өвчлөлүүдийг эмчлэх боломжтой.
3
Биеэс хорт бодисыг гадагшлуулна
Өлөн дээрээ бүлээн ус ууснаар бодисын солилцоо явагдаж, шээс ихээр ялгарна. Харин ус нь биеэр дамжин давсаг руу очихдоо бидний биед хуримтлагдсан хамаг л хорт бодисыг өөртөө шингээж, шээс болон гадагшилдаг. Үүнээс гадна булчингийн эсийн үйл ажиллагааг идэвхижүүлж, шинэ цусны эсүүдийг бий болгодог байна.
4
Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ
Өглөө өлөн байгаа үедээ бүлээн ус уух нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг 24 хувиар нэмэгдүүлдэг байна. Энэ нь таныг эрүүл байх гол үндэс болох төдийгүй таргалах асуудлыг ор мөргүй мартуулах болно. Хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирснаар идсэн хоол амархан шингэж, биенээс гадагшилдаг аж.
5
Жин хасна
Амьдралыг тэтгэгч усыг аль болох ихээр ууж хэрэглээрэй. Энэ нь таныг хүсч буй сайхан биед тань хүргэх гүүр болж өгөхөөс гадна бие сэтгэлийг эрүүлжүүлэх тустай. Та хэр их ус ууна тэр хэрээр бие дэх хорт бодис шээс болон ялгарч гарах бөгөөд ингэснээр турах явц түргэсдэг. Харин ус бага уух нь таргалах эх үндэс болдог төдийгүй гэдсийг хийгээр дүүргэж, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг байна.
6
Хоол шингэхгүй байх асуудлаас ангижрана
Хоол шингэх үйл явц муудсанаар гэдэсний хүчлийн хэмжээ ихэсч, дотор эвгүйрхэх, таргалах гэх зэрэг асуудлууд үүсдэг. Харин өлөн дээрээ ус ууснаар энэ нь ходоодны хүчлийг намдааж, эмчилж өгдөг билээ. Мөн сарын тэмдэг ирсэн үед нуруу болон сав орчмоор өвддөг бөгөөд ус ууснаар эдгээр өвдөлт намддаг аж.
7
Арьсыг толигор сайхан болно
Биед ус дутагдсанаар арьсанд үрчлээс үүсч, хуурайшиж эхэлдэг төдийгүй уруул хатаж гоо сайхан байдлаа алддаг. Харин та өглөө бүр ус ууж хэвшиснээр арьс зөөлөн толигор, сайхан болох төдийгүй гялалзсан эрүүл болдог. Залуу сайхан төрхтэй, наснаасаа овор багатай, үзэсгэлэнтэй харагддаг хүмүүсийн нууц нь ердөө л ус байдаг билээ. Иймд та гоё сайхан төрхийг цогцлоохыг хүсч байвал өглөө бүр өлөн элгэн дээрээ 2 аяга ус ууж хэвших хэрэгтэй.
8
Үсийг гялалзсан эрүүл болгоно
Намирсан, эрүүл үс нь үзэсгэлэн гоо төрхийг илүүтэй тодотгож байдаг. Харин бие дэх усны хэмжээ багассанаар үс хуурайшиж, хагтаж эхэлдэг аж. Энэхүү асуудлыг бид усаар эмчилж болох бөгөөд өглөө бүр өлөн дээрээ бүлээн ус ууснаар эрүүл, гялалзсан үстэй болно.
9
Дархлааны системийг дэмжинэ
Өглөө бүр өлөн элгэн дээрээ ус уух нь тунгалагийн тогтолцоог дэмжиж, дархлааны системийг сайжруулах аж. Мэдээж дархлааны систем бат бөх, хүчтэй байх тусам гадны биетүүдээс бие махбодыг хамгаалж, эрүүл аюулгүй оршин тогтнох нөхцлийг бүрдүүлэх чадвар нь сайжрах юм.
10
Бөөр чулуужихаас сэргийлнэ
Сүүлийн үед бөөр чулуужих өвчнөөр өвчлөх хүмүүсийн тоо ихсэж байгаа. Харин үүнээс сэргийлэх хялбар арга бол ердөө ус уух аж. Эмч нар ч ус дутагдсаны улмаас бөөр чулуужиж эхэлдэг болохыг баталсан бөгөөд эрүүл мэнддээ анхаардаг хүн бүр өлөн элгэн дээрээ ус уухыг дадал болгох хэрэгтэй.
Та өглөө бүр өлөн элгэн дээрээ ус уудаг уу? Өдөрт хэдэн аяга ус уудаг вэ?