10
"7 For All Mankind" - 298 доллар
Петр Корал (Petr Koral) болон Жером Дэган (Jerome Dahan) нарын зохион бүтээсэн брэнд бөгөөд 2000 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
9
"Earnest Sewn" - 1000 доллар
Дэлхий дээрх хамгийн чанартай жинсэн өмд үйлдвэрлэдэг нэр нөлөө бүхий компаниудын нэг юм.
8
"Roberto Cavalli" - 1200 доллар
Итали брэндийн жинсэн өмднүүд хамгийн чанартай бөгөөд тэдний нэг төлөөлөл бол Роберто Кавалли брэнд билээ.
7
"Dolce & Gabana" - 1200 доллар
Дэлхийн алдарт "Dolce & Gabana" брэндийг мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Сонирхуулж хэлэхэд уг брэндийн нэрийг үүсгэн байгуулагчид болох Стефано Габбана (Stefano Gabbana) болон Доменико Долче (Domenico Dolce) нарын нэрнээс санаа авч, өгч байжээ.
6
"Gucci" - 3100 доллар
"Gucci" брэндийн сүүлийн үед үйлдвэрлэн гаргаж байгаа жинсэн өмднүүд нь хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа аж.
5
"APO Jeans" - 4000 доллар
Уг жинсэн өмдийг яагаад ийм өндөр үнэтэй байгааг гайхаад хэрэггүй. Учир нь товч болон цахилгаан нь алмазаар хийгдсэн юмсанж.
4
"Escada" - 10000 доллар
Тэртээх 1978 онд үүсгэн байгуулагдаж байсан алдарт "Escada" брэндийн бараанууд хамгийн чанартай байдаг билээ. Түүнээс гадна дэлхийн 80 гаруй улс оронд салбартай бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1100 гаруй "Escada" брэндийн нэрийн дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
3
"Levi's Strauss" - 60000 доллар
"Levi's" брэнд нь 1853 онд АНУ-ын Калифорни мужид байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Эдэлгээ болон чанарын хувьд уг брэндийн бараа бүтээгдэхүүнүүд яахын аргагүй салбартай тэргүүлэгчдийн нэг билээ.
2
"Dussault Apparel" - 250000 доллар
Нийт 8 ширхэг сувд, 26 ширхэг бадмааргийг шигтгэж өгснөөс гадна 18 каратын алт цутгасан уг жинсэн өмдийг ихэвчлэн олны танил эрхмүүд худалдан авдаг гэнэ.
1
"Secret Citrus" - 1.3 сая доллар
2016 оны хамгийн үнэтэй жинсэн өмдөөр "Secret Citrus" брэндийн жинсэн өмд тодорсон бөгөөд ар талын халаасанд нь нийт 15 ширхэг алмаз шигтгэсэн нь яахын аргагүй ганган чамин төрхийг бүрдүүлж чадсан байна.