“National Geographic”-ийн 2016 оны шилдэг гэрэл зургууд тодорчээ

"National Geographic Travelers" сэтгүүлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилдэг гэрэл зургийн уралдааны 2016 оны ялагчид тодорчээ. Дэлхийн өнцөг булан бүрээс зурагчид уран гоёмсог, гайхалтай дүрслэлийг гэрэл зургийн хальснаа буулгаж, ур чадвараа үнэлүүлдэг билээ. Энэ жилийн шагналт байрыг эзэлсэн зургууд нь нүд баясгаж, сэтгэлийн цэнгэл эдлүүлэх аж. Ингээд хамтдаа 2016 оны "National Geographic"-ийн шилдгээр шалгарсан зургуудыг сонирхоё. 

“National Geographic”-ийн 2016 оны шилдэг гэрэл зургууд тодорчээ

I. Хот төрөл

4-р байр: "Хуваагдсан" - Нью Йорк хот, АНУ

Зурагчин Кэтлин Долмайч (Kathleen Dolmatch) өөрийн төрсөн өдрийн бэлэг болгож, нисдэг тэргээр Нью Йорк хотын дээгүүр зугаалж яваад энэхүү гайхалтай дүрслэлийг камертаа буулгаж чаджээ. Өнгө үзэмж, өвөрмөц байдал хосолсон тус зураг хүмүүсийн сэтгэлд ихээр нийцсэн юм. 

3-р байр: "Огторгуйн эрхэс" - Малайз улс

Чадварлаг зурагчин Жереми Тан (Jeremy Tan) байгалийн өвөрмөц үзэгдлийг тааруулж, үзэмж төгс хотыг багтаан тус бүтээлээ хальснаа буулгасан байна. Жуулчдын анхаарлыг ихээр татдаг тус улсын өнгө төрхийг улам бүр тодотгож өгчээ. 

2-р байр: "Чимээ аниргүй" - Гуанг Донг Шэн муж, Хятад улс

Хятад улсын сурагчдын дотуур байранд асар олон хүүхдүүд амьдардаг аж. Тэд үдийн цайны цагаараа байрандаа ирж хооллоод буцаад хичээлдээ явж, амрах завгүй суралцдаг байна. Сурагчдыг хичээлдээ явмагц дотуур байр чимээ аниргүй болж, уйтгартай харагддаг. Тус гэрэл зургийг Вин Ка Эйч (Wing Ka H.) хэмээх зурагчин авчээ. 

1-р байр: "Ben Youssef" коллеж - Марокко улс

Тус зургыг авч тэргүүн байрыг эзэлсэн зурагчин  Такаши Накагава  (Takashi Nakagawa) "Тэнд маш их хүмүүс холхиж байдаг. Сайхан, өвөрмөц зураг авах гэж би тэнд олон цагийн турш хөдлөлгүй сууж, бусдыг ажисан. Харин эцэст нь яг л өөрийн эрж хайж байсан, тархинд минь амилаад байсан зургийг дарж чадсан юм" хэмээжээ. 

II. Байгаль төрөл

4-р байр: "Цагаан баавгай" - Канад улс

Гэрэл зурагчин Жон Роллинс (John Rollins) цав цагаан цасан уулан дээр нэгнээ эрхлүүлж хэвтэх эх хүү цагаан баавгайн зургийг авснаар хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадсан аж. Харах төдийд л сайхан мэдрэмж төрүүлэх энэхүү зураг нь хэн бүхэнд амар тайван байдлыг бэлэглэнэ. 

3-р байр: "Lagunas Baltinache" - Чили улс

Нуугдсан цөөрөм хэмээн нэрлэдэг тус өвөрмөц газар нь Чили улсад байрладаг юм. Зурагчин Виктор Лима (Victor Lima) сарны гэрэл, тусгалыг ашиглаж, зургаа улам бүр төгс, үзэсгэлэнтэй болгожээ. 

2-р байр: "Давхар өгөөш" - Бразил улс

Байгалийн сайхан, амьтдын амьдралын төлөөх тэмцлийг зурагчин Массимилиано Бенчивени (Massimiliano Bencivenni) төгс сайхнаар авч чаджээ. Түүний энэхүү бүтээлээс олон зүйлийг харж, мэдрэх боломжтой. 

1-р байр: "Хүссэн газар руугаа яв, би чамайг дагана" - Хоккайдо арал, Япон улс

Японы чадварлаг зурагчин Хироки Иноүэ (Hiroki Inoue) тус гайхалтай зургийг дарж, тэргүүн байрыг эзэлсэн билээ. Наран мандахтай уралдан давхих чоно нь байгалийн үзэсгэлэнг илүүтэй тодотгож, нэгийг бодогдуулна.

III. Хүмүүс төрөл

4-р байр: "Тамирчид" - Калифорни муж, АНУ

Төгс бие галбирыг өөртөө цогцлоосон фитнес тамирчин болон хүндийн өргөлтийн тамирчин нар нь сүр хүчээ гайхуулан, олныг алмайруулах торгон агшинг Дотан Сагай (Dotan Saguy) гэх зурагчин дарсан байна. 

3-р байр: "Хасах 21 хэм дэх амьдрал" - Химачал Прадеш муж, Энэтхэг улс

Ахимаг насны эмэгтэй өвлийн хүйтэнд үр хүүхдээ дааруулахгүй гэсэндээ түлээ бэлтгэж, дааж ядан үүрч явна. Амьдралын хатуу бэрх, бодит байдлыг дүрсэлсэн энэхүү бүтээлийг Матита Пассарини (Mattia Passarini) гэх бүсгүй дарсан байна. Түүний дарсан маш олон гайхалтай зургууд олныг мэлмийг мялааж байсан билээ. 

2-р байр: "Дээвэр дээрх мөрөөдөл" - Варанази хот, Энэтхэг улс

Энэхүү гайхалтай бүтээлийг гэрэл зурагчин Ясмин Мунд (Yasmin Mund) хальснаа буулгасан юм. Энэтхэг улсын ядуу ард иргэдийн амьдралын хатуу боловч үнэн төрхийг энэхүү бүтээлээрээ гаргаж ирсэн байна. 

1-р байр: "Өвлийн адуучин" - Өвөр Монгол 

Өвөр Монголын өвөл нь хүйтэн, жиндүү болж өнгөрдөг. Харин тус улсын малчид халуун хүйтнийг үл ажран, мал ахуйгаа хариулж, эрийн хүч, сэтгэлийн тэвчээрийг харуулдаг аж. Тэд сүргийн дээд болсон адуугаа үүрийн туяа хаяарахтай зэрэгцэн тууж байгаа гайхалтай дүрслэлийг Энтони Лау (Anthony Lau) хальснаа буулгажээ. Түүний гэрэл зураг "Хүмүүс" төрөлд шилдгээр шалгарсан төдийгүй "Шилдгийн шилдэг" бүтээлээр нэрлэгдсэн билээ. 

Танд аль зураг нь илүү таалагдаж байна вэ? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()