1
50 Цент (50 Cent)
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ нэрт реппэр 50 Цент 2000 оны 4 дүгээр сард 9 мм-ийн гар буугаар бие тус газраа 9 удаа буудуулж байсан юм. Түүнийг чиглэсэн сумнууд гар, гарын алга, хавирга, хоёр хөл, цээж болон зүүн хацрыг оносон хэдий ч, 50 Цент амьд үлдсэн аж. 13 өдрийг үхлүүд байдалтай эмнэлэгт өнгөрүүлсэн түүний хувьд төд удалгүй ухаан орж, улмаар бие нь аажим аажмаар тэнхэрч эхэлжээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа нэрт реппэр фитнессээр хичээллэж, эргэн уран бүтээлийнхээ ажилд шамдан орсон бөгөөд хип хопын хөгжмийн түүхэн дэх хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг болох замналаа эхлүүлж байжээ.
2
Түпак Шакур (Tupac Shakur)
АНУ-д төдийгүй дэлхийд хип хоп гэх урлагийн үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмрийг оруулсан тэрээр 1994 онд Нью-Йорк хотод байрлах дуу бичлэгийн студи дотор 5 удаа буудуулж байжээ. Уг хэргийг "Bad Boy" гэх дуу бичлэгийн студийг эзэмшиж байсан реппэр Пафф Дидди (Puff Diddy)-ийн захиалгаар хийсэн байж болзошгүй хэмээн үзэж байсан юм. Тухайн үед томоохон продюсер байсан Пафф Дидди "2 Pac"-ийг хамтран ажлаач хэмээн санал тавьж байсан хэдий ч, татгалзсан хариу авч байснаас гадна энэ бүхэн хожим реппэр Түпак Шакурыг амь насаа алдахад хүргэсэн байж болзошгүй гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байдаг.
3
Лэрри Флинт (Larry Flynt)
Насанд хүрэгчдэд зориулсан гайхалтай нийтлэл бичдэгээрээ алдартай Лэрри Флинт нь "Hustler" сэтгүүлийн нийтлэлчээр ажилладаг нэгэн юм. Гэвч түүнийг нийгмийн тэрслүү үзэлтэн Жозеф Пол Фрэнклин (Joseph Paul Franklin) гэх этгээд хөл тус газар нь буудаж, золтой амь насыг нь хөнөөгөөгүй аж. Хэрэг явдлын дараа гэмт хэрэгтнийг 1977-1980 оны хооронд 8 хүний амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн этгээд мөн болохыг тогтоож, шоронд хорьсон байна. Харин хохирогч Лэрри тэргэнцэр дээр суухаас өөр аргагүй нөхцөлд байдалд хүрчээ.
4
Экон (Akon)
Нэгэн үе хүүхэд залуусыг хийсэн уран бүтээлүүдээрээ байлдан дагуулж байсан Экон гэх эрхмийг мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. "R&B" чиглэлээр уран бүтээлээ туурвидаг тэрээр 2004 онд өөрийн менежер Роберт Монтанез (Robert Montanez)-ийн хамтаар реппэр Капоне (Capone)-тэй Нью Жерси (New Jersey) хотод уран бүтээлийн ажил ярихаар уулзаж байжээ. Гэвч тэдний уулзаж суусан зоогийн газар Алмалик Уорд (Almalik Ward) гэх этгээд реппэр Капонегийн хүзүүний зүүлтийг хулгайлах гэж оролдсон бөгөөд тэд хоорондоо маргалдаж, улмаар гэмт этгээд реппэр рүү буу гаргаж, гал нээхэд сум Эконий мөрийг оносон төдийгүй түүний менежерийг хөнөөсөн байна.
5
Боб Марли (Bob Marley)
"Reggae" хөгжмийн хаан гэгддэг байсан тэрээр дахин давтагдашгүй, гоц авъяастай нэгэн байсан гэдэгтэй маргах хүн байхгүй. Нэрт дуучин маань төрөлх эх орон болох Ямайк улсын ажилчдын өдрөөр тоглолтоо нутаг нэгтнүүдээ толилуулахаар гэр бүлийн хамт хөлгийн жолоо залсан байна. Харамсалтай нь тоглолтоо тоглохоос 2 хоногийн өмнө Боб Марли болон гэр бүлийнхнийх нь байрлаж байсан зочид буудал руу гэмт этгээдүүд халдаж, бүгдийг нь хүнд шархдуулж байжээ. Дуучин залуу цээж болон гарандаа буудуулсан бөгөөд үүнээс болж хуруугаа тайруулж, дахин хөгжмийн зэмсэг тоглож чадахгүй хүрч байсан байна.
6
Хоёрдугаар Жон Пол (John Pual II)
1981 онд Ромын пап лам Жон Полыг танхимд цугларсан олонд номлолоо айлдаж байх үеэр үл таних этгээд түүнийг хороохоор гал нээсэн бөгөөд аз болоход зүүн гарын долоовор хуруу болон баруун гарыг нь сум оножээ. Харин энэ хэргийг үйлдсэн этгээдийг хожим олж тогтоосон бөгөөд дөнгөж 19 нас хүрээд удаагүй байсан Карло Азельо Сиампи (Carlo Azeglio Ciampi) гэх залуу байсан байна. Италийн шүүхээс гэмт хэрэгтэнд зохих шийтгэлийг нь ногдуулж, бүх насаар нь хорьсон аж
7
“The Game”
Авьяас чадвар нь ундарсан гайхалтай реппер “The Game” нь хар бараан, хүндхэн амьдралын туулж, өнөөгийн өндөрлөгт хүрч чадсан билээ. Тэрээр 18 насандаа эцэг нэгт ахыгаа даган гэмт хэргийн ертөнцөд хөл тавьж, хар тамхины наймаа эрхлэх болсон юм. 2001 онд хар тамхины наймаа нь бүтэлгүйтсэний дараа "The Game" 5 удаа буудуулж зүрх, гэдэс, мөрөндөө шархдаж байжээ. Уг дайралтаас болж реппер эр эмнэлэгт 3 хоног ухаангүй хэвтсэн бөгөөд ухаан ормогцоо шууд л урлагт хүч үзэхээр шийдсэн байдаг.
8
Роналд Рейган (Ronald Reagan)
АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Рональд Рейган 1981 онд алдарт "Хилтон" зочид буудалд илтгэлээ тавьж дуусаад гарч явахдаа цээжиндээ буудуулсан юм. Түүнийг алахыг хүссэн гэмт этгээд хамгаалагчдыг буудан хөнөөж, ерөнхийлөгч рүү 6 удаа бууджээ. Эхний 5 сум зөрсөн боловч сүүлийн сум нь Роналдын цээжин хэсэгт оносон аж. Цагдаа нар яаралтай гэмт хэрэгтэнг баривчлсан бөгөөд шүүхээс залууг сэтгэцийн эмгэгтэй гэж үзсэн тул эмнэлэгт хэвтүүлжээ. Ерөнхийлөгч Роналд яаралтай мэс засалд орж, эмнэлэгийн тусламж хүртэж, удалгүй эдгэрч, эрүүл саруул болсон юм.
9
Келли Престон (Kelly Preston)
1990 онд нэрт жүжигчин Келли Престон өөрийн сүйт залуу болох жүжигчин Чарли Шен (Charlie Sheen)-д буудуулсан байна. Азаар бүсгүйн гарыг оносон бөгөөд энэ нь амь наснаас нь холуур өнгөрсөн билээ. Тус аймшигт хэрэг шуугиан тарьж, хүн бүр жүжигчин залууг үгээр муухайгаар харааж байв. Харин Чарли Шен энэ бүхнийг эрс эсэргүүцсэн төдийгүй найз бүсгүйгээ будаагүй хэмээжээ. Ямартай ч тэдний төвөгтэй байдал дуусгавар болж хосууд удалгүй салж, ахин энэхүү хэргийг сөхөхгүй байхаар тохиролцсон гэдэг.
10
Теодор Рузвельт (Theodore Roosevelt)
АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч Теодор Рузвельт нь Милваки хотод илтгэл тавьж байхдаа Жон Шранк (John Schrank) гэх эрд буудуулсан байна. Хэдий тэрээр цээжиндээ буудуулсан боловч тэвчээр зааж, 90 минутын илтгэлээ үргэлжлүүлж дуусгасан аж. Эмч нар түүнд түргэн тусламж үзүүлэхийг хүссэн ч Рузвельт татгалзаж бэлтгэсэн илтгэлээ олон нийтэд хүргэж эцэст нь эмнэлэгийн тусламж авчээ. Харин азаар түүний энгэрийн халаасанд байсан нүдний шилний төмөр сав нь сум гүн нэвтрэхээс сэргийлж, ерөнхийлөгчийн амийг аварсан юм.